Институт
8 Христийн Сүмийн үүсэл


“Христийн Сүмийн үүсэл,” 8-р бүлэг, Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018),

8-р бүлэг: “Христийн Сүмийн үүсэл”

8-р бүлэг

8-р бүлэг: Христийн Сүмийн үүсэл

Мормоны Номын хуулбар

1829 оны долоодугаар сарын эхээр гартаа гар бичмэл барьсан Иосеф Их Эзэн өөрөөс нь Мормоны Номыг хэвлүүлж, үүний захиасыг хол ойргүй түгээхийг хүсэж байгааг мэдэж байлаа. Гэвч хэвлэлтэй холбоотой ажил нь түүнд болон түүний гэр бүлд танил бус зүйл байв. Тэр гар бичмэлийг аюулгүй хадгалж, хэвлэх хүнийг эрж олон мөн шинэ судрыг унших хүсэлтэй хүмүүсийн гарт номоо яаж ийгээд хүргэх ёстой байв.

Мормоны Ном шиг зузаан номыг хэвлэхэд өндөр өртөгтэй гарахаар байлаа. Иосефын санхүүгийн байдал түүнийг орчуулга хийж эхэлснээс хойш дээрдээгүй байсан бөгөөд олсон бүх мөнгөө гэр бүлдээ зарцуулж байв. Эцэг эх нь хүний эдлэн дээр ажиллан, ядуу хэвээрээ байсан тул мөн л адил нөхцөл байдалтай байжээ. Иосефт төслийг санхүүжүүлж чадах цорын ганц найз байсан нь Мартин Харрис байв.

Иосеф шаргуу ажиллахаар шамдав. Тэр орчуулгаа дуусгахаасаа өмнө хэн нэгэн гар бичмэлийг хулгайлах юм уу эрхийг нь булаахаас сэргийлж номын зохиогчийн эрхийг авахаар өргөдөл өгсөн байв.1 Түүнчлэн Иосеф Мартины тусламжтайгаар ном хэвлэхийг зөвшөөрөх хэвлэлийн хүнийг хайж эхлэв.

Тэд эхлээд Палмирт хэвлэх ажил эрхэлдэг насаар Иосефтой чацуу Эгбэрт Грандин дээр очсон ба Грандин номыг хуурамч гэж бодсон учраас тэр даруй уг саналаас татгалзсан байна. Иосеф, Мартин хоёр шантралгүй хайсны эцэст ойролцоох хотод хэвлэх хүсэлтэй хүн байгааг олов. Гэвч тэд түүний саналыг хүлээн авахаасаа өмнө Грандинаас номыг хэвлэхийг хүсэж байгаа эсэхийг дахин нэг удаа асуухаар Палмирт буцаж ирэв.2

Энэ удаад Грандин төсөл дээр ажиллах илүү хүсэлтэй болсон байсан ч таван мянган хувийг хэвлэж, үдэхэд 3000 долларыг урьдчилан бүрэн төлөхийг шаарджээ. Мартин хэвлэлийн зардал дээр тусална гэж хэдийн амласан байсан ч энэ хэмжээний мөнгийг гаргахын тулд өөрийн эдлэнг барьцаалах хэрэгтэй болж магадгүй гэдгийг ойлгов. Энэ нь Мартинд асар их ачаалал болж байсан ч Иосефын найзуудаас ийм хэмжээний мөнгөөр тусалж чадах хүн байхгүйг тэр мэдэж байлаа.

Зовж шаналсан Мартин Мормоны Номыг санхүүжүүлэх нь зөв эсэхэд эргэлзэж эхэлжээ. Тэр бүс нутгийнхаа хамгийн шилдэг эдлэн газруудын нэгийг эзэмшдэг байсан бөгөөд газраа барьцаалж, зээл авснаар үүнийгээ алдаж ч болох байлаа. Мормоны Номын борлуулалт муу байвал насан туршдаа хуримтлуулсан хөрөнгө нь нүд ирмэхийн зуур алга болж болох байв.

