Эцэг эхчүүдэд
Авралын төлөвлөгөө ба Их Эзэнд итгэж найдах нь
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,
Та дараах нийтлэл, зургуудыг ашиглан гэр бүлтэйгээ ярилцлага эхлүүлж, авралын төлөвлөгөө, Их Эзэнд итгэж найдах найдвар гэх мэт чухал сэдвийг ойлгоход нь тусалж болно.
Авралын тѳлѳвлѳгѳѳ
Хүүхдүүддээ авралын төлөвлөгөөний талаар заахдаа 6-р хуудсан дээрх “Сайн мэдээний үндсэн зарчим”-ыг ашиглана уу. Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг таныг болон таны гэр бүлийг хэрхэн адисалсан талаар ярилцаарай. Хүүхдүүдээрээ авралын төлөвлөгөөний зургийг зуруулаад, хүн нэг бүрээр өөр өөр хэсгийг нь тайлбарлуул.
Их Эзэнд итгэх итгэл
Милтон Камарго ахад тохиосон үйл явдлын талаар 21-р хуудаснаас уншина уу. Энэ талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж байхдаа дараах асуултуудыг тавина уу. Үүнд: Номлогч Бурханд итгэж найдаж байгаагаа хэрхэн харуулсан бэ? Та Их Эзэнд итгэж найдаж байгаагаа хэрхэн харуулдаг вэ? Та Бурханд итгэж найдсанаар ямар ямар арга замаар адислагдсан бэ?
Хүчирхийлэлтэй тэмцэх нь
Хүчирхийллийг хэрхэн ялган таньж, урьдчилан сэргийлж, хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар хүүхдүүддээ заахдаа 14-р хуудсан дээрх нийтлэлийг ашиглана уу.