“Хиламан 5:1–13: ‘Бидний Гэтэлгэгчийн хад,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 5:1–13,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 5:1–13
“Бидний Гэтэлгэгчийн хад”
Та сөрөг нөлөөнд автаж, чөтгөрийн уруу таталтад орж байгаагаа мэдэрч байсан уу? Бошиглогч Хиламан Сатаны халдлагыг биднийг нүдэх мөндөр мөн хүчит шуургатай зүйрлэв. Тэрээр өөрсдийн амьдралын суурийг “бидний Гэтэлгэгчийн хадан дээр” (Хиламан 5:12) тавьсан хүмүүс хилэнцийг эсэргүүцэж, үнэнч хэвээр үлдэх хүч чадалтай болно хэмээн тунхаглажээ. Энэ хичээл чөтгөрийн эсрэг зогсож, сууриа Есүс Христ дээр тавихад тань тусалж чадна.
Таны сүнслэг байдлын суурь
Та судалж эхлэхээсээ өмнө дараах асуултыг анхаарч үз.
-
Итгэлийн эсвэл сүнслэг байдлын суурийг ганхуулж болох ямар сорилт эсвэл асуудал байдаг вэ? Тэдгээрийг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Солт Лэйк ариун сүмийн анхны суурийг бэхжүүлэх хэрэгтэй байгааг ярьсан. Тэрээр дараа нь Сүмийн гишүүдийг өөрсдийн сүнслэг байдлын суурийг анхаарч үзэхэд урьсан юм. Дараах мэдэгдлийг уншаад, ерөнхийлөгч Нэлсон хэрхэн ариун сүмийн бэхлэлтийг бидний хувийн амьдралтай харьцуулж байгааг анзаар.
Үүний нэгэн адил, бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэх цаг болжээ. Урьд өмнө тохиогоогүй цаг үе урьд өмнө байгаагүй арга хэмжээг авахыг шаарддаг.
Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал.
Тиймээс би та нарын хүн нэг бүрээс “Таны суурь хэр бат бөх вэ?” гэж асууя. Сайн мэдээний талаарх таны гэрчлэл, ойлголтод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?” (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган,)
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?
Таны сүнслэг байдлын суурийн тухай ерөнхийлөгч Нэлсоны тавьсан асуултуудад хэрхэн хариулах талаараа тунгаан бод. Ариун Сүнсний нөлөөллийг эрэлхийлж, асуултаа бич.
Хиламан санаж явахыг хөвгүүдээ урамшуулсан нь
Шүүгчдийн засаглалын 54 дэх онд нифайчуудын олон нь завхарч эхлэн, сайнаас илүү хилэнцтийг сонгож байв. Үр дүнд нь Нифай ерөнхий шүүгчийн ажлаа өгч, яг л 60 орчим жилийн өмнөх өөрийн элэнц өвөө Залуу Алма шиг (Алма 4:15–20-ийг үзнэ үү) Бурханы үгийг хүмүүст номлохоор дүү Лихайтайгаа нэгдэв (Хиламан 5:1–4-ийг үзнэ үү). Лихай, Нифай хоёр эцэг Хиламаныхаа заасан сургаалыг санаж байсан учраас үнэнч хэвээр үлдэж чаджээ.
Бидний бат бөх суурь
Хиламан 5:12-ыг уншаад, Хиламаны санаж явахыг хөвгүүдээсээ хүссэн нэмэлт үнэнүүдийг олж мэд.
-
Хиламан 5:12-оос ямар үнэнийг олж мэдэж болох вэ?
Хиламан 5:12-т агуулагдаж буй хоёр чухал үнэн бол Есүс Христ бол бидний бат бөх суурь бөгөөд хэрэв бид сууриа Есүс Христ дээр тавивал чөтгөр биднийг эрхшээлдээ оруулж чадахгүй гэсэн үнэн юм.
-
Есүс Христ хэрхэн хад шиг байж, бидний амьдралын бат бөх суурь болдог вэ?
-
Таны итгэл рүү дайрах чөтгөрийн дайралт хэрхэн шуурга эсвэл хуй салхи шиг байж болох вэ?
Хэрэв боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрээс “Сүнслэг шуурганууд” (2:24) видеог үзэж, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэнаас чөтгөрийн хуй салхийг хэрхэн даван туулах талаар суралц.
-
Сүнслэг байдлын сууриа бидний “Гэтэлгэгчийн хадан” дээр тавих зарим арга зам юу вэ?
-
Эдгээр арга замаар Аврагч дээр өөрсдийн суурийг тавихад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
-
Эдгээрийг хийх нь чөтгөр биднийг эрхшээлдээ оруулахаас хэрхэн сэргийлж чадах вэ?
Хувьдаа хэрэгжүүлэх
Одоо өөрт тань тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй хувийн шуурга буюу сорилтын талаар бодож үз. Есүс Христ дээр сууриа тавих эсвэл бэхжүүлэх нь эдгээр сорилтыг даван туулахад танд хэрхэн туслах талаар залбирч бод.
Өөрийгөө бат бөх суурь дээр зогсож буйг харуулсан зураг зур. Суурийг “Есүс Христ” гэж тэмдэглэ. Галт сум (хөнгөн жад гэх мэт) эсвэл хуй салхи зурж, сумыг эсвэл хуй салхийг өөртөө тулгарч буй тодорхой уруу таталт, сорилтуудаар тэмдэглэ.
Суурийн дээр эсвэл ойролцоо Есүс Христ дээр сууриа тавихын тулд хийж байгаа эсвэл хийж эхэлж болох тодорхой ямар нэг зүйлийг бич.
Жишээлбэл: Гэр бүлийн түүхийн ажил хийхэд цаг зарцуулах эсвэл ариун сүмд орох зэрэг хувийн зорилго байж болно. Мөн судраас Аврагчийн сайн мэдээг өдөр бүр судлах эсвэл хувийн залбиралдаа илүү чин сэтгэлээсээ хандах байж болно. Төгс эзэмших сургаалыг судлах нь сууриа бэхжүүлэхэд мөн тусалж чадна.
Даван туулах хэрэгтэй байгаа аливаа саад бэрхшээлийнхээ талаар бодож, тэдгээрийг даван туулахын тулд юу хийхээ бич.
Боломжтой бол энэ хичээлийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхэд тань туслах сануулагчийг утсан дээрээ тавь. Гэр бүлийн итгэлт гишүүн, Сүмийн удирдагчтай эсвэл найзтайгаа амлалтаа хуваалцаж, тэднээс амлалтаа биелүүлэхэд тань туслахыг хүс.
-
Есүс Христ дээр сууриа тавихын тулд таны хийж эхлэх эсвэл үргэлжлүүлэн хийж болох нэг зүйл юу вэ?