Мартин үүнд санаа зовж байгаагаа Иосефт хэлж, өмнөөс нь илчлэлт авч өгөхийг гуйжээ. Үүний хариуд Аврагч Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн гаргасан юутай ч зүйрлэшгүй золиослолын талаар ярьсан ба бүх хүн наманчилж мөн өршөөл хүртэж болохын тулд нүглийн төлөөсийг төлж байх үеийнхээ Өөрийн эцсийн зовлон шаналлыг дүрслэн хэлсэн. Их Эзэн дараа нь Бурханы төлөвлөгөөг улиран тохиолгохын тулд өөрийн ашиг сонирхлыг золиослох ёстойг Мартинд зарлиглав.

“Чи өөрийнхөө өмч хөрөнгөнд харамч шунаг байх ёсгүй, харин Мормоны Номыг хэвлэхэд үүнийг харамгүйгээр хуваалц” хэмээн Их Эзэн хэлжээ. Их Эзэн энэ номонд Бурханы үнэн үг агуулагдаж байгааг мөн энэ нь сайн мэдээнд итгэхэд бусдад тусална гэдгийг Мартинд батлан хэлсэн юм.3

Хөршүүд нь Мартины шийдвэрийг ойлгоогүй хэдий ч тэр Их Эзэнд дуулгавартай байж, эдлэнгээ барьцаалан, зээл авав.4

Грандин гэрээнд гарын үсэг зурснаар энэ томоохон төсөл дээр ажиллаж эхлэв.5 Иосеф Мормоны Номын бичвэрийг тухайн үед нэг бичээчийн тусламжтайгаар гурван сарын дотор орчуулсан гэвэл, Грандин арван хоёр хүний хамт 590 хуудас бүхий ажлын эхний хувиудыг хэвлэж, үдэхэд долоон сарыг зарцуулахаар байлаа.6


Иосеф хэвлэгч хөлсөлснийхөө дараа 1829 оны аравдугаар сард эдлэн дээрээ ажиллаж мөн Эмматай хамт байхын тулд Хармонид буцаж ирэв. Энэ үед Оливер, Мартин, Хайрум гурав хэвлэлтийг хариуцан, Грандины ажлын явцын талаар Иосефт тогтмол мэдээлж байлаа.7

Иосеф эхэлж орчуулсан хуудаснуудыг алдсаныхаа дараа хэрхэн цөхөрч байснаа санаж байсан тул цэг таслалуудыг нэмж мөн өрөлтөд оруулж болохын тулд хэвлэлд өгөх хувийг бэлдэн, Мормоны Номын гар бичмэлийг хуудас хуудсаар нь хуулж бичихийг Оливерээс хүсжээ.8

Оливер номыг баяртайгаар хуулсан ба тухайн үед бичсэн захидлуудад энэ талаарх сэтгэгдлийг бүрэн дүүрэн илэрхийлсэн байдаг. Оливер Мормоны Номон дээрх Нифай, Иаков, Амюлек нарын үгсийг давтан, Христийн хязгааргүй Цагаатгалд талархаж байгаагаа Иосефт бичиж байсан юм.

Тэр Иосефт “Би Бурханы нигүүлслийн талаар бичиж эхлэхдээ хэзээ болихоо мэдэхээ больдог ч цаас, цаг хоёр хүрэлцдэггүйд асуудал үүсдэг”9 гэжээ.

Яг тэр сүнс Мормоны Номыг хэвлүүлэх үеэр хүмүүсийн анхаарлыг Мормоны Номонд хандуулж байв. Өмнө нь хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан Томас Марш олон сүмд явж байсан ч аль нь ч түүний Библиэс олж мэдсэн сайн мэдээг номлохгүй байгаа мэт санагддаг байв. Тэр сэргээгдсэн үнэнийг заах шинэ сүм удахгүй байгуулагдана гэдэгт итгэж байлаа.

Тэр зун Томас Бостон дахь гэрээсээ олон зуун километрийн зайд орших Нью Йоркийн баруун зүг рүү аялах ёстойгоо Сүнсээр мэдэрчээ. Яагаад ингэж хол аялах болсноо мэдээгүй тэрээр гэрийн зүг буцаж аялтлаа тэнд гурван сар байсан байна. Гэсэн хэдий ч буцах замдаа зогссон газрынх нь гэрийн эзэгтэй түүнээс Иосеф Смитийн “алтан номны” талаар сонссон эсэхийг асуухад Томас сонсоогүй гэдгээ уг эмэгтэйд хэлсэн ба улам ихийг мэдэхийг хүсэж байв.

