Судрууд
Хуулбар 2


Абрахамын Номоос авсан хуулбар

Дугаар 2

Зураг
Хуулбар 2

Тайлбар

Зураг 1. Селестиел буюу Бурханы орших газарт хамгийн ойрхон Колоб нь анхны бүтээлтийг төлөөлдөг. Тэргүүлэхэд эхнийх, цагийн хэмжүүрт хамаарахад эцсийнх буюу. Селестиел цаг нь нэг өдөр нь нэг үзүүр тохойтой тэнцдэг селестиел цагийн дагуух хэмжүүр буюу. Колоб дахь нэг өдөр нь энэ дэлхийн хэмжүүрээр мянган жилтэй тэнцүү, уг дэлхийг египетчүүд Жах-үү-эй хэмээн нэрлэдэг бөлгөө.

Зураг 2. Колобын дэргэд, селестиел буюу Бурханы оршдог газрын ойролцоо, египетчүүдийн Олиблиш хэмээн нэрлэдэг дараагийн их тэргүүлэх бүтээлт оршдог; энэ нь бусад гарагт хамаарах хүчний түлхүүрийг тэрчлэн эзэмшдэг; Абрахам Их Эзэнд зориулан босгосон тахилын ширээн дээр өргөл өргөх үед Бурханаас түүнд илчилсний дагуу буюу.

Зураг 3. Сүр хүч бөгөөд эрх мэдлээр хувцаслан, тэргүүн дээрээ мөнхийн гэрлийн титэмтэйгээр сэнтийдээ заларч буй Бурханыг төлөөлүүлэхээр хийгджээ; мөн тэрчлэн Едений Цэцэрлэгт Адамд, мөн түүнчлэн Сет, Ноа, Мелкизедек, Абрахамд мөн санваар илчлэгдсэн тэд бүгдэд илчлэгдсэнчлэн, Ариун санваарын агуу Түлхүүр–үгсийг төлөөлүүлдэг.

Зураг 4. Огторгуй буюу тэнгэрийн мандал гэсэн утгатай Раукиянг хэмээх еврей үгтэй утга дүйдэг; тэрчлэн египет хэлэнд нэг мянга гэсэн утгатай тоон зураг; эргэлтээрээ болон цагийн хэмжүүрээр Колобтой тэнцүү Олиблишийн цагийн хэмжүүртэй утга дүйдэг.

Зураг 5. Египет хэлэнд Эниш-го-он-дош гэж дуудагддаг; энэ бол тэрчлэн тэргүүлэгч гарагуудын нэг юм, мөн египетчүүд нар хэмээн, мөн Кае-е-ванрашийн аргаар дамжуулан гэрлээ Колобоос авдаг хэмээн ярьдаг ажээ, энэ нь их Түлхүүр, өөрөөр хэлбэл, Флоеесе буюу Сар, Дэлхий ба Нар нь өөрсдийн жил тутмын эргэлтэд тэрчлэн байдгийн адилаар бусад арван таван тогтсон гараг эсвээс одыг тэргүүлдэг тэргүүлэгч хүч буюу. Энэ гараг хүчээ Кли-флос-ис-эс буюу Хах-кокау-беамын аргаар дамжуулан хүлээж авдаг, Колобын эргэлтүүдээс гэрэл хүлээж авдаг, 22 ба 23-ын тоонуудаар харуулсан оддоос буюу.

Зураг 6. Энэ дэлхийг дөрвөн зүгээр нь харуулсан нь.

Зураг 7. Сэнтийдээ залран буй Бурхан тэнгэрээр дамжуулан санваарын агуу Түлхүүр-үгсийг илчилж буйг; мөн түүнчлэн, Абрахам дээр тагтаа хэлбэрээр ирж буй Ариун Сүнсний тэмдгийг харуулсан нь.

Зураг 8. Дэлхийд илчлэгдэж үл болох бичээсүүдийг агуулдаг; гэвч энэ нь Бурханы Ариун Сүмд хүлээн авагдаж болно.

Зураг 9. Эдүгээ цагт илчлэгдэх ёсгүй.

Зураг 10. Мөн адил.

Зураг 11. Мөн адил. Хэрэв дэлхий эдгээр тоог мэдэж чадах аваас, тийн байтугай. Амен.

Зураг 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 мөн 21 нь Их Эзэний өөрийнх нь тогтоосон цагт өгөгдөх болно.

Дээрх орчуулга нь эдүгээ үед бидэнд буй аль нэгэн эрхийн хэмжээнд л өгөгдсөн болно.

Хэвлэх