“Төгс эзэмших сургаалын давтлага 24: Ойлгох ба тайлбарлах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 24,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 24
Ойлгох ба тайлбарлах
Төгс эзэмших сургаал Аврагчийн сургаалыг өөрийн үгээр ойлгож, тайлбарлахад тань тусална. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын өөр өөр хэсгүүдийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.
Асуулт тавих
Сайн мэддэг хүнийхээ тухай бод.
-
Та яаж түүнийг сайн мэддэг болсон бэ?
-
Асуулт тавих нь түүнийг таньж мэдэх чадварт тань ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-
Хэрэв та огт асуулт тавиагүй бол та хоёрын харилцаа хэр өөр байх байсан бэ?
Хэн нэгнийг таньж мэдэхийн тулд асуулт тавих нь чухал байдгийн адилаар, судруудыг судалж байхдаа тэдгээрээр дамжуулан Есүс Христийг илүү сайн таньж мэдэж, ойлгохын тулд асуулт тавих нь нэн чухал.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Achieving scriptural guidance is aided by posing pertinent questions”-д (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 18) ийн заасан.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаар асуулт тавих нь тэдгээрийг илүү сайн ойлгож, Их Эзэний удирдамжийг амьдралдаа илүү бүрэн дүүрэн урин авчрахад бидэнд тусална.
Дараах хүснэгтээс төгс эзэмших сургаалын судрын эшлэлүүд болон түлхүүр үг хэллэгүүдийг товч тоймлон хар.
Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай
Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэрэл бол Христийн цэвэр хайр.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг сонгоод, анхааралтай унш. Энэ хэсгийг илүү сайн ойлгоход туслах хамгийн багадаа хоёр асуултыг тодорхойлоод, дэвтэртээ бич. Жишээ нь: Та 3 Нифай 27:20-ийг уншсан бол “Ариусгагдах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” гэж асууж болно. Эсвэл та Моронай 10:3–5-ыг уншсан бол “Үнэн хүсэлтэйгээр гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” гэж асууж болно.
Өөрт төрсөн асуултуудын хариултыг олж мэд мөн Судруудын удирдамж, Сэдэвчилсэн удирдамж эсвэл Ерөнхий чуулганы үг зэрэг судар судлах хэрэгслүүдийг ашигла. Та мөн уг судрын хэсгийн хам сэдвийг ойлгохын тулд ойр тойрных нь шүлгүүдийг унших гэх мэтээр өөрийн мэддэг судар судлах аргуудыг ашиглаж болох юм.
Судлах үедээ та нар бүх асуултынхаа хариултыг олж авч чадахгүй байж магад гэдгийг сана. Гэвч үргэлжлүүлэн Их Эзэнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх аваас Тэр хайсан зүйлийнхээ үнэн хариултыг олж авахад тань тусална.
Асуултынхаа хариултыг олоход туслуулахаар найзаа эсвэл гэр бүлийн гишүүнээ урихыг бод. Мөн илүү сайн ойлгохыг хүсэж байгаа өөр төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ашиглан, энэ үйл ажиллагааг дахин явуулах талаар бодож үзэж болох юм.