Эмэгтэй түүнд Мартин Харристай уулзахыг зөвлөөд, Палмирт хүрэх замыг зааж өгчээ. Томас даруй тэнд очиж, Мартиныг Грандины хэвлэх үйлдвэр дээр байхад нь олж уулзжээ. Хэвлэлийн ажилтан Томаст Мормоны Номын 16 хуудсыг өгөхөд, тэр шинэ итгэлийнхээ анхны амтыг эхнэр Элизабеттайгаа хуваалцахаар тэдгээр хуудсыг Бостонд авчрав.

Элизабет хуудаснуудыг уншаад, энэ бүхэн Бурханы ажил байсан гэдэгт бас итгэсэн юм.10


Тэр намар, хэвлэлийн ажилтнууд Мормоны Номон дээр тогтвортой ахиц гаргаж байх үед өмнө нь шүүгчээр ажиллаж байсан Абнэр Көүл гэгч Грандины хэвлэлийн үйлдвэрт сонин хэвлэж эхэлжээ. Абнер Грандины ажилтнуудыг гэртээ харьсны дараа шөнө цех дээр ажиллаж байхдаа хараахан үдэгдэж, гүйлгээнд гарах болоогүй байсан Мормоны Номын хэвлэгдсэн хуудаснуудыг ашиглаж болохоор байв.

Абнер удалгүй сонин дээрээ “Алтан Библи”-ээр тохуурхан тоглож эхэлсэн төдийгүй тэр өвөлжингөө номноос авсан хэсгүүдээ егөөдсөн тайлбартайгаар хэвлэн гаргаж байв.11

Хайрум, Оливер хоёр Абнерын юу хийж байгааг олж мэдээд, түүнтэй уулзжээ. “Танд Мормоны Номыг ийм аргаар хэвлэх ямар эрх мэдэл байна вэ?” “Биднийг зохиогчийн эрхээ авсныг та мэдээгүй юу?” гэж Хайрум шаардан асуув.

Абнер “Энэ та нарт хамаагүй ээ.” “Би хэвлэлийн үйлдвэрт мөнгө төлсөн, тиймээс хүссэн болгоноо хэвлэх болно” гэв.

Хайрумыг “Сонин дээрээ энэ номны талаар дахин нийтлэхийг хориглож байна” гэхэд

Абнер “Надад хамаагүй ээ” гэж хэлсэн байна.

Юу хийхээ мэдэхээ больсон Хайрум, Оливер хоёр Хармонид байсан Иосефт үг дайснаар, тэр Палмирт даруй иржээ. Иосеф Абнерыг хэвлэлийн өрөөндөө сониноо уншиж байхад нь олж уулзав.

Иосефыг “Та шаргуу ажиллаж байх чинь” гэхэд

“Та яажшуухан байна даа, ноён Смит” гэж Абнер хөндий хүйтнээр хариулав.

“Ноён Көүл, Мормоны Ном болон үүнийг хэвлэх эрх надад олгогдсон. Та үүнд оролцохгүй байвал сайнсан.”

Абнер хүрмээ тайлж шидээд, ханцуйгаа шамлан “Эрхэм ээ, та зодолдмоор байна уу?” “Тэгвэл, хүрээд ир” гээд нударга зангидан зандрав.

Иосеф инээмсэглэн “Та хүрмээ өмссөн нь дээр байх. Энд хүйтэн байна бас би тантай зодолдохгүй” гэлээ. Тэр цааш нь “Гэхдээ та миний номыг хэвлэхээ болих ёстой” гэж тайвнаар хэлэв.

“Чи өөрийгөө шилдэг нь гэж бодож байгаа юм бол хүрмээ тайлаад, оролдоод үз л дээ” гэхэд

“Хууль гэж байгаа шүү, хэрэв мэдээгүй байсан бол та мэдэж авах болно. Гэхдээ тантай зодолдоод сайн зүйлд хүргэхгүй учир би тийм юм хийхгүй” гэж Иосеф хариулжээ.

