Сургаал ба Гэрээ 2021
1-р сарын 10. Яагаад Анхны үзэгдэл чухал вэ? Сургаал ба Гэрээний удиртгал; Иосеф Смит—Түүх 1:1–26


“1-р сарын 10. Яагаад Анхны үзэгдэл чухал вэ? Сургаал ба Гэрээний удиртгал; Иосеф Смит—Түүх 1:1–26,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“1-р сарын 10. Яагаад Анхны үзэгдэл чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Залбирч буй Иосеф Смит

Би гэрэл харсан, Жон Макноотон

1-р сарын 10

Яагаад Анхны үзэгдэл чухал вэ?

Сургаал ба Гэрээний удиртгал; Иосеф Смит—Түүх 1:1–26

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн бид одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?

  • Бидний амьдрал. Сүүлд хуримтлуулсан ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Иосеф Смит Ариун төгөлд өвдөг сөгдөн залбирснаас хойш 200 гаруй жил өнгөрсөн ч түүний хүлээн авсан хариулт өнөөдөр ч бидний амьдралд гүн гүнзгий нөлөөлсөөр байна. Эцэг, Хүү хоёр Иосефт үзэгдсэний ачаар амьдралд тань ирсэн адислалуудын талаар тунгаан бод. Таны заадаг хүмүүс Анхны үзэгдлийн талаар өөрсдийн гэсэн гэрчлэлийг Ариун Сүнснээс олж авах нь яагаад чухал вэ? Та тэдэнд ийн гэрчлэлтэй болоход нь хэрхэн туслах вэ? Энэхүү гайхамшигт үзэгдлийн 200 жилийн ойг тэмдэглэсэн 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы захиасуудыг судлах нь танд тустай байж болно.

Зураг
Ангид буй залуу эмэгтэйчүүд

Залуу хүн бүр Анхны үзэгдлийн талаар хувийн гэрчлэлтэй болж чадна.

Хамтдаа суралц

Иосеф Смит Анхны үзэгдлийг үзэхдээ өсвөр насны хөвгүүн байсан тул үнэнийг эрэлхийлсэн туршлага нь таны зааж буй хүүхдүүдэд ойр дотно санагдаж байж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Иосеф Смит—Түүх 1:1–26-ийн талаарх санаа бодол, төрсөн сэтгэгдлээ хуваалцах хэдэн хором өг. Доорх үйл ажиллагаанууд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тэдэнд тусалж болно.

  • Иосеф Смитийн Ариун ойн цоорхой дахь туршлагаас бид сайн мэдээний ямар үнэнийг сурч мэддэг вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд Иосеф Смит—Түүх 1:7–20 дээрх Иосефын түүхийг уншаад, олж мэдсэн үнэнээ хуваалцаж болно. (Жишээ нь, Бурхан залбирлыг сонсож, хариулдаг; Сатан ба түүний хүч бодитой ч Бурханы хүч илүү агуу; илчлэлт өгсөөр байгаа.) Эдгээр үнэн бидний амьдралыг хэрхэн адисалдаг бэ?

  • Та мөн чуулгын эсвэл ангийн гишүүдээс 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганаас (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү) Анхны үзэгдлийн талаарх захиасуудыг уншихыг хүсэж болно. Жишээ нь, тэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Түүнийг сонс” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган) захиасыг дахин уншиж болно. Тэднийг олж мэдсэн зүйлээ мөн Анхны үзэгдлийн талаарх өөрсдийн бодол санааг хуваалцахад урь.

  • Сүмийн ерөнхийлөгч бүр бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэргийн талаар гэрчилсэн. Чуулгын эсвэл ангийн гишүүд Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас гарын авлагуудын нэгээс тэдний гэрчлэлүүдийг олж уншвал үр өгөөжтэй байж болох юм. (Эдгээр гарын авлагын ихэнхэд бошиглогч Иосеф Смитийн тухай бүлэг бий. Эдгээр бүлгийн жагсаалтыг Gospel Topics, “First Vision,” topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) Хичээл орохоос хэдэн хоногийн өмнө чуулгын эсвэл ангийнхаа гишүүдийг эдгээр ерөнхийлөгчөөс нэгийг сонгон, Анхны үзэгдлийн талаар хэн нэгэнд заахад ашиглаж болох түүний хэлсэн мэдэгдлийг хуваалцахад урьж болно.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдийг Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Есүс Христийн сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн нь” ([2019], 39–41) хэсгийг судалж, нэг нэгэндээ Анхны үзэгдлийн талаар заах дадлага хийхэд урьж болно. Та тэднийг Иосеф Смитийн туршлагыг Иосеф Смит—Түүх 1:16–17 дээрх өөрийнх нь үгсийг ашиглан хуваалцахад урьж болно.

  • Таны заадаг хүмүүс Анхны үзэгдлийн талаар хэд хэдэн тэмдэглэл байдгийг мэдэх үү? Тэмдэглэл бүр Ариун ойн цоорхойд юу болсон талаарх илүү бүрэн дүүрэн ойлголт өгөх өөр өөрийн онцлог мэдээлэл агуулдаг. Та Сайн мэдээний сэдвүүдийн “First Vision Accounts” эсээний “Overview” хэсгийг (topics.ChurchofJesusChrist.org) товч хуваалцаж болно. Үүний дараа та заадаг хүмүүсээ “Accounts of the First Vision”-ий дөрвөн тэмдэглэлийн товч хураангуйг уншихад урьж болох юм. Тэд бас дараах холбоосыг ашиглан зарим тэмдэглэлийг бодитоор уншиж болно. Анхны үзэгдлийн тухай гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн ямар зүйлийг тэд олж мэдсэн бэ? Та нар бас дээрх тэмдэглэлүүдэд орсон дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан Анхны үзэгдлийн талаар өгүүлсэн “Ask of God: Joseph Smith’s First Vision” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно. Анхны үзэгдлийн талаар хэд хэдэн тэмдэглэл байгаа нь яагаад сайн хэрэг вэ? Эдгээр тэмдэглэл бидэнд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

  • Матай 3:13–17; Үйлс 7:54–60; 3 Нифай 11:3–10 (Бурхан Эцэг, Есүс Христ хоёр дэлхийн хүмүүст Өөрсдийгөө үзүүлсэн)

  • Ерөнхийлөгч Айринг, ахлагч Холланд нартай хийсэн нүүр тулсан ярилцлагын “Анхны үзэгдлээс бид Бурханы мөн чанарын талаар юу мэдэж болох вэ?” хэсэг (дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан нэвтрүүлэг, 2017 оны 3-р сарын 4), FacetoFace.ChurchofJesusChrist.org

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдаа Өөрийнх нь сургаалын үнэнийг гэрчлэхэд урьсан. Тэднийг гэрчлэх үед Сүнс зүрх сэтгэлийг нь хөнджээ. Та заадаг хүмүүсээ гэрчлэлээ хуваалцахад хэрхэн урамшуулан зоригжуулж чадах вэ? (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 11-ийг үзнэ үү.)

Мөн “Prepare to Teach” (видео бичлэг, ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.

Хэвлэх