Семинар
Төгс эзэмших сургаал: Ифер 12:27—Сул талуудаа даван туулах


“Төгс эзэмших сургаал: Ифер 12:27—Сул талуудаа даван туулах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Ифер 12:27,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Ифер 12:27

Сул талуудаа даван туулах

Зураг
Булчингаа харуулж буй залуу эмэгтэй

Ифер 12:23–27-г судлахдаа бид, даруу байж, Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэрээр бидний сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож чадна гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Ифер 12:27 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлахад мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Тайлбарлах ба цээжлэх

Та Ифер 12:27-г харалгүйгээр, Их Эзэний Моронайд хэлсэн сургаалд тулгуурлан энэ өгүүлбэрийн дутуу хэсгийг нөхөж чадах эсэхээ хар.

  • Хэрвээ би , , , Есүс Христ сул дорой зүйлүүдийг минь хүчирхэг болгоно.

  • Энэ өгүүлбэрийн талаар юуг санаж байх нь чухал гэж та бодож байна вэ?

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд хэд хэдэн удаа давтаж, дараа нь судлах тэмдэглэлдээ цээжээрээ бичиж үз.

Ифер 12:27: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Цээжээр бичсэн зүйлээ дээрх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгтэй харьцуулж, шаардлагатай засваруудыг хий. Энэ судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг гурваас дөрвөн удаа аль эсвэл цээжээрээ бичиж чаддаг болох хүртлээ бичиж үз.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг цээжээр эргэн санаж, судлах тэмдэглэлдээ бич. Боломжтой бол зарчим бүрийн товч тайлбарыг бич. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийн эдгээр зарчмыг давт.

  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  • Өсвөр үеийнхнийг чадваргүй эсвэл дутуу дулимаг мэтээр мэдрэхэд хүргэж болох зарим сул дорой байдлуудыг судлах тэмдэглэлдээ бич.

  • Олон өсвөр үеийнхэнд хамааралтай гэж бодож байгаа эдгээр сул дорой байдлаас нэгийг сонгоод, өсвөр үеийнхэн энэхүү сул дорой байдлыг даван туулахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болохыг тэмдэглэ.

  • Үүнийг хийх нэг арга бол анхаарлаа хандуулахаар сонгосон сул дорой байдлынхаа доор сүнслэг мэдлэг олж авах зарчмыг жагсаан судлах тэмдэглэлдээ бичих юм. Дараа нь та зарчим бүрийг сул дорой байдал дээр хэрхэн хэрэглэж болохыг жагсааж эсвэл хэн нэгэн зарчмын талаар асууж болох асуултуудыг бичиж болно.

Жишээлбэл: Хэрвээ та “Өсвөр үеийнхэн гар утсандаа хэт их цагийг зарцуулдаг” гэх сул талыг эсвэл санаа зовоосон зүйлээ сонговол таны судлах тэмдэглэл дараах байдлаар харагдана.

Өсвөр үеийнхэн гар утсандаа хэт их цагийг зарцуулдаг

Итгэлээр үйлдэх

  • Магадгүй үүнтэй тэмцэж буй хүмүүс энэ асуудалдаа туслуулахын тулд илүү тодорхой залбирч болох юм. Залбирахынхаа өмнө тэд тухайн өдөр ямар тусламж хэрэгтэй байж болох талаар тунгаан бодож болно. Тэд бүр утсаа ашиглахаасаа өмнө ч залбирч болно.

  • Бурхан бидний амьдралыг адисалж, бидэнд болон бусдад Түүнд ойртоход нь туслах технологийг өгсөн; бид үүнийг хэрхэн энэ зорилгоор ашиглах вэ?

  • Ифер 12:27: Бид даруухан, Их Эзэнд итгэлтэй байж, үүнийг сайжруулахад Түүний тусламж хэрэгтэй гэдгийг хэрхэн Түүнд харуулж чадах вэ?

Мөнхийн талаас нь харах

  • Хэрэв хүн үүнийг даван туулахгүй бол энэ нь тэдний ирээдүйн харилцаа, ажил амьдрал, мөнх байдал гэх мэтэд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Би Бурханы тухай мөн Түүний жишгүүдийн талаар юу мэдэх вэ? Бидний технологи хэрхэн ашиглах нь Түүнд яагаад хамаатай вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд

  • Бишоп маань энэ тухай ам нээж, өөрийнхөө хийсэн зүйлсийн талаар ярьж байсныг санаж байна. Би түүнээс ямар эх сурвалж ашигласныг нь мөн түүнд юу тусалсан талаар асуух болно.

Та дууссаныхаа дараа өмнөх үйлдлээ дахин гүйцэтгээрэй. Энэ удаад тусламж авахыг хүсэж буй тодорхой сул дорой байдал дээр анхаарлаа төвлөрүүл. Та үүнийг бусадтай хуваалцах шаардлагагүй.

Хэвлэх