Семинар
Төгс эзэмших сургаал: Хиламан 5:12—“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстой”


“Төгс эзэмших сургаал: Хиламан 5:12—‘Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Хиламан 5:12,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Хиламан 5:12

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстой”

гэр бүл хамтдаа аз жаргалтай судар судалж байгаа нь

Хиламан 5:1–13-ыг судлахдаа та Есүс Христ дээр сууриа тавих нь чөтгөрийн хүчтэй шуургыг даван туулахад (Хиламан 5:12-ыг үзнэ үү) хэрхэн тусалж болохыг олж мэдсэн. Энэ хичээл танд Хиламан 5:12-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд, мөн энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Цээжлэх ба тайлбарлах

Өмнөх хичээлээр та дараах үнэнийг сурч мэдсэн: Есүс Христ бол бидний бат бөх суурь бөгөөд хэрэв бид сууриа Есүс Христ дээр тавивал чөтгөр биднийг эрхшээлдээ оруулж чадахгүй. Хиламан 5:12-ын төгс эзэмших сургаалын түлхүүр үг хэллэг бол “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстой” гэсэн хэллэг юм.

Эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах дараах санаануудын нэгийг эсвэл өөрийн цээжлэх техникийг ашигла.

Дээр нь “Хиламан 5:12” гэж бичиж багтахаар хэмжээтэй жижиг чулуу ол. Туузан цааснаас хайчилж аваад, Хиламан 5:12-ын судрын түлхүүр үг хэллэг болох “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстой” гэж бич. Скоч, цавуу эсвэл резинэн боолт ашиглаж туузан цаасыг чулуунд наа. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа давт.

залуу эмэгтэй хадан дээр зогсоод дээш харж байгаа нь

Цээжлэхэд тань туслах өөр нэг арга бол чулуун дээр зогсож буй хүн зурах юм. Чулуун дотор Хиламан 5:12 гэж бичээд, доор нь судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа бич.

дүрс, тэмдэглэх
дүрс, тэмдэглэх
  1.  Дараахыг хийж гүйцэтгэ.

Сүмийн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд Хиламан 5:12-т заасан сургаалын талаар дэлхийн өнцөг булан бүрээс өсвөр үеийнхнээс санаа авахыг хүссэн гэж төсөөлөөд үз. Гурваас дөрвөн өгүүлбэрт дараах зүйлийг тайлбарласан илгээх материал үүсгэ. Үүнд:

  • Есүс Христ хэрхэн “бат бөх суурь”-тай адил вэ?

  • “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр” сүнслэг байдлын сууриа тавих нь биднийг чөтгөрийн “хүчит салхи”, “мөндөр”-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?

Бичсэн зүйлээ найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалц. Мөн та #surefoundation эсвэл #strivetobe гэх мэт хаштаг ашиглан, бодлоо олон нийтийн сүлжээнд нийтэлж болно.

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг товч давт.

Таны найз Матилда саяхан Сүмийн талаар сонссон сөрөг мэдээлэлд цочирдсон байна. Матилдагийн хуучин амьдарч байсан газрын нэг найз нь түүнд Сүмийн сургаал руу дайрсан, бошиглогчийг шүүмжилсэн зарим материалыг илгээжээ. Түүний авга ах Сүмийн зарим бодлоготой санал нийлэхгүй байгаагаасаа болоод саяхан Сүмийг орхисон юм. Матилда үнэнч хэвээр үлдэхийг хүсэж байгаа ч түүнд хүч байгаа эсэхэд эргэлзэж эхлэв. Нэг өдөр сургуулиасаа гэртээ харих замдаа Матилда өөрийн мэдрэмжийг тантай хуваалцан зөвлөгөө өгөхийг хүсжээ.

Матилдад гэрчлэлдээ үнэнч үлдэхэд нь туслахын тулд Хиламан 5:12 дахь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон сургаалыг ашигла.

Итгэлээр үйлдэх

  • Энэ хүнд хэцүү цаг үед Аврагчид найдаж, сүнслэг байдлын сууриа бэхжүүлэхийн тулд Матилда ямар хоёр, гурван зөв шударга үйлдэл хийж чадах вэ? Эдгээр үйлдэл нь түүнд ямар өөрчлөлт авчрах вэ?

  • Та өнгөрсөн хугацаанд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар Матилдад туслах ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

Мөнхийн талаас нь харах үзэл баримтлал

Матилдад Аврагчийн сургаалыг судлах замаар сорилгыг мөнхийн талаас нь авч үзэхэд нь тусал.

  • Матилдад санаа зовоосон асуудлуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд туслахын тулд та Аврагчийн ямар сургаалыг хуваалцаж болох вэ? (Дараахтай адил судрын хэсгүүдийг авч үз. Үүнд: Иохан 6:66–69; Еврей 10:32–36; 2 Нифай 31:20; Сургаал ба Гэрээ 58:2–4.)

  • Эдгээр сургаал нь Матилдад санаа зовоосон асуудлуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Хиламан 5:12-т заасан сургаал Матилдад санаа зовоосон асуудлуудаа мөнхийн талаас нь харахад хэрхэн тусалсан бэ?

дүрс, тэмдэглэх
  1.  Дараахыг хийж гүйцэтгэ.

Матилда руу мессеж илгээж буй мэт товч мессеж бич. Суралцаж, тунгаан бодсоноосоо олж авсан ойлголтоо багтаан, түүнийг итгэлтэйгээр үргэлжлүүлэхэд нь урамшуулан дэмж.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалж

Матилда Сүмийн талаарх хариултыг нь мэдэхгүй асуултуудыг тавих үед тэр юу хийж чадах талаар танаас асууж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах сургаалаас түүнтэй юу хуваалцаж болох талаар тунгаан бод.

16:22

Есүс Христэд итгэхийг сонго. Хэрэв танд Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү эсвэл Сэргээлт үнэн эсэхэд эсвэл Иосеф Смитийн бошиглогчийн бурханлаг дуудлагын талаар эргэлзээ төрдөг бол итгэхийг сонгож [2 Нифай 33:10–11-ийг үзнэ үү], итгэлтэй бай. Асуултуудаа Их Эзэнээс болон бусад найдвартай эх сурвалжаас асуу. Бошиглогчийн амьдралаас ямар нэг өө сэв олох эсвэл судраас ямар нэг алдаа хайх зорилгоор бус, харин итгэх хүслээр суралц. Өөрийн эргэлзээг бусад эргэлзэгчтэй хуваалцан, улам лавшруулах хэрэггүй. Сүнслэг зүйлсээс суралцахдаа Их Эзэнээр удирдуулахыг зөвшөөр. (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

  1.  Дараах асуултуудад хариул.

  • Ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөө Матилдад хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?

  • Матилда хариулт олж авахын тулд өөр ямар найдвартай эх сурвалжид хандаж болох вэ?

Таныг Матилдатай итгэл, гэрчлэлийнх нь санаа зовоосон зүйлийн талаар хэд хэдэн удаа ярилцсаны дараа тэрээр Есүс Христэд итгэх итгэлдээ бат зогсоход тусалсанд тань талархаж байгаагаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар “та нарыг нүдэж” (Хиламан 5:12) болзошгүй Сатаны уруу таталтуудыг оролцуулаад өөрийнхөө сорилтуудын талаар бод. Их Эзэнээс туслахыг хүсэж буй нэг зүйлээ сонгоод, үүнийгээ судлах тэмдэглэлийнхээ хуудасны дээд талд бич. Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг бичээд, эдгээр зарчмыг өөрийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар тэмдэглэ.