Абнер хууль зөрчиж байгаагаа мэдэж байв. Тэр тайвширсан төдийгүй Мормоны Номноос хэсэгчлэн авч сониндоо хэвлэхээ больжээ.12


Номлогч Соломон Чэмберлин Канад руу явах замдаа Палмирын ойролцоо түр буудалласан айлаасаа “Алтан библийн” талаар анх сонссон байна. Тэр Томас Марштай адил амьдралынхаа турш сүмээс сүм дамжин явсан ч үзэж харсан зүйлстээ сэтгэл хангалуун бус байв. Зарим сүм сайн мэдээний зарчмуудыг номлож, сүнслэг бэлгүүдэд итгэдэг байсан ч тэдэнд Бурханы бошиглогчид болон санваар байсангүй. Их Эзэн Өөрийн сүмийг тохиолгон авчрах цаг ойртож байгааг Соломон мэдэрч байв.

Соломон энэ гэр бүлийн Иосеф Смит ба алтан ялтсуудын талаар ярихыг сонсоод, толгойноос нь хөлийн ул хүртэл цахилгаан гүйхийг мэдэрч, Смитийн гэрийнхнийг олж, номын талаар илүү ихийг олж мэдэхээр шийджээ.

Тэр Смитийн гэрийг олж очин, үүдэнд нь Хайрумтай уулзав. “Энэ байшинд амар амгалан байг” гэж Соломоныг хэлэхэд

“Ерөөл бат оршиг” гэж Хайрум хариуллаа.

“Энд үзэгдэл, илчлэлтэд итгэдэг хүн байна уу? гэж Соломоныг асуухад

“Байлгүй яах вэ, энд амьдардаг бүх хүн үзэгдэлд итгэдэг” гэв.

Соломон Хайрумд олон жилийн өмнө үзсэн үзэгдлээ ярьж өгөв. Энэ үзэгдлээр нэгэн тэнгэр элч Бурханы сүм дэлхий дээр байхгүй байгаа ч удахгүй эртний төлөөлөгчдийн сүмтэй адил хүчирхэг сүм байгуулагдана гэжээ. Хайрум болон байшинд байсан бусад хүн Соломоны юу ярьж байгааг ойлгож байсан ба тэд адил зүйлд итгэдгээ түүнд хэлжээ.

“Мэдэж авсан зүйлсээсээ надтай хуваалцаач. Би тэднийг хүлээн авч чадна гэж бодож байна” гэж Соломон хэлэв.

Хайрум түүнийг Смитийн гэр бүлд зочноор үлдэхийг урьж, Мормоны Номын гар бичмэлийг үзүүлэв. Соломон хоёр өдрийн турш үүнийг судлаад мөн Хайрумтай хамт Грандины хэвлэх оффист очиход тэр хэвлэсэн 64 хуудсыг авч түүнд өгөв. Соломон үдээгүй хуудаснуудыг гартаа барьсаар, шинэ итгэл үнэмшлийнхээ талаар мэдэж авсан бүхнээ номлохын тулд Канадыг зүглэн аяллаа үргэлжлүүлжээ.13


1830 оны 3-р сарын 26-нд Мормоны Номын эхний хувиуд үдэгдэн, Грандины хэвлэх газрын 1-р давхарт гүйлгээнд гарахад бэлэн болон тавигдсан байв. Номнуудыг бор өнгийн тугалын арьсаар хийсэн хавтсанд чанга гэгч үдсэн байсан ба арьс, цавуу, цаас, бэхний үнэр ханхалж байсан. Номын нуруун дээр Мормоны Ном гэсэн үгс алтан шаргалаар бичигдсэн байв.14

Люси Смит шинэ судрыг нандигнан, үүнийг Бурхан Өөрийн хүүхдүүдийг удахгүй цуглуулж, эртний гэрээгээ сэргээх бэлгэ тэмдэг гэж үзэж байв. Номын нүүр хуудсан дээр энэ ном өнгөрсөн цагт Бурханы Өөрийн хүмүүсийн төлөө агуу зүйлс хийсэн гэдгийг болон өнөө үед амьдарч буй Өөрийн хүмүүст мөн адил адислалуудыг өгөхөөр гар сунгадаг гэдгийг үзүүлэх, түүнчлэн Есүс Христ бол дэлхийн Аврагч гэдгийг бүх дэлхийд итгүүлэх зорилготой гэж тунхагласан байв.15

