Судрууд
Хиламан 6


Бүлэг 6

Зөв шударга леменчүүд ёс бус нифайчуудад номлов—Аль аль хүмүүс нь амар амгалан ба хангалуун нэгэн эриний турш дэгжив—Нүглийг үүсгэгч Люсифер, ёс бусыг үйлдэгчдийн мөн Гадиантоны дээрэмчдийн зүрх сэтгэлийг аллага болон ёс бусад өдөөн хатгав—Дээрэмчид нифай үндэстний засгийн газрыг эзлэв. Ойролцоогоор МЭӨ 29–23 он.

1 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран хоёрдугаар он төгсөхөд, эдгээр бүх зүйл тохиосон байв, мөн леменчүүд, тэдний ихэнх хэсэг нь зөв шударга хүмүүс болцгоосон байлаа, үүний хэрээр тэдний зөв шударга байдал нь нифайчуудынхаас илүү болсон байв, учир нь тэд итгэлдээ чанд бөгөөд гуйвшгүй байсан бөлгөө.

2 Учир нь болгоогтун, нифайчуудаас хатуурсан мөн гэмшдэггүй мөн бузар ёс бус болсон нь олон байв, иймээс тэд Бурханы үгийг мөн тэдний дунд ирсэн бүх номлол мөн бошиглолыг эсэргүүцсэн ажгуу.

3 Гэсэн хэдий ч, сүмийн хүмүүс леменчүүдийн хөрвүүлгийн учир, тийм ээ, тэдний дунд байгуулагдсан Бурханы сүмийн учир агуу баяртай байв. Мөн тэд нэг нэгэнтэйгээ дотносон нөхөрлөж, мөн нэг нэгэндээ баясан, мөн агуу баяртай байв.

4 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдээс олон нь Зарахемла нутагт уруудан ирж, мөн нифайчуудын ард түмэнд өөрсдийн хөрвөлтийн арга замыг тунхаглаж, мөн тэднийг итгэлд болон наманчлалд ухуулав.

5 Тийм ээ, олон нь үлэмж агуу хүч чадал мөн эрх мэдлээр номлосноос, тэдний олныг нь Бурханы мөн Хурганы даруу дагалдагчид болгон, даруу байдлын гүнд хүргэн доош авчрав.

6 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн олон нь умард нутаг тийш одов; мөн түүнчлэн Нифай, Лихай хоёр умард нутаг тийш хүмүүст номлохоор одов. Мөн жаран гуравдугаар он тийн төгсөв.

7 Мөн болгоогтун, бүх нутагт амар амгалан байж, иймээс нифайчууд уг нутгийн хүссэн аль ч хэсэгтээ, нифайчуудын эсвээс леменчүүдийн дунд алинд нь ч гэсэн очиж байв.

8 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд ч түүнчлэн леменчүүдийн дунд эсвээс нифайчуудын дунд гэдгээс үл хамааран хүссэн зүгтээ хаа хамаагүй явж байв; мөн тэд тийн хүслийнхээ дагуу, худалдан авч мөн худалдаж, мөн орлого олж, нэг нэгэнтэйгээ чөлөөтэй харьцаж байв.

9 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд мөн нифайчуудын аль аль нь үлэмж баян болов; мөн тэдэнд үлэмж хангалттай алт, мөнгө, мөн бүх төрлийн үнэт төмөрлөг өмнөд нутагт мөн умард нутагт аль алинд нь байв.

10 Эдүгээ өмнөд нутаг нь Лихай гэж, мөн умард нутаг Зедикиагийн хүүгийн нэрээр Мюлек гэж нэрлэгдэв; учир нь Их Эзэн Мюлекийг умард нутагт, мөн Лихайг өмнөд нутагт авчирсан ажээ.

11 Мөн болгоогтун, эдгээр нутгийн аль алинд нь зүйл бүрийн алт, мөнгө, мөн төрөл бүрийн үнэт хүдэр байв; мөн бүхий л төрлийн хүдрийг боловсруулж мөн үүнийг цэвэршүүлэх уран дархан ч түүнчлэн байв; мөн тэд тийн баян болсон ажгуу.

12 Тэд умард болон өмнөдөд аль алинд нь, үр тариаг элбэгээр ургуулсан болой; мөн умард болон өмнөдөд аль алинд нь тэд үлэмж цэцэглэн хөгжив. Мөн тэд өнөржиж мөн уг нутагт үлэмж хүчтэй болов. Мөн тэд олон бог мал, бод мал, тийм ээ, олон төл мал өсгөсөн болой.

13 Болгоогтун эмэгтэйчүүд нь нөр хичээнгүй хөдөлмөрлөж мөн утас ээрч, мөн бүхий л төрлийн даавуу, нарийн нэхээст эд мөн даавууны төрөл бүрийг нүцгэн биесээ хувцаслахаар хийв. Мөн жаран дөрөв дэх он амар амгаланд тийн улирч одов.

14 Мөн жаран тав дахь онд түүнчлэн агуу баясал мөн амар амгалан, тийм ээ, ирэх зүйлийн талаар их номлол мөн олон бошиглол тэдэнд байв. Мөн жаран тав дахь он тийн улирч одов.

