Судрууд
Моронай 2


Бүлэг 2

Есүс, Ариун Сүнсний бэлэг өгөх хүчийг нифай үндэстэн арван хоёр шавьд өгсөн болой. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Өөрийн сонгосон арван хоёр шавийн толгой дээр гараа тавиад, Христийн тэдэнд хэлсэн тэрхүү үгс оршвой—

2 Мөн тэрбээр тэднийг нэрээр нь дуудаж, хэлрүүн: Та нар миний нэрээр, хүчит залбирлаар Эцэгийг дуудах болно; мөн та нар үүнийг хийснийхээ дараа толгой дээр нь гараа тавих түүнд Ариун Сүнс өгөх хүчтэй байх болно; мөн миний нэрээр та нар үүнийг өгөх болно, учир нь төлөөлөгчид минь тийн үйлддэг.

3 Эдүгээ Христ анх үзэгдэх үедээ тэдэнд эдгээр үгийг хэлсэн юм; мөн цугласан олон үүнийг сонссонгүй, гэвч шавь нар нь үүнийг сонссон бөлгөө; мөн тэдний гараа тавьсан болгоны дээр Ариун Сүнс буусан бөлгөө.