Судрууд
Абрахам 4


Бүлэг 4

Дэлхийн бүтээлт болон түүн дээрх бүх амьдралыг Бурхад төлөвлөв—Бүтээлтийн зургаан өдөрт зориулсан тэдний төлөвлөгөө тайлбарлагдав.

1 Мөн тэгээд Их Эзэн хэлэв: Доошоо явцгаая. Мөн тэд эхлэлд доошоо явцгаав, мөн тэд буюу Бурхад нь тэнгэр ба дэлхийг зохион байгуулж мөн бий болгов.

2 Мөн дэлхий бий болгогдсоны дараа, энэ нь хоосон мөн эзгүй байв, учир нь тэд дэлхийгээс өөр юуг ч бий болгоогүй байлаа; мөн гүний гадаргуу дээгүүр харанхуй ноёрхож байв, мөн Бурхадын Сүнс усны гадаргууг халхалж байлаа.

3 Мөн тэд (Бурхад) хэлэв: Гэрэл бий болог; мөн гэрэл бий болов.

4 Мөн тэд (Бурхад) гэрлийг ухаарав, учир нь энэ нь хурц гэрэлтэй байлаа; мөн тэд гэрлийг салгав, өөрөөр хэлбэл үүнийг харанхуйгаас салгасан байхаар болгов.

5 Мөн Бурхад тэрхүү гэрлийг Өдөр хэмээн нэрлэв, мөн харанхуйг тэд Шөнө хэмээн нэрлэв. Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөө болтол тэд шөнө хэмээн нэрлэв; өглөөнөөс үдэш болтол тэд өдөр хэмээн нэрлэв; мөн тэдний өдөр болон шөнө хэмээн нэрлэсэн үүний эхнийх буюу эхлэл нь энэ байлаа.

6 Мөн Бурхад тэрчлэн хэлэв: Усны дунд тэнгэр мандал бий болог, мөн энэ нь их усыг их уснаас салгах болно.

7 Мөн Бурхад тэнгэр мандалд тушаав, тэгснээр энэ нь тэнгэр мандлын дор байсан их усыг уг тэнгэр мандлын дээр байсан их уснаас салгав; мөн энэ нь үүнчлэн, бүр тэдний тушааснаар байв.

8 Мөн Бурхад тэрхүү тэнгэр мандлыг Тэнгэр хэмээн нэрлэв. Мөнхүү улиран тохиох дор шөнө хэмээн тэдний нэрлэсэн нь үдшээс өглөөг хүртэл байлаа; мөнхүү улиран тохиох дор өдөр хэмээн тэдний нэрлэсэн нь өглөөнөөс үдэш хүртэл байлаа; мөн энэ нь шөнө ба өдөр хэмээн тэдний нэрлэсэн хоёр дахь удаа байв.

9 Мөн Бурхад тушааж, хэлсэн нь: Тэнгэрийн доорх уснууд нэг газарт нэг дор цуглуулагдаг, мөн хуурай газар гарч ирэг; мөн энэ нь тэдний тушааснаар байв;

10 Мөн Бурхад хуурай хөрсийг Газар хэмээн нэрийдэв; мөн нэг дор цуглуулагдсан усыг тэд Агуу их ус хэмээн нэрийдэв; мөн тэдгээр нь дуулгавартай байсныг Бурхад харав.

11 Мөн Бурхад хэлэв: Газрыг өвс ургуулахад бэлтгэцгээе; үр гаргагч ургамлыг; өөрийнхөө адилаар жимс гаргагч жимсний модыг ургуулахад буюу, үр нь газар дээр өөрийнхөө төрлийг гаргадаг түүнийг буюу; мөн энэ нь үүнчлэн, бүр тэдний тушааснаар байв.

12 Мөн Бурхад, газар нь өөрийнх нь үрнээс өвсийг урагш авчрах, мөн ургамал нь өөрийнх нь үрнээс, өөрийнхөө төрлөөр ургамал гаргахаар зохион бүтээв; мөн газар нь өөрийнх нь төрлөөр, үр нь зөвхөн өөртэйгөө адилхныг, өөрийнхөө үрнээс жимс гаргагч модыг урагш гаргахаар буюу; мөн тэдгээр нь дуулгавартай байсныг Бурхад харав.

13 Мөнхүү улиран тохиох дор, тэд өдрүүдийг тоолов; үдшээс өглөөг болтол тэд шөнө хэмээн нэрлэв; мөнхүү улиран тохиох дор, өглөөнөөс үдшийг болтол тэд өдөр хэмээн нэрлэв; мөн энэ нь гурав дахь удаа нь байв.

14 Мөн Бурхад тэнгэрийн огторгуй дахь гэрлүүдийг зохион байгуулж, мөн тэдгээрийг шөнөөс өдрийг салгахаар болгов; мөн тэдгээрийг тэмдгүүд бөгөөд улирлуудын тулд, мөн өдрүүд болон жилүүдийн тулд байхаар зохион байгуулав;

15 Мөн тэдгээрийг тэнгэрийн огторгуй дахь гэрлүүд байхын тулд, дэлхийд гэрэл өгөхөөр зохион байгуулав; мөн энэ нь үүнчлэн байв.

16 Мөн Бурхад хоёр агуу гэрлийг, их гэрэл нь өдрийг захирахаар, бага гэрэл нь шөнийг захирахаар зохион байгуулав; бага гэрэлтэй хамт тэд тэрчлэн оддыг байрлуулав;

17 Мөн Бурхад тэдгээрийг дэлхийд гэрэл өгөхөөр, мөн өдрийг бас шөнийг захирахаар, мөн харанхуйгаас гэрлийг салгуулахаар тэнгэрийн огторгуйд байрлуулав.

18 Мөн Бурхад өөрсдийн тушаасан тэдгээр зүйл, тэдгээр нь дуулгавартай байхыг хүртэл харав.

19 Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөөг хүртэлх нь шөнө байв; мөнхүү улиран тохиох дор өглөөнөөс үдшийг хүртэлх нь өдөр байв; мөн энэ нь дөрөв дэх удаа нь байв.

20 Мөн Бурхад хэлэв: Амьдрал бүхий хөдлөгч амьтдыг элбэг дэлбэгээр урагш авчрахын тулд уснуудыг бэлтгэцгээе; мөн газраас дээгүүр, тэнгэрийн огторгуйд тэдгээр нь нисэж болохын тулд жигүүртнүүдийг буюу.

21 Мөн их ус нь агуу том халимнууд, мөн хөдөлдөг аливаа амьтдыг өөрсдийнх нь төрлөөр, элбэг дэлбэгээр авчирч болохын тулд Бурхад их усыг бэлтгэв; мөн далавч бүхий жигүүртэн болгоныг өөрсдийнх нь төрлөөр буюу. Мөн Бурхад тэдгээр нь дуулгавартай байсныг мөн өөрсдийнх нь төлөвлөгөө сайн байсныг харав.

22 Мөн Бурхад хэлэв: Бид тэдгээрийг адисалж, мөн тэдгээрийг үр төлтэй байж, мөн өсөн үржиж, мөн тэнгисийн ус буюу агуу их усыг дүүргэхээр болгон, мөн жигүүртнүүдийг дэлхий дээр өсөн үржиж байхаар болгоно.

23 Мөнхүү улиран тохиох дор тэдний шөнө гэж нэрлэсэн нь үдшээс өглөө хүртэл байв; мөнхүү улиран тохиох дор тэдний өдөр гэж нэрлэсэн нь өглөөнөөс үдэш хүртэл байсан болой; мөн энэ нь тав дахь удаа нь байв.

24 Мөн амьд бүтээлтийг өөрсдийнх нь төрлөөр, мал болон мөлхөгч зүйлс, мөн дэлхийн араатнуудыг өөрсдийнх нь төрлөөр урагш авчрахаар Бурхад газрыг бэлтгэв; мөн энэ нь үүнчлэн тэдний хэлсэнчлэн байв.

25 Мөн араатнуудыг өөрсдийнх нь төрлөөр, мөн мал адгуусыг өөрсдийнх нь төрлөөр, мөн дэлхий дээгүүр мөлхөгч юм болгоныг өөрийнх нь төрлөөр урагш авчрахаар Бурхад дэлхийг зохион байгуулав; мөн тэдгээр нь дуулгавартай байна гэдгийг Бурхад харав.

26 Мөн Бурхад өөр хоорондоо зөвлөлдөж тэгээд хэлэв: Доошоо явцгааж мөн өөрсдийн дүр төрхөөр, өөрсдийн адил төстэй байдлаар хүнийг бий болгоё; мөн тэнгисийн загаснуудын дээр, бас агаарын жигүүртнүүдийн дээр, мөн мал адгуусны дээр, бас бүх дэлхий дээр, мөн дэлхий дээгүүр мөлхдөг мөлхөгч амьтан болгоны дээрх ноёрхлыг бид тэдэнд өгөх болно.

27 Ингээд Бурхад өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг зохион бүтээхээр доош явцгаав, Бурхадын дүр төрхөөр тэд түүнийг бий болгохоор, эрэгтэй мөн эмэгтэйг бий болгохоор буюу.

28 Мөн Бурхад хэлэв: Бид тэднийг адислах болно. Мөн Бурхад хэлэв: Бид тэднийг үр хүүхэдтэй байж мөн өсөн үржиж, мөн дэлхийг бүрхэн, мөн үүнийг захирч, мөн тэнгисийн загасны дээр, бас агаарын жигүүртний дээр, мөн газар дээгүүр хөдлөн явдаг амьтан болгоны дээр ноёрхохоор болгох болно.

29 Мөн Бурхад хэлэв: Болгоогтун, бүх дэлхийн гадаргуу дээр ирэх, үр тээгч ургамал болгоныг бид тэдэнд өгөх болно; мөн өөр дээрээ жимстэй мод болгоныг; тийм ээ, үр гаргагч модны жимсийг бид тэдэнд өгөх болно; энэ нь тэдний хоол хүнсний тулд байх болно.

30 Мөн дэлхийн араатан болгонд, мөн агаарын жигүүртэн бүрд, мөн дэлхий дээгүүр мөлхдөг амьтан болгонд, болгоогтун, бид тэдгээрт амьдралыг өгөх болно; мөн тэрчлэн шимт ургамал болгоныг бид тэдэнд хоол тэжээлийн тулд өгөх болно, мөн эдгээр бүх зүйл ийн зохион байгуулагдах болно.

31 Мөн Бурхад хэлэв: Бид хэлсэн бүх зүйлээ хийж, мөн зохион байгуулах болно, мөн болгоогтун, тэдгээр нь туйлын дуулгавартай байх болно. Мөнхүү улиран тохиох дор үдшээс өглөө хүртэл байсныг тэд шөнө хэмээн нэрлэв; мөнхүү улиран тохиох дор өглөөнөөс үдэш хүртэл байсныг тэд өдөр хэмээн нэрлэв; мөн тэд зургаа дахь удаа тоолов.

Хэвлэх