Семинар
Ифер 12:23–27: “Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”


“Ифер 12:23–27: ‘Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 12:23–27,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 12:23–27

“Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”

Зураг
Моронай ялтаснууд дээр бичиж байгаа нь

Моронай Иферийн номыг үргэлжлүүлэн хураангуйлан бичихдээ бичгийн сул дорой байдлынх нь улмаас харийнхан эдгээр зүйлийг шоолох вий хэмээн эмээсэн. Их Эзэн бидэнд бид өөрсдийгөө даруусгаж Өөрт нь итгэлтэй байх аваас бидний сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож өгнө (Ифер 12:27) хэмээн хариулсан. Энэ хичээл танд Есүс Христийн ач ивээлээр сул дорой байдлаа даван туулахын тулд Түүн рүү ирэхэд тань туслах зорилготой.

Сул дорой байдал ба хүч чадал

  • Яг одоо таны биеийн хүч чадлаас давсан зүйл юу вэ? Та даалгавраа биелүүлэх хангалттай хүчтэй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Мөнх бус амьдралд бид бүгд сул дорой байдалтай тулгардаг. Энэ нь заримдаа урам хугалж болно. Энэ хичээлээр та Их Эзэний Моронайд заасан, сул дорой байдлыг давуу тал болгон хувиргаж чадах загварын талаар суралцах болно.

Моронайн зовнил

Моронайд жаредчуудын түүхийг товчлон бичих үүрэг өгсөн бөгөөд тэрээр энэ түүхийг ирээдүйд олон хүн унших болно гэдгийг мэдэж байсан. Тэрээр товчлолоо дуусгахдаа эцсийн бодлуудынхаа заримыг бичиж, түүнээс юу хийхийг хүссэн талаарх хувийн санаа зовнил, бодлоо багтаасан.

Ифер 12:23–25-ыг уншаад, Моронайн юунд санаа зовниж байсныг олж мэд.

  • Моронай юунд онцгойлон санаа зовнисон бэ?

Моронайд өгсөн Бурханы хариулт

Ифер 12:26–27-г уншаад, Их Эзэн Моронайн зовнилд хэрхэн хариулсныг олж мэд.

Ифер 12:27 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуултад хариулах эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудсыг эсвэл цаасыг дөрвөн хэсэг болгон хувааж, доор байгаа хамгийн эхний тодоор бичсэн үг хэллэгийг аль нэгэнд нь бич. Дараа нь хоёр дахь тодоор бичсэн үг хэллэгийг өөр хэсэгт бич. Тодоор бичсэн бүх үг хэллэгийг бичиж дуустал үргэлжлүүл. Эдгээр үг хэллэг ямар утгатай болохыг ойлгоход тань туслах тэмдэглэгээг эдгээр дөрвөлжинд бичээрэй.

“Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно.”

  • Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Хэрэв бид Өөр дээр нь ирвэл Их Эзэн бидний сул дорой байдлыг харуулах болно хэмээн хэлснийг анзаар.

  • Яагаад энэ нь бидний хувьд адислал вэ?

Энэ хэллэг дээрх сул дорой байдал гэдэг үг нь хувь хүний “дутагдалтай тал”-ыг болон төгс байх боломжгүйг илэрхийлсэн бидний уналтын байдлыг хэлнэ.

  • Та Ифер 12:27-оос Аврагч танд сул дорой байдлыг тань таниулахыг хүсдэг талаар та юу сурч мэдсэн бэ?

Бурхан ойрд таны сул дорой байдлыг харуулсан явдал байсан эсэхийг тунгаан бод. Эсвэл амьдралынхаа сул талыг даван туулахад тань туслах Түүний төлөө дотроо залбирах талаар бодож үз.

“Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг”

Сударт гардаг сул дорой байдлаа таньж мэдсэн хүмүүсийн амьдралаас заримыг унш.

  • Эдгээр цэдэг дэх хувь хүмүүс сул дорой байдлаа таньж мэдсэн нь даруу болоход нь өөрсдөд нь хэрхэн тусалсан бэ?

  • Их Эзэн яагаад биднийг даруу байхыг хүсдэг гэж та бодож байна вэ?

“Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүнд миний ач ивээл хангалттай”

  • “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг хүн бүрд миний ач ивээл хангалттай” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Далын ахлагч Кэвин С.Хамилтон ийн тайлбарласан.

Есүс Христийн хүч өгч, боломж олгодог ач ивээл бидэнд өөрчлөгдөхөөр эрэлхийлэх үед маань бүх саад тотгор, бүх бэрхшээл, бүх сул дорой байдлыг ялан дийлэх хүчийг өгдөг.

Бид өөрчлөгдөж, наманчлан, илүү сайн болж чадахын тулд Аврагч Өөрийн мөнхийн дуусашгүй Цагаатгалыг гүйцэтгэсэн. Бид үнэндээ дахин төрж чадна. Бид дадал зуршил, донтолт, бүр “хилэнцийг үйлдэх хүслийг” Мозая 5:2 ялан дийлж чадна. (Кэвин С.Хамилтон, ““Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”,” Лиахона, 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53)

Мозая 4:3-аас хаан Бенжамины хүмүүс Их Эзэний ач ивээлийг хэрхэн мэдэрснийг анзаар.

  • Аврагчийн ач ивээл бидэнд сул дорой байдлаа хүчирхэгжүүлэхэд хангалттай гэдгийг судар дээрээс өөр хэн харуулсан бэ?

“Хэрэв хүмүүс надад итгэн өөрсдийгөө миний өмнө даруусгах юм бол, би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгох болно.”

Ахлагч Хамилтон энэ шүлэг дээрх “дутагдалтай тал” нь бидний сул дорой байдал болох ааш занг хэлж болно гэдгийг онцолсон.

Бид эхлээд өөрсдийн унасан байдлыг буюу сул дорой байдлаа өөрчлөх үед, зан авир, сул талаа өөрчлөх боломжтой байх болно. (Кэвин С.Хамилтон, ““Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”,” Лиахона, 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)

  1. Доорх зүйлсээс аль нэгийг нь хийнэ үү.

    1. Дор хаяж гурван өгүүлбэрээс бүрдэх цогцолборт энэ хичээлээс юу сурч мэдсэнээ мөн юуг санахыг хүсэж байгаагаа бич.

    2. Дор хаяж гурван өгүүлбэрээс бүрдэх цогцолборт өнөөдөр сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхээ дүрсэл.

Хэвлэх