Семинар
Алма 34:1–17: “Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгал”


“Алма 34:1–17: “Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгал,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 34:1–17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 34:1–17

Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгал

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй нь

Та Есүс Христ мөн Түүний Цагаатгалгүйгээр амьдралаа төсөөлж байсан уу? Амюлек зорамчуудад Бурханы Хүүгийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослолгүйгээр бүх хүн хатуурсан, унасан, төөрсөн гэдгийг заасан. Энэ хичээл Есүс Христ хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгагч золиослолоороо дамжуулан таныг хэрхэн адисалж болохыг ойлгоход тань туслах зорилготой.

Амьдрал хэр өөр байх байсан бэ?

… байгаагүй бол амьдрал хэр өөр байх вэ?

Та найдаж явдаг хүн эсвэл зүйлтэйгээ уялдуулан энэ асуултад хариулж болох хэд хэдэн арга замыг бод. Жишээлбэл: Та зарим хүн, байнга ашигладаг зарим төхөөрөмж, хэрэгсэл эсвэл таны дуртай үйл ажиллагаа байгаагүй бол амьдрал тань хэр өөр байх талаар бодож болно.

Гетсеманид залбирч буй Христ

Есүс Христ мөн Түүний Цагаатгал байгаагүй бол таны амьдрал өөр байх байсан зарим арга замын талаар судлах тэмдэглэл дээрээ жагсаалт гаргахад цаг гарга. Та өнөөдөр суралцаж байхдаа Есүс Христ танд хэрэгтэйг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг сурч мэдэх болно.

Амюлек зорамчуудад Есүс Христийн талаар гэрчилсэн нь

Алма, Амюлек хоёр “Христ гэж үгүй” (Алма 31:16) гэж итгэдэг зорамчуудын дунд номлож байсныг та санаж байгаа байх. Алма Алма 32–33-т цэдэглэсэн захиаснуудаа дуусгасны дараа Амюлек Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцсан.

Алма 34:1–10-ыг уншаад, Есүс Христ мөн Түүний Цагаатгалын талаар Амюлек юу хуваалцсаныг олж мэд.

дүрс, тэмдэг Алма 34:9–10 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр асуултад эсвэл нөхцөл байдалд энэ хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

  • Есүс Христ мөн Түүний Цагаатгалын талаарх ямар үг, хэллэг танд онцгой ач холбогдолтой санагдсан бэ? Яагаад?

  • Та эдгээр шүлгээс Есүс Христ яагаад бидний төлөө цагаатгалыг хийх хэрэгтэй байгаа талаар юу сурч мэдсэн бэ?

  • Та Алма 34:8–10 дээрх Амюлекийн сургаалыг үнэний мэдэгдэл гэж хэрхэн дүгнэх вэ?

Та дараахтай төстэй үнэнийг олж мэдсэн байж болно: Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн цагаатгалгүйгээр бүх хүн төрөлхтөн үүрд төөрөлдөх байв.

  • Яагаад Есүс Христ мөн Түүний Цагаатгалгүйгээр бүх хүн төрөлхтөн “гарцаагүй мөхөх ёстой” эсвэл үүрд төөрөлдөх вэ?

хэмжээлшгүй хийгээд мөнхийн

10-р шүлэг-ийн төгсгөл дэх “хэмжээлшгүй хийгээд мөнхийн” гэсэн үгсийг тэмдэглээд, судлах тэмдэглэлдээ дараах бүдүүвчийг хуулж бич:

“Хэмжээлшгүй хийгээд мөнхийн” гэсэн үгийг зааж буй сумны хажууд байрлах “Есүс Христийн Цагаатгал” гэсэн үг
  • Есүс Христийн Цагаатгал хэмжээлшгүй хийгээд мөнхийн гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах ойлголтыг хуваалцсан.

2:3

Түүний Цагаатгал хэмжээлшгүй хийгээд эцэс төгсгөлгүй юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хэмжээлшгүй юм. Энэ нь бас Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй байснаараа хэмжээлшгүй. Энэ нь бүх хүний төлөө, тухайлбал нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хэмжээлшгүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй тооны дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрийг эсвэл мөнх бусын тухай ойлголтыг давснаараа хэмжээлшгүй байсан. (Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

  • Та энэ мэдэгдлээс Есүс Христийн тухай мөн Түүний цагаатгагч золиослолын талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Энэ нь танд ямар хамааралтай вэ?

Аврагч Цагаатгалаараа дамжуулан хэмжээлшгүй олон хүнийг адислахын зэрэгцээ таныг биечлэн адисалж чадна. Судлах тэмдэглэл дээрх бүдүүвчээ дараах байдлаар шинэчил.

“Хэмжээлшгүй хийгээд мөнхийн” гэсэн үгийг зааж буй сумны хажууд байрлах “Есүс Христийн Цагаатгал” гэсэн үг болон “хувийн” гэсэн үгийг зааж буй сум.

Дараах эх сурвалжуудыг судалж, Аврагч хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгалаараа дамжуулан таныг хэрхэн биечлэн адисалж чадах арга замуудыг олж мэд.

Алма 34:11–17

2 Нифай 9:10

Сургаал ба Гэрээ 58:42

Ням гаргийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр ийн заасан.

2:3

Заримдаа би өөрсдийгөө уучлах тал дээр асуудалтай, өөрийн мэдэлгүй алдаа гарган, Аврагчийн гэтэлгэх хүч чадалд хязгаар тавьдаг сайн гэгээнтнүүдтэй уулзаж байсан. Тэд өөрийн мэдэлгүй хэмжээлшгүй Цагаатгалыг өөрсдийнх нь яг тэр гэм нүгэл эсвэл сул талд ямар нэгэн байдлаар үйлчилдэггүй мэт болгож хязгаарлан өөрчилсөн байдаг. Гэвч хэмжээлшгүй Цагаатгалд бүх гэм нүгэл, сул тал орохоос гадна энэ нь бусдын зовлон шаналал, хүчирхийлэл бүрийг хамарсан байдаг. (Тэд Р.Каллистэр, “Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104)

  1. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь хариул.

  • Аврагч Өөрийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгалаар дамжуулан таныг биечлэн адислах арга замын талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Есүс Христ мөн Түүний Цагаатгал байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ?