“1-р сарын 24. Би Бурханы ‘Гайхамшигт ажил’-д оролцоход өөрийгөө хэрхэн бэлдэж чадах вэ? Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“1-р сарын 24. Би Бурханы ‘Гайхамшигт ажил’-д оролцоход өөрийгөө хэрхэн бэлдэж чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
1-р сарын 24
Би Бурханы “Гайхамшигт ажил”-д оролцоход өөрийгөө хэрхэн бэлдэж чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?
-
Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эхэн үеийн гэгээнтнүүд сэргээгдсэн сайн мэдээний захиасыг анх сонсоод, тэднээс олон нь уг ажилд туслахын тулд юу хийж болох талаар мэдэхийг хүсэж байсан. Бошиглогч Иосеф Смитийн эцэг Ахмад Иосеф Смит Их Эзэний хүслийг мэдэхийг хүссэн анхны хүмүүсийн нэг байсан. Түүнээс хойш Сургаал ба Гэрээ 4-р хэсэг дэх Их Эзэний хариулт үе үеийн хүмүүсийг “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (2-р шүлэг) үйлчлэхэд сүнслэгээр өдөөсөөр иржээ. Номлолд аль эсвэл Сүмийн ямар нэгэн дуудлага, үүрэг хариуцлагад үйлчилж байгаагаас үл хамааран үйлчлэлийн шалгуур адилхан байдаг бөгөөд итгэл, найдвар, энэрэл, хайраас гадна Бурханд үйлчлэх хүсэлтэй байх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 4:2–6-г үзнэ үү). Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд Их Эзэнд үйлчлэх хүслээ хүчирхэгжүүлж, үйлчлэх ирээдүйн боломжуудад бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Та энэхүү хичээлд чуулгын эсвэл ангийн гишүүдийг удирдахад өөрийгөө бэлдэхийн тулд “Нэмэлт эх сурвалж” дахь захиасуудаас нэг юм уу түүнээс олныг уншиж, тунгаан бодож болно.
Хамтдаа суралц
Чуулгын эсвэл ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 3–5-ыг энэ долоо хоногт уншиж байхдаа Их Эзэнд илүү хичээнгүйлэн үйлчлэхэд сүнслэгээр өдөөгдсөн байж болох юм. Тэднийг санал бодлоо хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд ажилд орох гэж байна гэж төсөөлөн бодоход урьж болно. Тэд ямар ямар чадвараа ажлын анкетан дээр бичих юм уу ярилцлагад орж байхдаа ярих байсан бэ? Тэд Сургаал ба Гэрээ 4-ийг уншаад, Их Эзэн Өөрийнх нь ажилд оролцох хүсэлтэй хүмүүст ямар шаардлага тавьдгийг тодорхойлж болно. Заадаг хүмүүстээ Бурханы “гайхамшигт ажил”-д (Сургаал ба Гэрээ 4:1)) илүү бүрэн дүүрэн оролцохын тулд юу хийж чадахаа эргэцүүлэн бодоход нь туслах доорх үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг сонгоно уу.
-
Авралын ажлыг яаравчлуулахад хэрхэн оролцож болох тухай олж мэдэхэд заадаг хүмүүстээ туслахын тулд авралын ажлын дараах тодорхойлолтыг самбар дээр бич. Бурхан бүх хүнийг Христэд ирэхэд мөн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, хүн бүрийг сайн мэдээг хүлээн авахад урьж, гэр бүлүүдийг мөнхөд нэгдэн нийлүүлснээр Түүний ажилд туслахад урьдаг. Чуулгын эсвэл ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 4-р хэсэгт жагсаасан зан чанарууд авралын ажлын хэсэг бүрд оролцоход тэдэнд хэрхэн туслах талаар ярилцахад урь. Өсвөр үеийнхнийг бүлгүүдэд хуваагаад, эдгээр зан чанарыг хэрхэн хөгжүүлж болох арга замын талаар ярилцах боломжийг бүлэг бүрд олго. Бид авралын ажлыг амьдралынхаа илүү чухал хэсэг болгохын тулд юу хийж чадах вэ?
-
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг “Нэмэлт эх сурвалж” дахь захиасуудаас нэгийг уншаад, Сүмийн дуудлага, үүрэг даалгавар, бусад үүрэг хариуцлагадаа Их Эзэнд хэрхэн итгэлтэй үйлчлэх талаар өгүүлсэн эшлэлийг хайж олон хуваалцахад урь. Сонгосон эшлэлээ мөн яагаад үүнийг утга учиртай гэж бодож байгаагаа хуваалцахыг тэднээс хүс. Тэд өөрсдийн олж мэдсэн зүйлсийг одоо болон ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-
Чуулгын эсвэл ангийн зарим гишүүн номлогчоор үйлчлэхэд бэлдэж байж болох юм. Та тэднээс үйлчлэхэд хэрхэн бэлдэж байгаагаа хуваалцахыг хүсэж болно. Энэ ажилд нь тэднийг урамшуулан дэмжихийн тулд та ахлагч Дэвид А.Бэднарын байнга хүлээн авдаг хэмээн хэлсэн дараах асуултыг хуваалцаж болно. “Би бүрэн цагийн номлолд үйлчлэхэд хамгийн үр дүнтэй бэлдэхийн тулд юу хийж болох вэ?” (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45). Чуулгын эсвэл ангийн гишүүд дээрх асуултад хэрхэн хариулах вэ? Ахлагч Бэднар ямар санаа өгсөн бэ? Та нэг юм уу хэд хэдэн буцаж ирсэн номлогчийг ирж, номлолд бэлдэхийн тулд юу хийсэн мөн юуг хийсэн ч байсан болоосой гэж боддогоо хуваалцахад урьж болно.
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Maтай 28:19–20; Сургаал ба Гэрээ 18:9–16; 50:13–14; 88:81 (Бид сайн мэдээг хуваалцах үүрэгтэй)
-
Дийтр Ф.Угдорф, “Та нарын дундах хамгийн агуу нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64–68
-
Карл Б.Күк, “Үйлчил,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106–109
-
“Preparing to Serve,” ChurchofJesusChrist.org/topics/missionary-preparation