15 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран зургаадугаар онд, болгоогтун, Сизорам шүүгчийн суудалд сууж байхдаа үл мэдэгдэх нэгний гарт алагдав. Мөнхүү улиран тохиох дор тэрхүү онд, хүмүүсээр түүний оронд тохоогдсон тэр, түүний хүү нь түүнчлэн алагдав. Мөн жаран зургаадугаар он тийн төгсөв.

16 Мөн жаран долоодугаар оны эхэнд хүмүүс дахин үлэмж ёс бус болж эхлэв.

17 Учир нь болгоогтун, Их Эзэн тэднийг дэлхийн баялгуудаар урт удаан хугацаанд адисалсан учир тэд уурлахаар, дайтахаар, бас цус урсгахаар өдөөгдөөгүй байжээ; тиймийн тул тэд зүрх сэтгэлээ баялгууд дээрээ тавьж эхлэв; тийм ээ, тэд нэг нь нөгөөгийнхөө дээр гарч болохын тулд тэд хөрөнгөжихийг эрэлхийлж эхлэв; тиймийн тул тэд хөрөнгөжиж болохын тулд тэд нууц аллагууд үйлдэж, мөн дээрэмдэж мөн тонож эхлэв.

18 Мөн эдүгээ болгоогтун, тэр алуурчид болон тонуулчид нь Кишкумен болон Гадиантоны байгуулсан байсан бүлэглэл байв. Мөн эдүгээ улиран тохиох дор Гадиантоны бүлэглэлээс олон нь бүр нифайчуудын дунд байв. Гэвч болгоогтун, леменчүүдийн илүү ёс бус хэсгийн дунд тэд илүү олон тоотой байв. Мөн тэд Гадиантоны дээрэмчид, алуурчид хэмээн нэрлэгдэв.

19 Мөн ерөнхий шүүгч Сизорам, мөн түүний хүүг шүүгчийн суудалд байхад алсан нь тэд байв; мөн болгоогтун, тэд олж илрүүлэгдээгүй ажээ.

20 Мөн эдүгээ улиран тохиох дор тэдний дунд дээрэмчид байсныг олж мэдээд леменчүүд үлэмж харамсав; мөн тэднийг дэлхийн гадаргуу дээрээс арилган устгаж болохын тул тэд хүч хүрэх арга бүрийг хэрэглэв.

21 Гэвч болгоогтун, нифайчуудын ихэнх хэсгийнх нь зүрх сэтгэлийг Сатан өдөөж, үүний хэрээр тэд дээрэмчдийн тэдгээр бүлэглэлтэй нэгдэж, мөн тэд аллага, тонуулууд мөн хулгайнуудынхаа төлөө шийтгэгдэхгүйн тулд, тэднийг ямар ч хэцүү нөхцөл байдалд орсон байсан, тэд нэг нэгнээ хамгаалж мөн хадгална хэмээн гэрээ болон тангарагт нь оров.

22 Мөнхүү улиран тохиох дор тэд дохионууд, тийм ээ, нууц дохионууд, мөн нууц үгстэй байв; тэд гэрээнд орсон ах дүүсээ ялгаж болохын тулд, тэгснээр ах дүүс нь ямар ч ёс бусыг үйлдсэн бай, ах дүүсээрээ, бас энэхүү гэрээг авсан түүний бүлэглэлд харьяалагдах тэднээр гэмтээгдэхгүйн тулд эдгээр нь байв.

23 Мөн тэгснээр улс орныхоо хуулиудын мөн түүнчлэн Бурханыхаа хуулиудын эсрэг, тэд алж, тонож, хулгайлж, мөн садар самуун, мөн бүхий л төрлийн ёс бусыг үйлдэж болохын тулд буюу.

24 Мөн тэдний бүлэглэлд харьяалагдсан тэднээс ёс бус мөн жигшүүрт хэргүүдийнхээ талаар дэлхийд илчлэх хэн боловч, улсынхаа хуулиудын дагуу бус, харин Гадиантон болон Кишкуменээр өгөгдсөн, өөрсдийн ёс бус хуулиудын дагуу шүүгддэг байв.

25 Эдүгээ болгоогтун, тэд хүмүүсийг доош устгалд авчрах хэрэгсэл болуузай хэмээн айж, дэлхийд илчлэгдэх ёсгүй хэмээн Алмагийн хүүдээ зарлигласан тэрхүү нууц тангаргууд мөн гэрээнүүд нь эдгээр байв.

26 Эдүгээ болгоогтун, Гадиантонд тэдгээр нууц тангараг мөн гэрээнүүд нь Хиламанд хүргэгдсэн цэдгүүдээс ирээгүй байв; гэвч болгоогтун, бидний анхны эцэг эхийг хориглогдсон жимснээс хүртэхэд уруу татсан тэрхүү нэгэн нь Гадиантоны зүрх сэтгэлд тэдгээрийг мэдүүлсэн бөлгөө—

27 Тийм ээ, хэрэв тэрбээр дүү Абелаа алах аваас энэ нь дэлхийд мэдэгдэхгүй хэмээн Каинтай хуйвалдсан тэрхүү нэгэн билээ. Мөн тэр цагаас хойш тэрбээр Каин болон түүний дагалдагсадтай хуйвалдсаар ирсэн билээ.