Номын ард талд, ялтсуудыг харснаа мөн уг орчуулгыг үнэн гэдгийг мэддэгээ дэлхийд мэдүүлсэн гурван гэрч ба найман гэрчийн гэрчлэлүүд багтсан байв.16

Энэ бүх гэрчлэл байсан ч зарим хүн үүнийг хуурамч гэж бодож байсныг Люси мэдэж байлаа. Хөршүүдээс нь олон хүн Бурхан нэгээс илүү үндэстэнг Өөрийн үгээр адисалсан гэдгийг ойлгохгүй байснаас зөвхөн Библи байхад хангалттай гэдэгт итгэж байв. Бурхан дэлхийд хандан ярих зүйлээ ярьчихсан бөгөөд дахин ярих нь үгүй гэдэгт зарим хүн итгэдэг байсан тул энэ захиасыг эсэргүүцсэн гэдгийг тэр бас мэдэж байлаа.

Энэ болон бусад шалтгаанаар Палмирын ихэнх хүн номыг худалдаж аваагүй юм.17 Гэвч зарим нь хуудаснуудыг судалж, захиасуудынх нь хүчийг мэдэрч, Их Эзэнээс үүний үнэн эсэхийг асуухаар өвдөг сөгджээ. Мормоны Ном бол Бурханы үг байсныг Люси өөрөө мэддэг байсан бөгөөд үүнийг бусадтай хуваалцахыг хүсэж байв.18


Иосеф, Оливер хоёр Мормоны Номыг хэвлүүлснийхээ дараахан удалгүй Есүс Христийн сүмийг зохион байгуулахад бэлтгэж байлаа. Хэдэн сарын өмнө Их Эзэний эртний төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан нар Иохан Баптистын амласны дагуу тэдэнд үзэгдэж, тэдэнд Мелкизедек санваар хүртээжээ. Энэхүү нэмэлт эрх мэдэл нь Иосеф, Оливер хоёрыг баптисм хүртээсэн хүмүүстээ Ариун Сүнсний бэлэг өгөх боломжтой болгосон юм. Петр, Иаков, Иохан нар мөн тэднийг Есүс Христийн төлөөлөгчид байхаар томилсон байв.19

Энэ үеэр Иосеф, Оливер хоёр Витмерийн гэрт байх хугацаандаа энэ эрх мэдлийн талаар илүү их мэдлэг олж авахын төлөө залбирчээ. Үүний хариуд Их Эзэний дуу хоолой сонсдож, нэг нэгнээ сүмийн ахлагчаар томилохыг тэдэнд тушаав. Гэхдээ итгэгчид өөрсдийг нь Аврагчийн сүмийн удирдагч хэмээн дагахаар хүлээн зөвшөөрөхөөс нааш тэд үүнийг хийх ёсгүй байв. Мөн тэд сүмийн бусад албан тушаалтныг томилж, баптисм хүртээсэн хүмүүстээ Ариун Сүнсний бэлэг өгөх ёстойг тэдэнд хэлэв. 20

1830 оны 4-р сарын 6-нд Иосеф, Оливер хоёр Их Эзэний зарлигийг дагаж, Түүний сүмийг байгуулахаар Витмерийн гэрт уулзав. Тэд хуулийн шаардлагуудыг хангахын тулд, шинэ сүмийн анхны гишүүдээр 6 хүнийг сонгожээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн дөчөөд хүн уг үйл явдлыг гэрчлэхээр жижиг байшин дотор мөн эргэн тойронд цугларсан байлаа.21

Иосеф, Оливер хоёр өмнө нь Их Эзэнээс авсан заавраа дуулгавартай дагахаар Бурханы хаант улсын удирдагчдаар өөрсдийг нь дэмжин батлахыг мөн сүм зохион байгуулагдаж байгааг зөв гэж үзэж байгаагаа мэдэгдэхийг цугларагсдаас хүсэв. Цугларсан гишүүд бүгд зөвшөөрсөн төдийгүй Иосеф Оливерын толгой дээр гараа тавьж, түүнийг сүмийн ахлагчаар томилсны дараа тэд байраа сольж, Оливер Иосефыг томилов.

