2018
Санавал зохих гурван зүйл
February 2018


Өсвөр үеийнхэнд зориулав

Санавал зохих гурван зүйл

Санах гэдэг үг Мормоны Номонд олон удаа гардаг. Бурхан өвөг дээдсийг нь хэрхэн харж, хамгаалж байсныг санаж байхад Нифай ах нараа урамшуулсан. Хаан Бенжамин Бурханы сүр жавхланг санаж байхыг өөрийн хүмүүсээс хүссэн. Мөн Моронай өөрийн уншигчдад Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй болохыг сана хэмээн номлосон юм.

Аврагчийг дурсан санах нь зайлшгүй чухал бөгөөд бид ариун ёслолоос хүртэх бүрдээ Аврагчийг дурсан санах гэрээ хийдэг. Ерөнхийлөгч Айринг биднийг ариун ёслолын үеэр дараах гурван зүйлийг дурсан санахад урьдаг. Үүнд:

  1. Есүс Христийг дурсан сана: Аврагч хэрхэн үйлчилж, бусдад хайраа хэрхэн үзүүлж байсан тухай судруудыг унш. Та Түүний хайрыг хэрхэн мэдэрдэг вэ? Та Аврагчийн адилаар бусдад хайраа хэрхэн үзүүлж мөн үйлчилж болох вэ?

  2. Юуг илүү сайн хийх хэрэгтэй байгаагаа сана: Та наманчлах зүрх сэтгэлээр өнгөрсөн долоо хоногийнхоо талаар тунгаан бод. Та өөрчилж болох нэг зүйлийг сонгоод, энэ өөрчлөлтийг хэрхэн хийх тухайгаа бич. Зорилгоо үргэлж харж байх газарт тавь.

  3. Та өсөж хөгжиж байгаагаа сана: Өөрийнхөө гаргаж байгаа сайн өсөлт дэвшлийг олж харахад туслахыг Бурханаас гуй. Юу мэдэрч байгаагаа тэмдэглэ.

Бид төгс бус ч үүнийг Аврагч маань мэддэг. Тийм болохоор Тэр биднээс Өөрийг нь дурсан санаж байхыг хүсдэг юм. Түүнийг санан дурсах нь бидэнд найдвар төрүүлж, сайжрах хүсэлтэй болоход тусалдаг. Тэр ч бүү хэл, Түүнийг санахаа мартсан үед ч “Тэр биднийг үргэлж санаж байдаг” хэмээн ерөнхийлөгч Айринг хэлсэн.

Хэвлэх