Бүлэг 5
Ариун ёслолын дарсыг адислан түгээх хэлбэр тайлбарлагдав. Ойролцоогоор МЭ 401–421 он.
1 Дарсыг адислан түгээх маяг нь энэ буюу—Болгоогтун, тэд аяга авч, мөн хэлэв:
2 Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух хүн бүрийн бодгалийн тусын тулд, тэд өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд; түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, тэд үргэлж түүнийг санадаг гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд, энэ дарсыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.