28 Мөн тэд тэнгэрт хүрч болохын тулд хангалттай өндөр цамхаг барих бодлыг хүмүүсийн зүрх сэтгэлд төрүүлсэн нь түүнчлэн тэрхүү нэгэн бөлгөө. Мөн уг цамхгаас энэ нутагт ирсэн тэр хүмүүсийг удирдсан нь; хүмүүсийг бүрмөсөн сүйрэх устгалд, мөн үүрдийн тамд чирэн оруултал харанхуйн ажлыг мөн жигшүүрт хэргүүдийг бүх нутгийн гадаргуугаар тараасан нь тэрхүү нэгэн билээ.

29 Тийм ээ, харанхуйн мөн нууц аллагын ажлыг үргэлжлүүлсээр байх бодлыг Гадиантоны зүрх сэтгэлд төрүүлсэн нь тэрхүү нэгэн; мөн тэрээр энэ ажлыг хүмүүний эхлэлээс бүр энэ цагийг хүртэл авчирсан юм.

30 Мөн болгоогтун, бүх нүглийг үүсгэгч нь тэр болой. Мөн болгоогтун, хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд нөлөө олж чадсаныхаа хэрээр тэрбээр өөрийн харанхуйн мөн нууц аллагын ажлыг үргэлжлүүлж, мөн тэдний хуйвалдаан, тангараг, мөн гэрээнүүд, мөн аймшигт ёс бус төлөвлөгөөнүүдийг нь үеэс үед гардуулан өгдөг.

31 Мөн эдүгээ болгоогтун, тэрээр нифайчуудын зүрх сэтгэлд агуу нөлөөг олсон байв; тийм ээ, үүний хэрээр тэд үлэмж ёс бус болсон байв; тийм ээ, тэдний ихэнх хэсэг нь зөв шударга замыг орхисон байв, мөн Бурханы зарлигуудыг хөл дороо дэвсэлж, мөн өөрсдийн замуудыг хөөж, мөн алт, мөнгөөрөө өөрсдөдөө шүтээнүүдийг босгосон ажээ.

32 Мөнхүү улиран тохиох дор эдгээр бүх алдас тэдний дээр цөөн жилийн хугацаанд ирж, үүний хэрээр Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын жаран долоодугаар онд эдгээрийн ихэнх хэсэг нь тэдний дээр ирсэн байв.

33 Мөн жаран найм дахь онд ч түүнчлэн, зөв шударгыг үйлдэгчдийн агуу шаналал болон гашуудлыг төрүүлж, тэд алдсууддаа улам автаж байв.

34 Мөн, нифайчууд итгэлээ алдан доройтож, мөн ёс бусад мөн жигшүүрт хэргүүдэд автагдаж эхэлж байхад леменчүүд Бурханыхаа мэдлэгт үлэмж өсөж эхэлснийг бид ийн харлаа; тийм ээ, тэд түүний дүрмүүд мөн зарлигуудыг сахиж, мөн түүний өмнө үнэнд мөн зөв шударгад алхаж эхлэв.

35 Мөн нифайчуудын зүрх сэтгэлийн ёс бус бөгөөд хатуугийн учир, Их Эзэний Сүнс тэднээс холдож эхэлснийг бид ийн харлаа.

36 Мөн түүний үгсэд амархнаар мөн сайн дураараа итгэсний учир леменчүүдийн дээр Их Эзэн Сүнсээ юүлж эхэлснийг бид тийн харлаа.

37 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Гадиантоны дээрэмчдийн бүлэглэлийг мөрдөв; мөн тэдний илүү ёс бус хэсгийн дунд Бурханы үгийг тэд номлосон аж, үүний хэрээр энэхүү дээрэмчдийн бүлэглэл леменчүүдийн дундаас бүрмөсөн устгагдсан байв.

38 Мөнхүү улиран тохиох дор нөгөө талд нь, нифайчууд тэднийг өөгшүүлж мөн дэмжиж, нифайчуудын илүү ёс бус хэсгээс эхлээд бүх нутаг даяар тархах хүртэл нь, зөв шударгыг үйлдэгчдийн ихэнх хэсгийг, тэдний нууц аллагууд мөн хуйвалдаануудад тэдэнтэй нэгдэж, тэдний олзноос хүртэн мөн тэдний ажилд итгэтэл нь мэхлэн ятгав.

39 Мөн тэд тийн засгийн газрын цорын ганц удирдлагыг авч, үүний хэрээр тэд ядуу бөгөөд номхон хүлцэнгүй, мөн Бурханы даруу дагалдагчдыг хөл дороо дэвсэлж, цохиж мөн зовоож мөн тэдэнд араа харуулав.

40 Мөн тэд аймшигт байдалд байж мөн үүрдийн устгалын зүг боловсорч байгааг бид тийн харлаа.

41 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын жаран найм дахь он тийн төгсөв.