Бүлэг 4
Ахлагчид болон пристүүд ариун ёслолын талхыг хэрхэн адислан түгээдэг нь тайлбарлагдав. Ойролцоогоор МЭ 401–421 он.
1 Ахлагчид болон пристүүд сүмийнхэнд Христийн бие болон цусыг адислан түгээх маяг нь энэ буюу; мөн тэд Христийн зарлигуудын дагуу үүнийг адислан түгээдэг байв; иймийн тул бид уг маяг нь үнэнийг мэднэ; мөн ахлагч эсвээс прист үүнийг адислан түгээдэг байв—
2 Мөн тэд сүмийнхэнтэй хамт сөгдөн суудаг байв, мөн Христийн нэрээр Эцэгт залбирч, хэлрүүн:
3 Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх хүн бүрийн бодгалийн тусын тулд; тэд таны Хүүгийн биеийг дурсан идэж болохын тулд, түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авахад, мөн үргэлж түүнийг санахад, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг сахихад бэлэн гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.