2010
Өсвөр үеийг халамжлах нь бидний үүрэг мөн
Бич 2010


Айлчлагч багшийн захиас бичиг, 2010 оны есдүгээр сар

Өсвөр үеийг халамжлах нь бидний үүрэг мөн

Энэ материалыг судалж, айлчлан очсон эгч нарт аль болох тохиромжтойгоор харилцан ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Relief Society seal

Итгэл • Гэр бүл • Халамж

Судруудаас

Сургаалт Үгс 22:6; Ефес 6:4; Инос 1:1; Алма 53:20–21; 56:47; 57:27

Халамжлан асрахгүй бол өсвөр үеийнхэн маань Moзая 26-д тайлбарласны адил аюулд унах болно. Олон залуус эцгүүдийнхээ уламжлалд итгэдэггүй. Тэд итгэлийн хувьд тусгаар хүмүүс болж, тэр чигээр үлддэг. Хэрэв өсвөр үеийхэн маань Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх өөрсдийн үүргийг ойлгохгүй бол ийм маягаар холдон явах болно.

Тиймээс өсвөр үеийнхнийг маань юу аюулгүй авч үлдэх вэ? Сүмд бид авралын зарчмууд болох гэр бүлийн зарчмуудыг, өсвөр үеийхэнд гэр бүлээ бүрдүүрэхэд туслах зарчмуудыг, тухайн бүрдсэн гэр бүлд заах, тэдгээр гэр бүлүүдийг ёслолууд болон гэрээнүүдэд бэлтгэх мөн хойч үедээ үргэлжлүүлэн заах зарчмуудыг заадаг.

Эцэг эх, удирдагчид болон сүмийн гишүүдийн хувьд бид энэ үеийг Абрахамын болон ариун сүмийн адислалуудад бэлтгэж байгаа билээ. Бид гэр бүлийн тунхагт заасан сургаалын гол зарчмуудыг маш тодорхой заах үүрэгтэй. Эцэг, эх байх нь мөнхийн үүрэг, хариуцлага мөн. Төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөрсдийн үүрэгтэй байдаг.

Бид энэхүү сургаалыг ямар ч хэлбэрээр зааж болно. Бид гэрлэлт болон гэр бүлийн талаар ярихдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Өсвөр үеийнхэн маань гэр бүлийн талаарх агуу найдвар, ойлголтыг зөвхөн бидний үг ярианаас биш, гэр бүлтэй холбоотой зөв зарчмуудын үлгэр жишээнээс олж авдаг.

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.

Бидний түүхээс

1995 оны 9-р сарын 23-ны өдрийн Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий цуглаан дээр Ерөнийлөгч Гордон Б.Хинкли эгч нарт хандан хэлэхдээ: “Бидний амьдрач буй дэлхий нь хүндэтгэх зүйлсийг маань үгүйсгэсэн, эмх замбараагүй дэлхий юм. Сэтгэл өвдмөөр дуу хоолой удаан хугацаанд заншил болон тогтсон зан төлөвийн жишгүүдээс урван тэрслэхийг уриалан дуудаж байна”1 гэжээ. Ерөнхийлөгч Хинкли цааш нь эгч нарт, сүмд болон газар бүрийн хүмүүст “Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг” -ийг танилцуулсан.

Өнгөрсан жилүүдэд бошиглолын энэ баримт бичиг олон хэл дээр орчуулагдан дэлхийн удирдагч нарт хүргэгджээ. Тунхаг нь “нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг хамгаалан, бэхжүүлэхэд туслан дэмжих”-ийг иргэд болон төр, засгийн удирдагчдаас хүсдэг.2

Энэхүү тунхаг Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд гэр бүлийн талаарх итгэлийн үндэс суурь, чанд мөрдөх тунхаглал болсон бөгөөд эдгээр заавруудын дагуу амьдарснаар бид гэр бүлээ хүчирхэгжүүлэн бат бөх байлгаж чадна гэдгийг мэднэ.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “Stand Strong Against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 99.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49-г үз.

Би юу хийж чадах вэ?

  1. Би эгч нарт “Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг”-ийг ашиглан өсвөр үеийнхнийг халамжлан хүмүүжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Тунхаг бичгээс хуваалцан, эгч нарт гол сургаалуудыг илүү сайн заасан хэсгүүдийг олж, тэмдэглэхэд нь тусалж болно.

  2. Өсвөр үеийнхнийг би хэрхэн халамжлах вэ? Та нарын анхаарал халамж хэрэгтэй тойрог, салбар, гэр бүлийн гишүүн эсвэл хамт олны нэгийг олох талаар тунгаан бодож болох юм.