“Ифер 7–11: ‘Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 7–11,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 7–11
“Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй”
Бурхан биднийг хайрладаг учраас хор хөнөөлөөс сэрэмжлүүлэхийн тулд бошиглогчдыг дуудаж, зарлигуудыг сахихад урамшуулан дэмждэг. Жаредчууд Жаредын ахын сэрэмжлүүлгийг сонсоогүй бөгөөд энэ нь олон үеийн туршид хүнд хэцүү үр дагаварт хүргэв. Энэ хичээл танд Бурханы бошиглогчийг дагаж, хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход тусална.
Боолчлол
Дараах зургийг үзнэ үү. Энэ хүн юу бодож байж болох вэ?
Өмнөх ямар сонголт аажмаар эдгээр нөхцөл байдалд хүргэсэн, яагаад энэ хүн ийм сонголт хийсэн байж болох талаар бод.
Гэм нүгэлт зан авир гаргах нь хүмүүсийг сүнслэг болон бие махбодын боолчлол руу хөтөлдөг.
Өнөөдөр та сүнслэг боолчлолоос зайлсхийх чухал арга замыг ойлгоход тань туслах цэдгийн талаар судлах болно. Та судалж байх явцдаа, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар олж мэдэхэд тань туслах Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуул.
“Энэ зүйл боолчлолд хөтлөх нь гарцаагүй”
Жаредчууд амлагдсан нутагт ирснийхээ дараа Их Эзэнд итгэлтэй үйлчилж, өсөн үржиж, газраа боловсруулж, нутагтаа хүчирхэгжжээ (Ифер 6:17–18-ыг үзнэ үү). Жаред, түүний ах хоёр нас дээр гарсан үедээ хүмүүстэйгээ ярилцахаар тэднийг цуглуулав.
Ифер 6:19–23-ыг уншаад, хүмүүсийн юу хүсэж байсныг олж мэд.
-
23-р шүлэгт Жаредын ах хүмүүст ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?
Энэ сэрэмжлүүлгийг өгсөн үед тэнд байсан бол гэж төсөөл. Дараах нөхцөл байдалд та хэрхэн хариулах байснаа тунгаан бод. Бурханы тухай мөн Түүний бошиглогчдын талаар юу мэддэгээ болон энэ нь таны шийдвэрт хэрхэн нөлөөлсөн байж болох талаар бод.
Сэрэмжлүүлэг гүйцэлдэв
Хүмүүс Жаредын ахын сэрэмжлүүлгийг үл хайхран хаантай байхыг сонгосоор байв. Тэдний хөвгүүд татгалзсаны дараа Жаредын хүү Ораиха эцэст нь хаан болохыг зөвшөөрч, насан туршдаа зөв шударга хаанчлав (Ифер 6:24–29; 7:1-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч хаантай болбол боолчлолд хүрнэ гэсэн Жаредын ахын бошиглол жаредчуудын түүхэд олон удаа гүйцэлдсэн.
Дараах хэсгүүдийг уншаад, Жаредын ахын бошиглол хэрхэн гүйцэлдсэн талаарх жишээг олж мэд. Та эдгээр эшлэлийг судартаа Ифер 6:23-ын хажууд жагсаан бичих хэрэгтэй.
-
Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Бид энэ цэдгээс Их Эзэний бошиглогчдыг үгүйсгэх нь ямар үр дагавар авчирдаг тухай юу мэдэж болох вэ?
Энэ цэдгээс Их Эзэний бошиглогчдыг үгүйсгэх нь боолчлолд гарцаагүй хүргэнэ гэсэн үнэнийг мэдэж авч болно.
-
Их Эзэний бошиглогчдыг үл тоомсорлож, үгүйсгэснээр боолчлолыг мэдэрч болох зарим жишээ юу вэ?
-
Яагаад хүмүүс Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгдөг зөвлөгөө болон сэрэмжлүүлгийг үл тоодог гэж та нар бодож байна вэ?
Их Эзэний бошиглогчдын орчин үеийн зөвлөгөө
Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хайж ол. Эдгээрийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2022)-өөс эсвэл сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс олж болно. Энэ зөвлөгөөг дагаснаар бид хэрхэн адислагдахаа мөн үл тоовол гарах үр дагаврыг тодорхойлсон тодорхой үг, хэллэгийг олж чадах эсэхээ хар.
Амьдралдаа хэрэгжүүлэх нь
Та Их Эзэний бошиглогчдын зөвлөгөө, сэрэмжлүүлэг, тэднийг дагасныхаа төлөө хүлээн авсан адислалууд, илүү итгэлтэй дагахад хэрэгтэй байж болох зөвлөгөө зэрэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаараа бод.
Зарим хүн Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг үл тоосны үр дагаврыг хүртээд, урам хугарч болзошгүй юм. Биднийг алдаа гаргасан ч Аврагч биднийг Түүнд хандах үед боолчлолоос чөлөөлж чадна. Жишээлбэл: Ифер 7:25–27-г уншаад, хүмүүс наманчилж, Бурханд буцаж ирэхэд юу болсныг анзаар.
-
Энэ номлол Их Эзэний талаар танд юу зааж байна вэ?(Мозая 7:33-ыг үзнэ үү).
“Бурханы эн тэргүүний сайн сайхан” видеог ChurchofJesusChrist.org дээрээс цагийн код 3:37-оос 6:33 хүртэл үзээд, сүнслэг боолчлолоос Их Эзэний чөлөөлснийг мэдэрсэн хэн нэгний жишээг харна уу.