2011
Азгүй тохиолдлоос сайн зүйлсийг олж харах нь.
2011 оны 3-р сар


Залуучуудад зориулав

Азгүй тохиолдлоос сайн зүйлсийг олж харах нь

2009 оны зуны нэгэн өдөр би найзынхаа нохойд нүүрээ уруулчихсан юм. Харамсалтай нь нохойд уруулаа хазуулснаас оёдол тавиулах шаардлагатай болсонд би их сэтгэлээр унасан байсан.

Муу зүйлс толгойд минь эргэлдэж, амьдрал маань сүйрсэн мэт санагдаж байлаа. Гадаад төрхөөсөө санаа зовоод гадагшаа гарах ч дургүй болж, төгөлдөр хуур ба гар бөмбөг тоглож, усанд сэлж сүм болон сургуульд явах зэрэг бүгд боломжгүй болсон мэт санагдаж билээ.

Хэдийгээр ийнхүү сэтгэлээр унасан ч залбирах, зэрэгтнүүдээс адислал авах, эцэг эхтэйгээ ярилцах, гэр бүлийнхэн ба найз нөхөд минь над дээр зочилж ирсэн үед би урам зориг орж, аз жаргалтай болдог байлаа. Удалгүй би эдгээр хүмүүс намайг өрөвдөж байсныг ухаарсан.

Энэхүү ухаарал нь бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэж дэндүү их санаа зовдог байдлаасаа ангижрахад тусалсан юм. Би хувиа хичээхээ больж бусдын төлөө санаа тавих хэрэгтэйг ойлгон, сүнс минь маш их хүчирхэгжсэн.

Бидэнд тохиолддог саад тотгорууд бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг би ойлгосон. Хэрвээ бид сайн зүйлсийг эрэлхийлвэл саад тотгороосоо суралцаж, илүү сайн хүмүүс болж, гэрчлэл маань хүчирхэгжих болно.

Хэвлэх