2011
Сайн сайхан зүйлсийг эрэлхийлэх нь
2011 оны 3-р сар


2011 оны гуравдугаар сар, Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Сайн сайхан зүйлсийг эрэлхийлэх нь

Шинэ байшин худалдан авахаар хайж байсан Хожмын Үеийн Гэгээнтэн залуу хос ирээдүйн хөршүүдтэйгээ тэр орчмын сургуулиудийн талаар ярилцжээ.

Хүүхдүүд нь тэр хавийн сургуульд явдаг нэгэн эмэгтэй “Энэ бол хамгийн сайн сургууль”. “Захирал нь үнэхээр гайхалтай сайн хүн, багш нар нь туршлагатай, сайхан сэтгэлтэй, найрсаг манай хүүхдүүд энэ гайхалтай сургуульд суралцаж байгаад би үнэхээр баяртай байгаа та нарт энд байх их таалагдах болно” гэж хэлэв.

Өөр нэгэн эмэгтэй хүүхдүүдийнхээ сургуулийг “Үнэхээр аймшигтай газар, захирал нь биеэ тоосон, багш нар нь туршлагагүй, бүдүүлэг, найрсаг биш. Хэрвээ надад хангалттай мөнгө байсан бол энэ газраас бушуухан нүүх байсан” гэв.

Сонирхолтой нь энэ 2 эмэгтэй хоёулаа нэг сургуулийн захирал болон багш нарын талаар ярьж байсан юм.

Та бүхэн хүмүүсийг аливаа зүйлсийг өөр өөрийнхөө хүссэнээр л хардаг болохыг хэзээ нэгэн цагт анзаарч байсан уу? Хэрвээ та сайн анзаарвал хүмүүст болон аливаа зүйлст сайн муу хоёр тал байдгийг харж чадна. Хүмүүс Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн мөн ийнхүү хандаж ирсэн. Сайныг харахыг хүсэгчид сүмийн гишүүдийг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй Их Эзэнд хайртай, Түүнд үйлчлэх хүсэлтэй бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адисалсан хүмүүс гэж хардаг. Гэвч өө хайгчид муу зүйлсийг олж харах нь зайлшгүй.

Харамсалтай нь иймэрхүү зүйлс сүмд ч мөн хааяа нэг тохиолддог билээ. Шүүмжлэх шалтаг хайсан хүнд хангалттай олон шалтаг, сэдэв байдаг. Тэд атаархлаа барьж дийлдэггүй юм шиг санагддаг. Хов живээр хөөцөлдөж, хүмүүсээс өө хайдаг нэгэн нь муу санаа өвөрлөж, боломж л гарвал хүмүүсийг шүүмжилж, доромжлон гутаахыг эрэлхийлдэг. Иймэрхүү зан байдал Их Эзэнд таалагддаггүй. Иаков 3:16-д “Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг” хэмээн гардаг билээ.

Ерөнхийлөгч Жорж К.Каннон (1827–1901) Ерөнхийлөгч Бригам Янгтай (1801–77) Арванхоёрын Чуулгад гишүүнээр болон Тэргүүн Зөвлөлд түүний туслахаар олон жил ажиллажээ. Ерөнхийлөгч Янгийг нас нөгчсөний дараа Ерөнхийлөгч Каннон тэмдэглэлийн дэвтэртээ “Би хэзээ ч Ерөнхийлөгч Бригам Янгийн удирдах арга барил, шийдвэрт алдаа хайж, шүүмжилж байгаагүй. Тэр бүү хэл зүрх сэтгэлээрээ, үг хэл, үйлдэлээрээ ч шүүмжилж байсангүй ээ” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ нь надад одоо сайхан байдаг. Хэрвээ би Бригам ахаас өө хайж, түүнийг шүүмжилж эхэлвэл хэзээ, хэрхэн зогсохоо хянаж чадах чадвартай байсан болов уу? Би ингэхийг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бусдыг шүүмжилж, бусдын өөг хайснаар энэ нь эцэстээ сүмээс урвахад хүргэсэн нэг бус тохиолдлыг би мэддэг байсан. Миний хийж зүрхлээгүй олон зүйлсийг надаас илүү хүчтэй, ухаантай, туршлагатай хүмүүс муу үр дагаварт нь авталгүйгээр үйлддэг байх.1

Ерөнхийлөгч Канноны энэхүү хүчирхэг зөвлөгөөг бид сүмийн гишүүдийн хувьд анхааралтайгаар тунгаан бодох хэрэгтэй. Бурханы үг Христийн дагалдагчдыг “ариун хийгээд амар тайван, эелдэг, бат суурьтай, өршөөл, энэрэл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй” хүмүүс болгодог. Эдгээр амар амгаланг тогтоогчдод “зөв шударгын үр жимс нь амар амгаланд таригддаг юм” хэмээсэн байдаг (Иаков 3:17, 18).

Бид өөрсдөө бусдаас хүсэн хүлээдэг шигээ амар амгаланг тогтоож, бусдыг ойлгож, шударга, энэрэнгүй байх эсвэл бусдаас өө дутагдал хайж, шүүмжлэх эсэх нь бидний сонголт юм. Ямар зүйл хайна тэр зүйлээ олох нь гарцаагүй. Энэ бол бидний л сонголт.

Эшлэл

  1. Ерөнхийлөгч Жорж К.Канноны тэмдэглэлийн дэвтэр 1878-1-17.шинэчилсэн хувилбар.

Хэвлэх