“Төгс эзэмших сургаалын давтлага 16: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 16,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 16
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Ариун судрууд дахь Их Эзэний үгсийг хэрэгжүүлж сурах нь таныг олон талаар адислах болно. Энэ хичээл Мормоны Номын хоёрдугаар хагаст гардаг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань тусална.
Судрыг хэрэгжүүлэх адислал
Дараах мэдэгдэлд, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон судруудыг судалснаар ирэх адислалуудыг хуваалцсан. Түүний үгийг унших явцдаа юу танд ойрхон санагдсан тухай тунгаан бод.
Судрууд нь бидний оюуныг гэгээрүүлж, сүнсийг тэтгэн, асуултуудад хариулж, Их Эзэнд итгэх итгэлийг маань нэмэгдүүлэн, амьдралаа Түүнд төвлөрүүлэхэд тусалдаг. (Бонни Х.Кордон, “Эзэнд итгэ, бүү хазай,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124)
-
Судруудыг судалснаар бид өөр ямар ямар адислал хүлээн авч болох вэ?
Бид судруудыг судлах явцдаа эдгээр адислалын заримыг нь мэдэрч эхэлж болох ч судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх тусам эдгээр адислал үргэлжилж, нэмэгдэж болох юм.
-
Судруудыг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
ChurchofJesusChrist.org
Судруудыг хэрэгжүүлэх нь
Судруудыг хэрэгжүүлэхэд бэлдэхийн тулд дараах жишээнүүдийг уншаад, нэгийг нь сонго.
-
Нэгэн залуу хүчтэй гэрчлэл олж авч, Их Эзэнд илүү ойртохыг хүсдэг.
-
Нэгэн залуу эмэгтэй даван туулж гарч чадахгүй муу зуршлаасаа болоод зовж байгаа.
-
Залуу эр өөрийгөө үнэ цэнгүй гэж бодож, Бурханы өөрийг нь хайрлах хайрыг мэдрэх гэж тэмцдэг.
Хэрэв та хүсвэл өөрийнхөө эсвэл таньдаг хүмүүсийнхээ амьдралтай илүү холбоотой шинэ жишээ үүсгэж болно.
Доорх судрын түлхүүр үг хэллэгүүдийг уншаад, таны сонгосон нөхцөл байдалд байгаа хүнд тусалж чадна гэж бодож байгаа дор хаяж нэг хэллэгийг ол. Бүх хэсгийг уншаад, дараахыг хий.
-
Хэсэгт заасан туслах боломжтой нэг үнэнийг тодорхойл.
-
Тухайн жишээнд байгаа хүн судрыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж болох нэг арга замыг тодорхойл.
-
Судрыг тухайн арга замаар хэрэгжүүлснээр түүний авч болох адислалуудыг тайлбарла.
(Хэрэв та хүсвэл энэ дасгалыг өөрийн сонгосон жишээнд тусалж болох төгс эзэмших сургаалын өөр хэсгээс давтаж болно.)
Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэрэл бол Христийн цэвэр хайр.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” |
Төгс эзэмших сургаалын шүлгүүдийг давтаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд адислал болно гэж бодож байгаа нэгийг нь сонго. Тухайн судрыг хэрхэн хэрэгжүүлэх талаар энгийн зураг зур эсвэл бич. Та мөн үүний үр дүнд ирж болох нэг буюу хэд хэдэн адислалыг багтааж болно.
Бодож буй аппликэйшнаа ашиглан дараахыг хийж гүйцэтгэ.