Судрууд
Моронай 3


Бүлэг 3

Ахлагчид дээр нь гар тавьснаар пристүүд болон багш нарыг томилдог. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Сүмийн ахлагчид хэмээн нэрлэгдсэн тэрхүү шавь нар, пристүүд болоод багш нарыг томилдог байсан тэр маяг нь энэ буюу—

2 Тэд Христийн нэрээр Эцэгт залбирсны дараа, тэд тэдний дээр гар тавьж мөн хэлэх нь:

3 Түүний нэрэнд төгсгөл хүртэл итгэн тэвчсэнээр, Есүс Христээр дамжин ирэх нүглүүдийн ангижрал болон наманчлалыг номлуулахаар би таныг пристээр (эсвээс хэрэв тэр багш байхаар бол, би таныг багшаар … томилж байна) Есүс Христийн нэрээр томилж байна. Амен.

4 Мөн хүмүүст өгөгдсөн Бурханы бэлгүүд болон дуудлагуудын дагуу, тэд энэ маягаар пристүүд болон багш нарыг томилдог байв; мөн тэд өөрсдөд нь оршдог байсан Ариун Сүнсний хүчээр тэднийг томилдог байв.

Хэвлэх