Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 21: Ойлгох ба тайлбарлах


“Төгс эзэмших сургаалын давтлага 21: Ойлгох ба тайлбарлах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 21,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 21

Ойлгох ба тайлбарлах

судар судалж буй залуу эрэгтэй

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сайн мэдээний үнэнийг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Судруудыг ойлгох

Дараах зургийг үзнэ үү.

туршлагатай хөл бөмбөгчний зургийн хажуу дахь залуу хөл бөмбөгчний зураг
  • Залуу хөл бөмбөгийн тамирчны хувьд мэргэжлийн болохын тулд юу шаардлагатай вэ?

  • Энэ үйл явц бидний судрыг ойлгох чадвартай хэрхэн холбогдож болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Та зүрх сэтгэлдээ сайн мэдээг сийлэхийн тулд энэ нь юу болохыг мэдэж, үүнийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд өсөж хөгжих хэрэгтэй. Энэ нь та үүнийг судлах хэрэгтэй гэсэн үг юм. Би “судлах” гэдэг үгийг хэлэх үедээ энэ нь уншихаас илүү зүйл гэсэн утгатай гэдгийг хэлж байна. (D.Todd Christofferson, “When Thou Art Converted,” Liahona, May 2004, 11)

  • Амьдралын тань туршид сайн мэдээний талаарх таны ойлголт хэрхэн өсөж нэмэгдсэн бэ? Судруудыг судлах нь хэрхэн тусалсан бэ?

  • Та судрын хэсгийн эсвэл сайн мэдээний сэдвийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд судалгааны ямар аргыг ашигласан бэ?

Сурах аргуудын жишээг харахын тулд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн “Advice for Studying the Scriptures” (2:06)-ийг үзнэ үү.

2:3

Хэдийгээр та төгс эзэмших сургаалын зарим хэсгийг болон тэдний заадаг сургаалыг мэддэг байж болох ч Аврагч таны ойлголтыг хөгжүүлсээр байхыг хүсдэг. Энэ нь таны зүгээс маш их хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Энэ хичээлээр та төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд туслах судар судлах ур чадвараа дадлагажуулах боломжтой болно.

Судраас судлах ур чадвар

Дараах төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийг товчхон давт.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Энэ хүснэгтээс илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонго. Дараа нь тухайн хэсгийг илүү сайн ойлгоход тань туслах судраас судлах дараах ур чадваруудын аль нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Сонгосон судраа бусдад тайлбарлахад бэлэн бай.

A, Б, В үйл ажиллагаа.

А үйл ажиллагаа: Солбицон холбогдох эшлэл

Хэсгийг ойлгох ойлголтыг тань нэмэгдүүлэх нэмэлт судрыг олохын тулд Судруудын удирдамж эсвэл бусад эх сурвалжийг ашигла. Төгс эзэмших сургаалын хэсгийн ойролцоо судрынхаа солбицон холбох эшлэлийг бич эсвэл Сайн мэдээний номын сангийн аппликэйшн дээрээ холбо. Ийм байдлаар сурч мэдсэн төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх мэдээлэл, сонгосон солбицон холбох эшлэлүүдээ судлах тэмдэглэлдээ эсвэл сайн мэдээний номын сангийн аппликэйшн дээр бич.

Б үйл ажиллагаа: Үг, хэллэгүүдийг тодорхойлох

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрээс илүү сайн ойлгохыг хүсэж буй үгээ ол. Тэдгээр үгийн эсвэл хэллэгийн тодорхойлолтыг Судруудын удирдамж, Bible Dictionary эсвэл ерөнхий толь бичиг зэрэг байгаа эх сурвалжаасаа хайж ол. Олсон тодорхойлолтоо төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх аливаа шинэ ойлголтын хамт судлах тэмдэглэл, судрын хуудсан дээрх зай эсвэл Gospel Library аппликэйшн дээр бичиж тэмдэглэ.

В үйл ажиллагаа: Хам сэдэв, агуулгыг ойлгох

Та хэсгийн нөхцөл, агуулгыг ойлгохын тулд судалж буй хэсгийнхээ бүлгийн гарчиг, эргэн тойрны шүлгүүдийг уншиж болно. Хэн яагаад ярьж байгааг ойлгохыг хичээ. Зохиогчийн хэлэхийг оролдож буй шүлгүүд, гол санаа, нөхцөл байдлыг эсвэл үүх түүхийг ойлгохын тулд сэжүүр хай. Та тунгаан бодож, судрын энэ хэсгийн талаар юуг илүү сайн ойлгосноо бичиж тэмдэглэ.

Цаг гарвал судрын өөр хэсэг дээр өөр ур чадварыг ашиглахыг хичээ.

  1. Дараахыг тэмдэглэ.

    • Таны судлахаар сонгосон төгс эзэмших сургаалын хэсэг

    • Таны ашигласан судрын хичээл

    • Төгс эзэмших сургаалын хэсгийнхээ талаар олж авсан нэг буюу хэд хэдэн ойлголт

    • Таны сурсан зүйл Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй харилцах харилцаа, ойлголтод тань хэрхэн нөлөөлж болох вэ?