Дараа нь тэд Христийн Цагаатгалыг дурсан санаж, ариун ёслолын талх, дарсыг адислав. Тэгээд тэд баптисм хүртээсэн хүмүүсийнхээ толгой дээр гар тавин, сүмийн гишүүнээр баталж, тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгөв.22 Их Эзэний Сүнс цуглаанд оролцсон хүмүүсийн дээр цутгагдахад тэдний зарим нь бошиглож эхлэн, зарим нь Их Эзэнийг магтан дуулж, бүгд хамтдаа баясацгааж байлаа.

Түүнчлэн Иосеф шинэ сүм даяар өгөгдсөн анхны илчлэлтийг хүлээн авав. Их Эзэн хүмүүстээ өөрсдийн ариун түүхийг бичиж, өөрсдийн үйлийн цэдгүүдийг хадгалахыг мөн Иосеф Смитийн бошиглогч, үзмэрч, илчлэгчийн үүргийг гэрчлэх ёстойг сануулан, “Болгоогтун, та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно” хэмээн зарлиглажээ.

“Сайн сайхны төлөө хүчирхэг хүч чадалд Сионы ашиг сонирхлыг урагш ахиулахын тулд би түүнд бурханлигаар нөлөөлсөн билээ. Түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой. Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй” 23 хэмээн Их Эзэн тунхагласан юм.


Хожим нь Иосеф голын дэргэд зогсоод, эцэг эхийгээ сүмд элсэн, баптисм хүртэхийг харав. Үнэний эрэлд олон жил өөр өөр замаар бэдэрсний дараа тэд эцэст нь итгэлээрээ нэгдсэн юм. Аавыгаа уснаас гарахад Иосеф түүний гараас барин, голын эрэг дээр гарахад нь туслаад, тэврэн авч,

“Бурхан минь, би аавынхаа Есүс Христийн үнэн сүмд баптисм хүртэхийг нүдээрээ үзлээ!”24 гэж аавынхаа цээжинд нүүрээ наан, дуу алджээ.

Тэр үдэш баяр хөөрт автсан Иосеф ойролцоох ой руу орж, найзууд, гэр бүлийнхнээсээ холдон, ганцаараа байхыг хүссэн юм. Анхны үзэгдлээс хойш арван жилийн дотор тэр тэнгэр нээгдэхийг харж, Бурханы Сүнсийг мэдэрч, тэнгэр элчүүдээр сургагджээ. Тэр бас нүгэл үйлдэн, бэлгээ алдаж мөн наманчилснаар Бурханы нигүүлслийг хүлээн авч, Мормоны Номыг Түүний хүч хийгээд ач ивээлээр орчуулсан билээ.

Ийнхүү Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн бөгөөд эрт цагт төлөөлөгчдийн сайн мэдээг дэлхийд түгээхдээ атгаж байсан тэрхүү санваарыг Иосефт олгосон.25 Иосефын мэдэрч байсан баяр хөөр туйлын их байсан тул тэр үдэш Иосеф Найт, Оливер хоёрыг түүнийг хайж олох үед тэр уйлаад сууж байсан гэдэг.

Тэр баяр баясгалангаар дүүрсэн байсан юм. Ажил хэдийн эхэлсэн байлаа.26

Эшлэлүүд

  1. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81.

  2. “Prospect of Peace with Utah,” Albany Evening Journal, May 19, 1858, [2]; “From the Troy Times,” Albany Evening Journal, May 21, 1858, [2]; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library.

  3. Сургаал ба Гэрээ 19 (Revelation, circa Summer 1829, at josephsmithpapers.org); see also Historical Introduction to Revelation, circa Summer 1829 [DC 19], in JSP, D1:85–89; and Knight, Reminiscences, 6–7.

  4. McBride, “Contributions of Martin Harris,” 1–9; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 34, in JSP, H1:352 (draft 2).

  5. John H. Gilbert, Statement, Oct. 23, 1887, Church History Library; Indenture, Martin Harris to Egbert B. Grandin, Wayne County, NY, Aug. 25, 1829, Wayne County, NY, Mortgage Records, volume 3, 325–26, microfilm 479,556, U.S. and Canada Record Collection, Family History Library; Historical Introduction to Revelation, circa Summer 1829 [DC 19], in JSP, D1:85–89.

  6. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Porter, “The Book of Mormon,” 53–54.

