Семинар
Хиламан 5:14–52: “Харанхуйн үүл нүүх болно”


“Хиламан 5:14–52: ‘Харанхуйн үүл нүүх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 5:14–52,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 5:14–52

“Харанхуйн үүл нүүх болно”

Нифай, Лихай хоёр шоронд галаар хүрээлэгдсэн нь

Бид харанхуй өрөөнд гэрэл асаадаг. Харин бид сүнслэг байдлын хувьд харанхуйд байвал юу хийж болох вэ? Хэсэг бүлэг ёс бус леменчүүдийг харанхуй сүүдэрлэх үед тэдэнд наманчилж, Есүс Христэд итгэхийг заав. Энэ хичээл танд айдас, харанхуйн мэдрэмжээ арилгаж, оронд нь Есүс Христийн баяр хөөр, амар амгалан, гэрлээр солихын тулд Түүнд найдахад тань тусалж чадна.

Харанхуй ба гэрэл

Гэрэл багатай эсвэл огт гэрэлгүй харанхуй газар байсан үеэ бод. Сайн харж чадахгүй байхын юу нь хэцүү байсныг санаж байна уу?

  • Харанхуй өрөөнд байхаас өөрөөр амьдралдаа харанхуйг мэдрэх өөр ямар ямар арга зам байдаг вэ? Танд харанхуйтай холбоотой ямар мэдрэмж төрдөг вэ?

Амьдралынхаа тухай болон танд тохиолдож болох аливаа харанхуй байдлын талаар бод. Та өнөөдөр судлах явцдаа харанхуйг арилгах, амьдралаа гэрлээр дүүргэхийн тулд юу хийж чадах талаар олж мэд.

Нифай, Лихай хоёрын тохинуулал

Хиламаны хөвгүүд болох Нифай, Лихай нар Есүс Христийн сайн мэдээг номлож байв. Эсэргүүцсэн, леменчүүдтэй нэгдсэн олон нифай хүнд тэд заав. Тэдгээр нифайчууд гэмшиж, өөрсдийн бий болгосон хохирлыг арилгахыг оролдсон. Нифай, Лихай хоёр агуу хүчээр номлож, 8000 лемен хүн наманчилж, баптисм хүртэхээр болов (Хиламан 4:4; 5:14–19-ийг үзнэ үү).

Хиламан 5:20–22-ыг уншаад, тэдний амжилт хэрхэн тасалдсаныг олж мэд.

Бид эсэргүүцэлтэй эсвэл сорилт бэрхшээлтэй тулгарах бүрдээ тэдгээрийг бидний амьдралын харанхуй үе хэмээн тооцож магадгүй юм. Бурхан яагаад ийм зүйл болохыг зөвшөөрдөг юм бэ? гэж хүртэл бид асууж магадгүй. Гэсэн хэдий ч, хэрэв бид анхааралтай ажиглавал Бурхан бидний амьдралыг үргэлж анхаарч, биднийг адислахыг хүсдэг болохыг анзаарах болно.

Хиламан 5:23–33-ыг уншаад, Бурханы юу хийж, юу хэлсэн талаар олж мэд. Хэрэв Хиламан 5-ын аудио хувилбар байгаа бол та сонсох үедээ уншиж болно. Шаардлагатай бол түр зогсоож, ухрааж сонсохоо мартуузай.

  • Та эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Сурч мэдсэн зүйлсийн тань дараа танд Түүний талаар ямар мэдрэмж төрж байна вэ?

  • 29, 32-р шүлэг дэх Бурханы урилга хүн бүрийг хайрлах Түүний хайрыг олж харахад танд хэрхэн тусалж чадах вэ?

Та Хиламан 5:29, 32 дахь Бурханы урилгыг агуулсан үгсийн доогуур зурж болно.

Шоронд байсан хүмүүс харанхуйд сүүдэрлэгджээ. Тэд юу хийхээ мэдэхгүй, айсандаа хөдөлж ч чадахгүй байв (Хиламан 5:34, 40-ийг үзнэ үү).

Хиламан 5:35–41-ийг уншаад, Аминадаб хэмээх хүн тэдэнд харанхуйг хэрхэн арилгах талаар ойлгоход хэрхэн тусалсныг хараарай.

  • 41-р шүлэг-т Аминадабын хэлснээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Бидний сурч мэдэж болох нэг зарчим бол Есүс Христ биднийг Өөрт нь итгэж, наманчлах үед бидний амьдралаас харанхуйг арилгаж чадна гэдэг зарчим юм.

  • Есүс Христэд итгэж, наманчлах нь харанхуйг арилгахад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) Их Эзэний гэрлийг амьдралдаа урих тодорхой арга замуудыг ийн хуваалцсан.

15:30

[Есүс Христийн] гэрэл нь таныг зохистой амьдрах үед та болон дайсны харанхуйн хооронд хамгаалалтын бамбай үүсгэх болно. Танд тэр гэрэл хэрэгтэй. Бидэнд тэр гэрэл хэрэгтэй. Судруудаас болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимлыг] анхааралтай судалж, эцэг эх, удирдагчдынхаа сургаалыг сонс. Дараа нь мэргэн зөвлөгөөнд дуулгавартай байж, сайн мэдээний хамгаалалтын гэрлийг өөрийнх хэмээн зарлаж сур.

Та “Би үүнийг яаж хийх юм бэ?” гэж гайхаж болох юм. Үүнийг хийх цор ганц арга зам бий: та Есүс Христэд итгэж, Түүний зарлигуудыг дагаж, өдөр бүр тэр гэрлийг бий болгож сурах ёстой билээ. (Robert D. Hales, “Out of Darkness into His Marvelous Light,” Liahona, May 2002, 70)

  • Тэрээр биднийг харанхуйгаас хамгаалж, харанхуйг амьдралаас маань арилгаж чадна гэдгийг ойлгоход тань Есүс Христ хэрхэн туслах талаар та юу мэдэх вэ?

Дараах хэллэгийг судлах тэмдэглэлийнхээ гарчиг болгон бич.

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлахын адислалууд

Хиламан 5:42–49-ийг уншаад, хүмүүсийг наманчилж, Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед тэдэнд ирсэн адислалуудын жагсаалтыг гарга. Өнөөдөр хүмүүст хамгийн их хэрэгтэй гэж бодож буй адислалуудыг тэмдэглэ.

  1. Дараах тоймуудын дор хаяж нэгийг гүйцээ.

Өөртөө чухал гэж боддог нэг адислалыг сонгоод, яагаад хэн нэгнийг Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд урамшуулан дэмжихээ товч тайлбарлахдаа ашигла.

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ирсэн гэж бодож буй нэг адислалаа сонго. Дараа нь энэ нь таны хувьд яагаад чухал болохыг товч тайлбарла.

Та өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээсээ Есүс Христэд найдаж, Түүний адислалуудыг хүлээн авахын тулд юу хийж болох талаар тунгаан бод. Дагаж мөрдөж, хэрэгжүүлэхэд тань туслахуйц зорилго тавь эсвэл түүндээ өөрчлөлт оруул.