Семинар
Ифер 6: Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь


“Ифер 6: Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 6

Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь

Зураг
Жаредчуудын хөлгүүд давалгаанд шидэгдэн явав

Жаредчуудын хувьд, амлагдсан нутгийн зүг аялахдаа хөлгүүдээ тавьсан их усыг гатлахад ямар санагдаж байсан талаар төсөөлөөд үз. Хэдийгээр аялал нь урт удаан, хүнд хэцүү байсан ч жаредчууд аян замд нь Их Эзэн тусалж байгааг таньж мэдсэн. Түүнчлэн Их Эзэн бидэнд мөнх бус амьдралыг туулах, Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу буцах замд маань тусалж чадна. Энэ хичээл амьдралын тань аялалд тусалж болох үнэнийг заах судруудыг адилтгахад тусална.

Амьдралын зам

Бидний мөнх бус амьдралыг урт удаан замтай зүйрлэж болох бөгөөд хүрэх газар маань мөнх амьдрал юм. Судлах тэмдэглэл дээрээ хуудасны нэг талд “Би”, нөгөө талд “Мөнхийн амьдрал” гэж бич. Энэ хоёр гарчгийн хоорондох зайд бидний аян замын явцад тохиолдож болох Тэнгэрлэг Эцэгт үнэ цэнтэйгээр буцаж очиход хүндрэлтэй болгодог зарим саад бэрхшээлийг бич. Дараа нь мөнхийн амьдралд хүрэх зам тань хэрхэн өрнөж байгааг мөн тодорхойлсон саад бэрхшээлүүдийн аль нь танд тулгарч байгаа талаар бод.

Өнөөдөр та жаредчуудын хөлгүүдээ барьж дууссаныхаа дараа амлагдсан нутаг руу хийсэн аяллын талаар судлах болно. Та энэ хичээлийг судалж байхдаа Бурханы оршихуй руу буцах замд тань тулгарах саад бэрхшээлийг даван туулахад туслах үнэнүүдийг олж мэд.

Судруудыг амьдралтайгаа адилтгах нь

Дараах алхмууд нь судраас унших зүйлээ хувийн нөхцөл байдалтайгаа харьцуулахад буюу адилтгахад тань тусална. Судлах тэмдэглэлдээ “Судруудыг амьдралтайгаа адилтгах арга замууд” гэсэн гарчгийг бич. Эдгээр алхмыг гарчгийн доор бич.

  1. Чухал мэдээллийг олж харах.

  2. Харьцуулалт хийх.

  3. Үнэ цэнтэй сургамж олж авах.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.

Алхам 1: Чухал мэдээллийг олж харах

Ифер 6:1–3-ыг уншаад, чухал мэдээллийг олж мэд. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйл эсвэл үйлдэл орж болно.

Таны анзаарсан байж болох нэг чухал мэдээлэл бол Жаредын ахын Их Эзэнд авчирсан чулуунуудыг (Ифер 3:1–6-г үзнэ үү) Тэрээр жаредчуудыг хөлөгтөө гэрэлтэй байж болохын тулд гэрэлтүүлсэн явдал юм.

Алхам 2: Харьцуулах

Өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээллийг ямар нэг сүнслэг байдлын зүйлтэй эсвэл таны амьдралын нөхцөл байдалтай хэрхэн харьцуулж болох талаар бод.

  • Та өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээлэлтэй ямар харьцуулалт хийж чадах вэ?

Жишээлбэл: Та гэрэлтсэн чулуунуудыг Есүс Христ, Ариун Сүнс, судрууд, амьд бошиглогчдын сургаал, үлгэр жишээ гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн бидэнд адисалсан сүнслэг гэрлийн эх үүсвэртэй харьцуулсан байж болно. (Дуулал 119:105; Иохан 8:12; 1 Нифай 17:13-ыг үзнэ үү. Та эдгээр шүлгийг Ифер 6:3 дахь шүлгүүдтэй хооронд нь холбож болно.)

Алхам 3: Үнэ цэнтэй сургамжийг олж авах

Эдгээр шүлгийг амьдралтайгаа эсвэл ямар нэгэн сүнслэг зүйлтэй харьцуулахдаа ямар сургамж эсвэл үнэнийг сурч мэдсэн талаараа бод. Мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэнээ бод.

  • Та эдгээр шүлгээс ямар сургамж эсвэл үнэнийг сурч мэдсэн бэ? Өдөр тутмын амьдралд тань тусалж болох юуг та олж мэдсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний мөнх бус амьдралын замд бидэнд туслах удирдамж болон гэрлээр хангадаг гэсэн үнэнийг бид эдгээр шүлгээс сурч мэдэж болно.

Алхам 4: Хувиараа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Өмнөх алхам дээр тодорхойлсон сургамжаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод.

  • Та амьдралдаа Бурханы гэрлийг дагах эсвэл илүү их хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Та судар судлахаа сайжруулах, өдөр бүрийн шийдвэртээ Тэнгэрлэг Эцэгээс удирдамж залбирч хайх эсвэл Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгахын тулд илүү хичээнгүйлэн хичээх гэх зэрэг үйлдлүүдийн талаар бодож байсан байх.

Энэ цэдгээс бусад шүлгийг адилтгах дадлага хий

Зураг
Жаредчуудын хөлөг

Ифер 6:4–12-ыг уншаад, жаредчуудын амлагдсан нутаг руу хийсэн аяллын цэдгийн үлдсэн хэсгийг судал. Жаредчуудын аялал таны амьдралын замтай холбогдож байж болох илүү олон арга замыг олж мэд. Та энэ хичээлийг судалж байхдаа судруудыг адилтгахын тулд дөрвөн үе шаттай үйл явцыг ашиглан дадлага хий.

Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байгааг онцгой анхаар.

  1. Дараах асуултуудад хариулна уу.

    • Та судалсан зүйлээсээ ямар чухал мэдээллийг олж мэдсэн бэ?

    • Та эдгээр мэдээлэл, амьдралынхаа үзэл бодол хоёрын хооронд ямар харьцуулалт хийсэн бэ?

    • Эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн нэг эсвэл хэд хэдэн сургамж тань юу вэ?

    • Эдгээр шүлгээс амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх нэг зүйл тань юу вэ?

Хэвлэх