Семинар
3 Нифай 25: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил


“3 Нифай 25: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 25,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 25

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

гэр бүлийн түүхээ бүтээж буй жаргалтай гэр бүл

Та хэн нэгэнд яагаад бид ариун сүмтэй байдаг эсвэл гэр бүлийн түүхийн ажил хийдэг талаар тайлбарлаж байсан уу? Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил танд хэр чухал вэ? Есүс нифайчуудад зааж байхдаа Елиагийн эргэн ирэлт, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь чухал үүргийнх нь тухай Малахитай хуваалцсан захиаснаасаа эш татсан. Энэ хичээл таныг гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцоход туслах зорилготой.

Таны өвөг дээдэс

дүрс, тэмдэглэхДараах гэр бүлийн түүхийг судлах тэмдэглэлдээ хуулж, аль болох их мэдээлэл бөглөнө үү.

дөрвөн үеийн удмын бичгийн хүснэгт

Хайртай хүмүүсийнхээ амьдралын талаар юу мэддэг, мэдэрдэг, мэдэхийг хүсдэг, тэд таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод.

  • Бид өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсэж эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

  • Та 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр (1 = сонирхдоггүй, 10 = маш их сонирхдог) өөрийн өвөг дээдсээ мэдэхийг хэр их сонирхож байна вэ? Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох уу? Яагаад?

Суралцах явцдаа таныг энэ ажилд илүү их оролцоход түлхэц болохуйц ойлголтыг олж мэд.

“Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө”

Есүс Хуучин Гэрээний бошиглогч Малахигийн бичсэн баялаг дүрслэл, бэлгэдлийн үгсийг ашиглан, Америк тив дэх хүмүүст дэлхий дээрх Хоёр дахь ирэлтийнхээ тухай зааж, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар бошиглосон.

3 Нифай 25:1–2-ыг уншаад, Өөрийг нь дэлхий дээр ирэх үед юу болох талаар Аврагчийн юу заасныг олж мэд. Дараах бэлгэ тэмдгүүдийн тодорхойлолт болон тайлбар тустай байж болох юм.

  • Сүрэл: Ургац хураалтын дараа тариаланчийн шатааж орхих талбайд үлдсэн ургамлын иш

  • Үндэс: Өвөг дээдэс

  • Мөчир: Үр удам

  • Жигүүртээ эдгээх: Их Эзэний болон Түүний Цагаатгалын эдгээх, хамгаалах хүч

  • Пүнзэнд байгаа тугалууд: Израил хашаан дахь мал лугаа адил арчлагдаж, тэжээгдэх болно

  • Эдгээр шүлгийн дагуу Түүний хоёр дахь ирэлтэд юу болохыг та хэрхэн тайлбарлах вэ? Ёсон бусыг үйлдэгчдэд юу тохиолдох вэ?

  • Та эдгээр бэлгэ тэмдгээс Аврагчийн тухай мөн Түүнийг дагадаг хүмүүст өгсөн адислалуудын талаар юу сурч мэдсэн бэ?

3 Нифай 25:5–6-г уншаад, Аврагч Хоёр дахь ирэлтийнхээ өмнө энэ дэлхийн гэр бүлүүдэд туслахын тулд юу хийхийг тэмдэглэ. “Эргүүлэх” гэдэг үгийг энд холбох эсвэл лацдах гэж орчуулах ёстой (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит [2007], 536-г үзнэ үү). Судрын тань зүүлт тайлбарууд эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход тань тусална.

Хэрэв та хүсвэл энэ амлалт жишиг ажил бүрийн хаана давтагдаж байгааг тэмдэглэх талаар бодож үз (Maлахи 4:5–6; Лук 1:17; Сургаал ба Гэрээ 110:15–16; Иосеф Смит—Түүх 1:38–39).

Эртний бошиглогч Елиа лацдан холболтын хүчний түлхүүрүүдийг барьж байсан. Лацдан холбох хүч нь дэлхий дээр санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ёслолуудыг тэнгэрт хүчин төгөлдөр болгодог (Судруудын удирдамж, “Лацдах, лацдалт,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн нь

Сургаал ба Гэрээ 110:13–16-г уншаад, 1836 онд Көртландын ариун сүмд Елиа, Иозеф Смит, Оливер Каудери нартай холбоотой юу болсныг үзнэ үү.

Сэргээсэн лацдан холболтын хүчээр бид өөрсдийнхөө болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг хийх боломжтой.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

Аврагч лацдан холболтын түлхүүрүүдийг сэргээгээд зогсохгүй зөвхөн Түүний Цагаатгалаар дамжуулан бид болон бидний гэр бүл гэтэлгэгдэн, ариусгагдаж, лацдан холболтын ёслол зэрэг мөнхийн ёслол, адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг ойлгох нь чухал юм.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил таны амьдралд яагаад чухлыг тунгаан бод. Бодох үедээ та “The Promised Blessings of Family History 2 (Гэр бүлийн түүхийн амлагдсан адислалууд)” (4:04), ChurchofJesusChrist.org видеог үзэхийг хүсэж магадгүй.

4:5
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Та ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой ямар туршлага хуримтлуулсан бэ?

    • Үр дүнд нь та амьдралдаа ямар ямар адислалыг анзаарсан бэ?

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход тань туслах дараах зүйлсийн нэг юм уу хоёрыг хий. Та мөн Сүнсээр удирдуулан хийдэг гэж боддог ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой өөр зүйлийг хийх талаар бодож болно.

  • ChurchofJesusChrist.org дахь бүртгэлээ ашиглан FamilySearch.org-д нэвтэр. Аль нэг өвөг дээдсийнхээ тухай мэдэхийн тулд эх сурвалжуудыг судал. Та хэрхэн эхлэхийг хүсэж байна вэ? гэж эхэл.

  • Эцэг эх, өвөө эмээгийнхээ эсвэл бусад хамаатан садныхаа амьдрал, түүх, сайн мэдээний хөрвөлтийн талаар илүү ихийг мэдэхийн тулд тэдэн рүү мессеж бичиж, утсаар ярих юм уу цаг товло. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг бод.

  • Индексжүүлэлтэд оролцох Энэ нь юу болох, хэрхэн эхлүүлэхийг ойлгоход туслахын тулд “FamilySearch Indexing—How it Works” (1:48)-ийг FamilySearch.org-оос үзнэ үү.

    1:48
  • Ариун сүмд ёслолын ажил гүйцэтгэх шаардлагатай нас барсан өвөг дээдсийн нэрийг FamilySearch аппликэйшн эсвэл FamilySearch.org дээрээс олоорой. Та хэрхэн эхлэхийг хүсэж байна вэ? гэж эхэл.

  1. Өнөөдөр суралцах хугацаандаа ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцож эхлэхийн тулд юу хийснээ тайлбарла. Дараа нь дараах асуултуудад хариул.

    • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Их Эзэн танаар ямар зүйл хийлгүүлнэ гэж та бодож байна вэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?

Та гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд үргэлжлүүлэн оролцохыг эрэлхийлэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгийг санаарай.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудаа хүлээн авах алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)