Семинар
Хиламан 1–4, 6: “Их зөрчилдөөн байв”


“Хиламан 1–4, 6: ‘Их зөрчилдөөн байв,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 1–4, 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 1–4, 6

“Их зөрчилдөөн байв”

Зураг
баяр хөөргүй харагдах залуу эмэгтэй бодол болон сууна

Та эргэн тойрноосоо хаана энэ дэлхийн зөрчилдөөн, хуваагдал, тэрсэлдээнийг эсвэл эсэргүүцлийг харж байна вэ? Ахмад Моронайг нас барснаас хойш төд удалгүй Хиламан, ерөнхий шүүгч Пахоран нар мөн нифайчууд тэрхүү их зөрчилдөөний үр дагаврыг амсав. Хэдий тийм боловч зарим нь Есүс Христээр дамжуулан амар амгаланг эрэлхийлэхийг сонгов. Энэ хичээл танд зөрчилдөөний үр дагаврыг ойлгох, зөрчилдөөнтэй ертөнцөд хэрхэн Христ дотор амар амгаланг олоход тусалж чадна.

Зөрчилдөөн

Судлах тэмдэглэл дээрээ дараахтай адил жижиг дугуй диаграммуудыг зур.

Зураг
хоосон жижиг дугуй диаграммууд

Зөрчилдөөн гэсэн үгийг жижиг дугуй диаграммуудынхаа голд нь бич. Тус үгний эргэн тойронд сошиал медиа дээрх эсвэл найз нөхдийн дундах гэх мэт зөрчилдөөнийг олж харсан амьдралынхаа зарим хэсгийг бич. Та хичээлийн сүүлд энэ диаграмм дээр юм нэмж оруулах болно.

  • Зөрчилдөөн таны амьдралд хэрхэн шууд болон шууд бусаар нөлөөлдөг вэ?

  • Хэрэв та бусадтай санал нийлэхгүй үедээ эсвэл зөрчилдөх дуртай хүмүүстэй нүүр тулгарах үедээ хэрхэн хариулдаг вэ?

Та Хиламаны номыг судалж эхлэх үедээ зөрчилдөөн нифайчуудад хэрхэн нөлөөлсөнд анхаарал хандуул. Мөн та зөрчилдөөнтэй ертөнцөд Есүс Христээс амар амгаланг эрэлхийлэх арга замуудын талаар бод.

Нийгэм, Сүм, гэр бүл доторх зөрчилдөөн

Олон жилийн дайны дараа нифайчууд газар нутгаа леменчүүдээс буцаан авч чадсан. Үүний дараа амар амгалан тогтож, ийм цаг үед ахмад Моронай, Хиламан нар нас баржээ. Ариун цэдгүүдийг Хиламаны хүүд өгсөн бөгөөд түүний нэрийг мөн Хиламан гэдэг байжээ. Удалгүй нифайчууд бардам зантай болж, зөрчилдөх болов.

Хиламаны номд зөрчилдөөн хэрхэн гэр бүл, Сүм, мөн нийгэмд нөлөөлдгийг харуулсан түүхүүдийг бид унших болно.

Дараах хэсгүүдээс нэгийг эсвэл олныг судал.

Гэр бүл: Хиламан 1:1–13-ыг уншаад, Пахораныг нас барсны дараа түүний гэр бүлд зөрчилдөөн хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Сүм: Хиламан 4:1–13-ыг уншаад, Сүм дэх бардамнал, зөрчилдөөн нь бүхэл бүтэн үндэстэнд хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Нийгэм: Хэн ерөнхий шүүгч болох ёстой вэ? гэсэн зөрчилдөөний улмаас Кишкумен гэгч ёс бус хүн нууц бүлэг байгуулав. Удалгүй Гадиантон гэх ёс бус хүн мөн түүнтэй нэгдэв (Хиламан 2-ыг үзнэ үү). Мормоны Номд энэ төрлийн бүлгүүдийг нууц хуйвалдаан гэж нэрлэдэг (Хиламан 3:23-ыг үзнэ үү). Хиламан 6:15–21, 37–41-ийг уншаад, Гадиантоны дээрэмчдийн үүсгэсэн зөрчилдөөн, ёс бус үйлээс болоод нифайчуудад юу тохиолдсоныг олж мэд.

  • Бардамнал, зөрчилдөөний зарим үр дагавар юу байсан бэ?

