“Идэр дайчид,” Найз, 2024 оны 8-р сар, 26–27.
Найз сэтгүүлийн сар тутмын захиас, 2024 оны 8-р сар
Идэр дайчид
Аммон болон түүний ах нарын заасан хүмүүс Есүс Христийг дагахыг хүсэж байв. Тэд зэр зэвсгээ булшилж, дахин хэзээ ч тулалдахгүй гэж Бурханд амлажээ.
Гэвч удалгүй тэд гэр бүлээ хамгаалах хэрэгтэй болов. Зэр зэвсгээ булшилсан эцгүүд Бурханд амласан амлалтаа зөрчихийг хүссэнгүй. Тиймээс хөвгүүд нь тэдний оронд тулалдахаар бэлтгэжээ. Тэднийг хоёр мянган залуу дайчид гэдэг байв. Идэр гэдэг нь “залуу” гэсэн утгатай.
Идэр дайчид өмнө нь хэзээ ч дайнд орж байгаагүй. Гэвч ээжүүд нь бэлтгэлээ базаахад тэдэнд тусалж, Бурханд итгэхийг заасан.
Тэд Хиламаныг удирдагчаараа сонгожээ. Тэд зоригтой байсан бөгөөд Бурхан тэдэнд тусалжээ. Тэд бүгд шархадсан ч бие биедээ тусалж байлаа. Бурхан тэдний итгэлийг хүндэтгэсэн бөгөөд тэд бүгд эсэн мэнд үлдсэн!
Будах хуудас
Судрууд надад өдөр бүр тусалж чадна.
Зураг чимэглэлийг Адам Кофорд
Чиний хамгийн их дуртай судрын түүх юу вэ?
© 2024, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, August 2024-ын орчуулга. Mongolian. 19290 363