Семинар
Мормон 8:27–41; 9:1–6, 27–37: Бидний үед зориулан бичсэн


“Мормон 8:27–41; 9:1–6, 27–37: Бидний үед зориулан бичсэн,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормон 8:27–41; 9:1–6, 27–37,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормон 8:27–41; 9:1–6, 27–37

Бидний үед зориулан бичсэн

Зураг
Моронай ялтаснууд дээр бичиж байгаа нь

Хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан ч бидний цаг үед амьдрах ямар байхыг мэддэг байсан гээд төсөөлөөд үз дээ. Моронай үүнийг мэдэж байсан ба Их Эзэн түүнд бидний үеийг харуулжээ. Моронай эцсийн өдрүүдэд давамгайлах гэм нүгэл, зан байдлыг дүрсэлсэн. Тэрээр биднийг “Их Эзэнд ханд” (Мормон 9:6) хэмээн уриад, Есүс Христийг дагахад туслах өөр нэг зөвлөгөөг өгсөн. Энэ хичээл Мормоны Ном биднийг хожмын үед Их Эзэнд хандахад туслахын тулд бичигдсэн гэдгийг ойлгоход тусална.

Моронай бидэнд хандаж бичсэн

Та нар өөрсдийгөө эрт дээр үед амьдарч байгаагаар мөн бидний үед нээгдэх цаг хугацааны капсулд зурвас бичиж хийхийг та нараас хүссэн гэж төсөөл.

  • Та нар өнөө цаг үед тулгардаг сорилт бэрхшээлийг удирдахад туслах ямар анхааруулга, зөвлөгөө, урмын үгийг бичих вэ?

Мормон нас барахаасаа өмнө хүү Моронайдаа алтан ялтаснуудыг даатгаж өгсөн (Мормон 8:1-ийг үзнэ үү). Моронай Их Эзэний өөрт нь бидний үеийн хүмүүст хандан юу бичихээ мэдэхэд тусалсан нэг арга замыг дүрсэлжээ. Мормон 8:34–35; 9:30-ийг уншаад, Их Эзэн Моронайг ариун нандин үүрэг даалгаварт нь хэрхэн адисалсныг олж мэд.

  • Их Эзэн Моронайд юу үзүүлсэн бэ?

  • Үүнээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Бидний олж мэдсэн нэг үнэн бол Есүс Христ Мормоны Номын бошиглогчдыг бидний үеийг оюундаа тунгааж бичихэд сүнслэгээр нөлөөлсөн гэх үнэн юм.

  • Мормоны Номын бошиглогчид бидний үеийг харсан гэдгийг мэдэх нь үүнийг унших арга замд маань хэрхэн нөлөөлж болох вэ?

Мормоны Номын бошиглогчдын талаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) хэлсэн дараах үгсийг унш.

Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнтэй зүйлсийг сонгож бичсэн юм бол бид Мормоны Номыг судлах ёсгүй гэж үү? “Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэл Моронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад туслах зүйлээс би ямар сургамж авч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асууж байх ёстой.” (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6)

Ерөнхийлөгч Бэнсоны санал болгосонтой адил асуултуудыг өөртөө тавих нь та нарт Мормоны Номыг илүү утга учиртай, илүү өөрт хамаатуулж судлахад туслах учир энэ бол судраас судлах үр дүнтэй ур чадвар юм. Та нар судалж байхдаа эдгээр асуултыг анхаарч үзэж болно.

  • Эдгээр асуултыг тавьснаар судар судлах тань хэрхэн сайжирна гэж та нар бодож байна вэ?

Мормон 8:27–33-ыг эсвэл Мормон 8:36–41-ийг уншаад, Моронай бидний үеийн хүмүүсийн сүнслэг байдлыг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Та нар Моронайн тодорхойлсон нөхцөл байдлын алиныг нь одоогийн нийгмээс харж байна вэ?

  • Эдгээр хандлага, зан үйл бидний Есүс Христэд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Бидний үеийн сүнслэг шийдлүүд

Мормон 9:6, 27–31-ийг уншаад, бидэнд сүнслэг сөрөг нөхцөл байдлыг даван туулахад туслахын тулд Их Эзэн Моронайг юу бичихэд өдөөснийг олж мэд.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

    • Моронай бидэнд энэ цаг үеийн нийтлэг гэм нүгэл, зан байдлыг даван туулахад туслах юуг заасан бэ?

    • Эдгээр сургаалын аль нь энэ үеийн өсвөр үеийнхэнд Есүс Христэд илүү найдахад хамгийн сайн тусалж чадах вэ?

    • Эдгээр сургаалын аль нь та нарт яг одоо хамгийн их тусалж чадна гэж бодож байна вэ? Яагаад?

Мормоны Номын сургаал

Мормоны Ном нь бидэнд Есүс Христэд итгэж, түүнд хандахад туслах зорилгоор бичигдсэн (1 Нифай 6:4; Мормон 7:5; Моронай 10:30, 32-ыг үзнэ үү).

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

    Есүс Христийн тухай заадаг Мормоны Номын нэг юм уу хэд хэдэн судрын хэсгийг ол. Энэ хэсэг нь Есүс Христэд итгэж, Түүнд хандахад хэрхэн тусалж болохыг тайлбарла (Мормон 9:6-г үзнэ үү).

    Та нар Мормоны Номыг үргэлжлүүлэн судлахдаа ерөнхийлөгч Бэнсоны урамшуулсан шиг асуултуудыг тавихаа бүү март. Судар судлах явцдаа Их Эзэний дуу хоолойг сонсох чадварт чинь эдгээр асуулт хэрхэн нөлөөлж байгааг анхаар.

Хэвлэх