Хичээлийн эхэнд эхлүүлсэн диаграмм руу эргэн очъё. Уншсанаа ашиглан өмнөх диаграмм дээрээ бичсэн амьдралынхаа хэсэг бүрд гарсан зөрчилдөөний зарим үр дагаврыг жагсааж бич. Жишээлбэл: Бүлэг найзууд дундах зөрчилдөөн нь найзуудыг хувааж болно.

Уншсан зүйлээсээ та бардамнал болон зөрчилдөөн нь үндэстэн, нийгэм, гэр бүл дотор хуваагдал үүсгэж болно гэдгийг тодорхойлж болох юм. Та энэ үнэнийг судар дээрээ Хиламан 1:4; 4:12–13; эсвэл 6:38–40-ийн ойролцоо бичиж тэмдэглэж болох юм.

Аврагч нифайчуудад зөрчилдөөний хөнөөлтэй мөн чанарын талаар заасан. 3 Нифай 11:29–30-ийг уншаад, Түүний юу хэлснийг олж мэд.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Зөрчилдөөн хаанаас бий болдог вэ? Энэ нь яагаад үргэлж хор хөнөөлтэй байдаг вэ?

  • Ууртай үйлдэл хийхээр уруу татагдах үедээ эсвэл зөрчилдөөнтэй нүүр тулгарах үедээ үүнийг мэддэг байх нь яагаад чухал вэ?

  • Аврагч хэрхэн 3 Нифай 11:29–30-д заасан зүйлийнхээ үлгэр жишээ болдог вэ?

Есүс Христээр дамжуулан амар амгаланг эрэлхийлэх нь

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний амьдрал дахь тэмцэл, зөрчилдөөний талаар ижил төстэй урилгуудыг өгсөн. “Сүнслэг инерцийн хүч” видеог цагийн код 1:38-аас 3:31 хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш.

Хайрт ах эгч нар аа, би өнөөдөр та бүхнийг өөрийн зүрх сэтгэл, өөрийн гэр орон, өөрийн амьдралд өрнөж буй зөрчилдөөнийг эцэслэхэд уриалж байна. Бусдыг гомдоох аливаа хүсэл эрмэлзлээ, тухайлбал: энэ нь ааш зан, хурц хэл ам эсвэл өөрийг тань гомдоож бэртээсэн хүнийг үзэхгүй байх явдал байна уу хамаагүй, аливаа ийм хүслээ булшилж хаяна уу. Аврагч бидэнд нөгөө хацраа тавьж өг, дайснуудаа хайрла, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах тэдний төлөө залбир гэж зарлигласан. …

Бид Энхийн Жононгийн дагалдагчид билээ. Зөвхөн Түүний өгдөг амар амгалан урьд урьдынхаас илүү одоо бидэнд хэрэгтэй байна. Бид амьдралдаа амар амгалан, эв нэгдлийг дор бүрдээ эрэлхийлэхгүй атлаа дэлхийд амар амгалан тогтноно гэж яахан хүлээж болох билээ? Ах, эгч нар аа, миний санал болгож буй зүйл амаргүй гэдгийг би мэднэ. Гэхдээ Есүс Христийн дагалдагчид бүх дэлхийнхний дагах үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой. Өөрсдийн зүрх сэтгэлд болон амьдралд одоо болж байгаа хувийн зөрчилдөөнүүдийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийхийг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  • Ерөнхийлөгч Нэлсоны урилга бидэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалж чадах вэ?

Жижиг дугуй диаграммуудаа дахин хар. Өөрийгөө сайнаар нөлөөлж чадна гэж бодож буй аливаа зөрчилдөөнтэй хэсгийн хажууд зөв тэмдэг тавь.

Хиламан 3:32–36 эсвэл Хиламан 6:1–9-ийг уншаад, зөв шударга нифайчууд, леменчүүдийн Христ дотор амар амгаланг олохын тулд юу хийснийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

  • Хиламан 3:32–36 эсвэл Хиламан 6:1–9-өөс уншсан зүйлээ ашиглан, … хийснээр би Христ дотор амар амгаланг олж чадна гэсэн өгүүлбэрийг гүйцээж бич.

  • Есүс Христэд хүн нэг бүрчлэн ирэх нь хэрхэн бидэнд амар амгаланг авчирч, бусадтай нэгдэхэд тусалдаг вэ?

  • Өөрийн бичсэн Христ дотор амар амгаланг олох арга замуудаасаа нэгийг сонго. Та үүнийгээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж эсвэл туршиж үзэж болох вэ?

Хэвлэх