  7. John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [8]; Joseph Smith to Oliver Cowdery, Oct. 22, 1829, in JSP, D1:94–97.

  8. John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [2]; “Printer’s Manuscript of the Book of Mormon,” in JSP, R3, Part 1:xxvi. Сэдэв: Мормоны Номыг хэвлэн нийтэлсэн нь

  9. Oliver Cowdery to Joseph Smith, Nov. 6, 1829, in JSP, D1:100–101; Mosiah 3:18–19; 5:5–7; 4 Nephi 1:17; see also Oliver Cowdery to Joseph Smith, Dec. 28, 1829, in JSP, D1:101–4.

  10. Thomas B. Marsh, “History of Thomas Baldwin Marsh,” LDS Millennial Star, June 4, 1864, 26:359–60; June 11, 1864, 26:375–76.

  11. Lucy Mack Smith, History, 1844–1845, book 9, [9]. Абнер Көүлийн хэвлэсэн Мормоны Номын хэсгүүдийн жишээг харахын тулд “The Book of Mormon,” Reflector, Sept. 16, 1829, 10; “Selected Items,” Reflector, Sept. 23, 1829, 14; “The First Book of Nephi,” Reflector, Jan. 2, 1830, 1; and “The First Book of Nephi,” Reflector, Jan. 13, 1830, 1 зэргийг үзнэ үү. Сэдэв: Мормоны Номын шүүмжлэгчид

  12. Lucy Mack Smith, History, 1844–1845, book 9, [9]–[12]; Lucy Mack Smith, History, 1845, 166–168.

  13. Chamberlin, Autobiography, 4–11.

  14. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; “Book of Mormon,” Wayne Sentinel, Mar. 26, 1830, [3]. Зарим ном нь хонины нэхийгээр хийсэн хавтастай байв.

  15. Title Page of Book of Mormon, circa early June 1829, in JSP, D1:63–65; see also Lucy Mack Smith to Solomon Mack, Jan. 6, 1831, Church History Library.

  16. Testimony of Three Witnesses, Late June 1829, in JSP, D1:378–82; Testimony of Eight Witnesses, Late June 1829, in JSP, D1:385–87.

  17. Tucker, Origin, Rise, and Progress of Mormonism, 60–61.

  18. See Lucy Mack Smith to Solomon Mack, Jan. 6, 1831, Church History Library.

  19. Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:10; Doctrine and Covenants 27:12–13 (Revelation, circa Aug. 1830, in Doctrine and Covenants 50:3, 1835 edition, at josephsmithpapers.org); Oliver Cowdery to Phineas Young, Mar. 23, 1846, Church History Library; “Joseph Smith Documents Dating through June 1831,” in JSP, D1:xxxvii–xxxix; see also Cannon and others, “Priesthood Restoration Documents,” 163–207. Сэдэв: Мелкизедек санваарын сэргээлт

  20. Joseph Smith History, 1838–1856, volume A-1, 27, in JSP, H1:326-28 (draft 2).

  21. Joseph Smith History, 1838–1856, volume A-1, 37, in JSP, H1:364 (draft 2); Stevenson, Journal, Dec. 22, 1877; Jan. 2, 1887; An Act to Provide for the Incorporation of Religious Societies (Apr. 5, 1813), Laws of the State of New-York (1813), 2:212–19. Сэдэв: Христийн Сүмийн анхны цуглаан

  22. Joseph Smith History, 1838–1856, volume A-1, 37–38, in JSP, H1:364–71 (draft 2).

  23. Joseph Smith History, 1838–1856, volume A-1, 37, in JSP, H1:366; Doctrine and Covenants 21 (Revelation, Apr. 6, 1830, at josephsmithpapers.org); “History of Joseph Smith,” Times and Seasons, Oct. 1, 1842, 3:928–29.

  24. Lucy Mack Smith, History, 1844–1845, book 9, [12]; Knight, Reminiscences, 8; see also Bushman, Rough Stone Rolling, 110.

  25. Joseph Smith History, 1838–1856, volume A-1, 38, in JSP, H1:372 (draft 2); Joseph Smith, “Latter Day Saints,” in Rupp, He Pasa Ekklesia, 404–5, in JSP, H1:506.

  26. Knight, Reminiscences, 7.