Семинар
Моронай 4–5: Ариун ёслол


“Моронай 4–5: Ариун ёслол,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай 4–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moронай 4–5

Ариун ёслол

Ариун ёслолын талх, ус

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд бид ариун ёслолуудад оролцож, Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулахад уригддаг билээ. Биднийг өгсөн амлалтаа сахихыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг биднийг адисалдаг. Бидний хамгийн их оролцдог ёслол бол ариун ёслол юм. Энэ хичээл ариун ёслолыг хүртэх үедээ хийсэн гэрээгээ сахихад тань тусалж чадах ба ингэснээр та Их Эзэний Сүнстэй хамт байж чадна.

Та яагаад Сүмд очдог вэ?

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан Шэрил A.Эсплин эгч 96 настай ааваасаа хүү нь асуусан асуултыг хуваалцжээ: “Аав аа, та яагаад Сүмд явдаг вэ? Та харж ч, сонсож ч чадахгүй, бас хөл муутай мөртлөө яагаад Сүмд очдог юм бэ?” (“Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14).

  • Аав нь энэ асуултад хэрхэн хариулсан бол гэж та бодож байна уу?

“Аав нь “Шалтгаан нь ариун ёслол юм. Би ариун ёслолоос хүртэх гэж л очдог” гэж хариулжээ (Шэрил A.Эсплин, “Ариун ёслол,” 14).

  • Аавыг нь ингэж хариулахад хүргэсэн ариун ёслолын талаар та юу мэдэх вэ?

  • Ариун ёслол танд хэр чухал вэ? Яагаад?

  • Та ариун ёслолын утга учир бүхий туршлага олж авахын тулд ямар хүчин чармайлт гаргадаг вэ?

Моронай цэдгийнхээ нэг хэсэг болгон Есүс Христийн өмнө нь нифайчуудад ариун ёслолыг хэрэгжүүлэхийн тулд өгсөн залбирлуудыг багтаасан (Моронай 4:1–2-ыг үзнэ үү). Та Моронай 4–5-ын залбирлуудыг судалж байхдаа ариун ёслолоос хүртэх үедээ хийсэн гэрээнүүдээ сахихын тулд юу хийж чадахаа мэдэхээр өдөөлтүүдийг сонс.

Ариун ёслол

Бид ариун ёслолоос хүртэх үедээ Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ шинэчилдэг (Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү). “Гэрээ нь Бурхан, хүн хоёрын эсвэл хэсэг бүлэг хүний хоорондох ариун нандин хэлэлцээр юм. Бурхан тодорхой нөхцөлүүдийг тогтоодог бөгөөд тэдгээр нөхцөлийг дуулгавартай дагавал биднийг адисална хэмээн амладаг” (Gospel Topics, “Covenant,” ChurchofJesusChrist.org).

icon, recordДараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуул. Моронай 4:3-ыг ашиглан, эхний баганыг дүүргэ.

Ариун ёслолын гэрээ

Би хийхээр амласан зүйл

Амлалтдаа хүрэх арга замууд

  • Бид талхнаас хүртэхдээ юу амлаж байгааг та хэрхэн дүгнэх вэ?

Бид ариун ёслолоос хүртэх үедээ Аврагчийн нэрийг өөр дээрээ авч, Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь сахихад бэлэн байхаа амлах нь ариун ёслолын гэрээний нэг хэсгийг дүгнэх нэг арга зам юм.

  • Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн тайлбарласан.

Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авах амлалтыг өгдөг. Энэ нь бид өөрсдийгөө Түүний хүмүүс гэдгээр харах ёстой гэсэн үг. Бид амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавих болно. Бид өөрсдийн хүслийг эсвэл дэлхийн бидэнд санал болгодог хүслийг хүсэхийн оронд Түүний хүсдэг зүйлийг хүсэх болно. (Henry B. Eyring, “That We May Be One,” Ensign, May 1998, 67)

  • Аврагчийн нэрийг хэрхэн өөр дээрээ илүү сайн авах вэ?

  • Аврагчийн нэрийг өөр дээрээ авах нь Түүнтэй адил болоход ямар арга замаар тусалж чадах вэ?

Бид амлалт бүрээ биелүүлэхийн тулд хэрхэн хичээж болох тухай санааг хүснэгтийн хоёр дахь баганад бөглө.

Түүний Сүнс үргэлж бидэнтэй хамт байх болтугай

ариун ёслолоос хүртэж буй залуу эмэгтэй

Моронай 4:3, 5:2-ыг уншаад, талхны залбирал, дарс (ус)-ны залбирлын хоорондох ижил төстэй байдал мөн ялгааг олж мэд.

  • Та ямар ижил төстэй зүйлийг олж харсан бэ?

  • Хэрэв бид ариун ёслолын үеэр хийсэн гэрээгээ сахивал Тэнгэрлэг Эцэг юу хийх вэ?

Бидний сурч мэдэж болох нэг зарчим бол бид ариун ёслолын үеэр өгдөг амлалтууддаа үнэнч байснаар Их Эзэний Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах болно гэсэн зарчим юм.

  • Дараах амлалтуудыг биелүүлэхэд бэлэн байгаа тань Их Эзэний Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгахад тань хэрхэн тусалж байгаа талаар бод.

    • Аврагчийн нэрийг өөр дээрээ ав.

    • Түүнийг үргэлж дурсан сана.

    • Бурханы зарлигуудыг дага.

  • Ариун Сүнс үргэлж тантай хамт байх нь танд ямар ашиг тустай вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бид хэрхэн ариун ёслолд ойртож, гэрээнүүдийг нь сахиснаар адислагдахыг заасан.  

2:3

Биднийг гэм нүглүүдээ наманчилж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, ариун ёслолоос хүртэхийг зарлигладаг. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг. Ийнхүү бид цэвэршигдэж мөн Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болох юм. Биднийг долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх ёстой гэсэн Их Эзэний өгсөн зарлигаас энэ нь ямар чухал болох нь тодорхой харагддаг (Сургаал ба Гэрээ 59:8–9-ийг үзнэ үү). (Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38)

Ариун ёслолын гэрээгээ сахих нь

Та ариун ёслолоос хүртэхдээ амласан амлалтаа биелүүлэх хичээл зүтгэлийнхээ талаар бод. Юу нь сайн болж байна вэ? Юуг нь сайжруулж болох вэ?

Илүү гүнзгий анхаарахыг хүссэн нэг эсвэл түүнээс дээш хэсгийг сонгоно уу. Та хийж чадах ямар нэгэн тодорхой зүйлийнхээ талаар бич. Та дараагийн удаа ариун ёслолоос хүртэхдээ энэ талаар тунгаан бодож болох юм.

Гэрээнүүдээ сахих нь Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахад тань хэрхэн тусалж байгааг мөн амьдралд тань гарч буй өөрчлөлтийг анзаарч хар.

  1. Сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд тань туслах ариун ёслолоос хүртэх үедээ хийсэн гэрээ болон үүнийг сахиж болох арга замуудыг тайлбарласан богино догол мөр бич. Ариун Сүнс тантай үргэлж хамт байх нь таны амьдралд ямар их адислал байж болох талаар оруул.