2011
Санваарын удирдлаган доор Санваартнуудын жаягаар
2011 оны 3-р сар


2011 оны гуравдугаар сар, Айлчлагч багшийн захиас бичиг

Санваарын удирдлаган доор Санваартнуудын жаягаар

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Relief Society seal

Итгэл • Гэр бүл • Халамж

Хайрт эгч нар аа бид ямар их адислагдсан хүмүүс вэ! Бид зөвхөн сүмийн гишүүн төдийгүй — “Их Эзэний эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн халамжийн бүлгийн гишүүд билээ.”1 Нийгмийн Халамжийн бүлэг нь Бурхан охиддоо хайртайгийн илрэл юм.

Та Нийгмийн Халамжийн бүлэг хэрхэн үүссэн талаар эргэн санахдаа сэтгэл тань догдолдоггүй гэж үү? 1842 оны 3-р сарын 17 нд Бошиглогч Иосеф Смит эгч нарыг “Санваарын удирдлаган дор Санваартнуудын жаягаар” зохион байгуулжээ.2

“Санваарын удирдлаган дор” эгч нарт эрх мэдэл болон заавар зөвлөгөөг өгөн зохион байгуулжээ. Нийгмийн Халамжийн бүлгийн 2 дахь ерөнхий ерөнхийлөгч Элиаза Р.Снөү заахдаа Нийгмийн Халамжийн бүлэг нь “Санваартнаас эрх мэдэл, нөлөөллийг авдаг учраас тэдэнгүйгээр оршин тогтнох аргагүй билээ” гэжээ.3 Арванхоёрын Чуулгын Төлөөлөгч Ахлагч Даллин Х.Өүкс “Нийгмийн Халамжийн бүлгийн багш болон албан тушаалтнуудын эрх мэдэл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй холбоотой байгууллагуудаар болон зэрэгтнүүдийн гар тавилтаар ирдэг тэрхүү эрх мэдэл юм” хэмээн тайлбарласан байдаг.4

“Санваартнуудын жаягаар” зохион байгуулагдсан учраас эгч нарт ариун үүрэг хариуцлага оногдсон. Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бэк “Бид санваарын арга барилаар ажилладаг тул илчлэлтийг эрэлхийлж, хүлээн авч, зөвлөлдөө шийдвэрүүдийг гаргадаг. Мөн бид бусдыг нэг бүрчлэн анхааран санаа тавьдаг. Бидний зорилго бол гэрээнүүдийг хийж, түүнийгээ сахин биелүүлснээр өөрсдийгөө мөнхийн амьдралын адислалуудад бэлдэх явдал мөн. Ийм учраас зэрэгтний нэгэн адилаар бидний зорилго бол авралын ажлуудыг хийх, үйлчлэл үзүүлэх мөн цэвэр ариун хүмүүс болох юм.”5

Барбара Томпсон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх.

Судруудаас

1 Коринт 11:11; Сургаал ба гэрээ 25:3; 121:36–46

Бидний түүхээс

Навугийн Ариун сүмийг барих үеэр барилгын ажлыг дэмжих зорилгоор хэсэг эгч нэгэн бүлгийг үүсгэн байгуулжээ. Элиаза Р.Снөү эгч энэхүү бүлгийн төслийг бичиж бошиглогч Иосефт танилцуулахад “Их Эзэн тэдний тусламжийг хүлээн авлаа. Их Эзэнд тэдэнд зориулсан илүү сайхан бэлэг бий хэмээн тэдэнд хэл. … Би эмэгтэйчүүдийг Санваарын удирдлаган доор Санваартнуудын жаягаар зохион байгуулна”6 гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа шинэхэн үүсгэн байгуулагдсан Нийгмийн Халамжийн бүлгийнхэнд Бошиглогч “Энэ үе бол сайхь нийгэмлэгт ирээдүйд илүү агуу зүйлс тохиож, баяр баяслыг эдлэн тэнгэрээс мэдлэг, оюун билэг юүлэгдэн ирэх эхлэлийн үе мөн” гэж хэлжээ.7 Эгч нар ариун байдлын түвшинг өндөрсгөж, ариун сүмд хийх санваарын ёслолуудад бэлдэх ёстой байлаа.

Эшлэл

  1. Спенсер В.Кимбалл, “Relief Society—Its Promise and Potential,” Ensign, 1976 оны 3-р сар, 4.

  2. Иосеф Смит, Сара Ж.Кимбал нарын “Намтар” болон Эмэгтэйчүүдийн үлгэр дууриал” номоос эш татав.

  3. Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, 1868 оны 4-р сарын 22, 81.

  4. Даллин Х.Өүк “Нийгмийн Халамжийн бүлэг ба Сүм,” Ensign, 1992 оны 5-р сар, 36.

  5. Жюли Б.Бэкийн “Нийгмийн Халамжийн бүлэг: Ариун нандин Ажил” Лиахона, 2009 оны 11-н сар, 111.

  6. Иосеф Смит Кимбалын “Намтар” номын 51-ээс эш татав.

  7. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит (2007), 64.

Хэвлэх