“Төгс эзэмших сургаал: Мозая 3:19—‘Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: Мозая 3:19,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: Мозая 3:19
“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол.”
Мозая 3:19-ийг судалж байхдаа та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ хэрхэн даван туулах талаар сурч мэдсэн. Энэ хичээл Мозая 3:19-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд тусална. Энэ нь мөн танд тухайн судрын хэсэгт заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөлд ашиглахад тусалж чадна.
Цээжлэх ба тайлбарлах
Өмнөх хичээлийн туршид Мозая 3:19-өөс бид Ариун Сүнсний таталтад автсанаар Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид эгэл хүнээ даван гарч, гэгээнтнүүд болж чадна гэдгийг сурч мэдсэн. Мозая 3:19 судрын хувьд, “Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол” гэдэг нь түлхүүр үг хэллэг нь юм.
Судлах тэмдэглэлдээ дараах шиг гурвалжин зур. Мозая 3:19-ийн эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг дөрвөн хэсэгт хуваа. Дөрвөн хэсгийг гурвалжинд бич. Жишээлбэл: Та гурвалжныхаа дээд хэсэгт “Мозая 3:19”, хоёр дахь хэсэгт “Эгэл хүнээ орхих” гэх мэтээр бичиж болно. Зургийнхаа үг хэллэгийг дээрээс доошоо бүхэлд нь цээжилж, цээжээр уншиж чаддаг болтлоо давт.
Та Мозая 3:19-ийг өөрийн тойргийн эсвэл салбарынхаа Хүүхдийн хэсэгт зааж байна гэж төсөөл. Та энэ төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг бага насны хүүхдүүдэд хэрхэн тайлбарлах вэ? Мозая 3:19-ийн сургаалыг өөрийн үгээр тайлбарласан товч тайлбар бич.
Дадлага хийх үйл ажиллагаа
2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон давтан үз. Гурван зарчмаас дор хаяж нэгийг сонгоод, үүнийг төлөөлнө гэж мэдэрсэн тэмдэгт эсвэл энгийн зураг зур.
Товьяа олон жилийн турш уураа барих тал дээр тэмцэж ирсэн. Тэрээр ах дүү нар, эцэг эх рүүгээ уурлаж, дуугаа өндөрсгөдөг. Мөн тэрээр сургууль дээрээ бусадтай нийцдэггүй. Нэгэн өдөр тэрээр эцэг эхтэйгээ өөрийнхөө түргэн уурын талаар ярилцахдаа “Би илүү тэвчээртэй хүн болмоор байгаа ч чадахгүй юм шиг санагдаж байна. Би ийм л хүн!” гэж хэлэв.
-
Та ийм нөхцөл байдалд туслахын тулд Мозая 3:19-ийн сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглах вэ?
Өмнөх асуултад хэрхэн хариулахаа ойлгоход заавар хэрэгтэй бол дараахыг бодож үз.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
-
Энэ нөхцөлд Мозая 3:19-ийн сургаал хэрхэн туслах байсан гэж та бодож байна вэ?
-
Сүмийн удирдагчдын хэлсэн өөр ямар судар эсвэл хэлсэн үг танд тустай гэж та бодож байна вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Та энэ асуудлыг мөнхийн талаас нь харж болох зарим ямар арга зам байна вэ?
-
Бидэнд унасан дэлхийд амьдрах боломж олгох Их Эзэний зорилгыг санах нь хэрхэн тустай байж болох вэ?
-
Есүс Христийн тухай, мөн Түүний Цагаатгалын талаар энэ нөхцөлд өөрчлөлт оруулж чадах юуг та мэдэх вэ?
Итгэлээр үйлдэх
-
Энэ нөхцөлд итгэлээр үйлдэж болох зарим арга зам юу вэ?