“2-р сарын 14. Санваар гэж юу вэ? Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“2-р сарын 14. Санваар гэж юу вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
2-р сарын 14
Санваар гэж юу вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Бид сүүлийн үед ямар ямар үйл ажиллагаа хийсэн бэ? Эдгээр нь амжилттай болсон уу? Юу нь сайн болсон бэ, юуг нь сайжруулж болох вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Хэнд бидний үйлчлэл хэрэгтэй вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бидний амьдрал. Бид хувь хувьдаа ямар зорилго дээр ажиллаж байна вэ? Бид ямар ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ? Бид ямар ямар адислалыг хүлээн авсан бэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Та Сургаал ба Гэрээ 13 дээрх Аароны санваарын сэргээлтийн талаар уншихдаа заадаг хүмүүсийнхээ нүдээр уншихыг хичээгээрэй. Тэд өөрсдийн амьдрал дахь санваарын хүчийг ойлгодог уу? Баптисм, ариун ёслол зэрэг санваарын ёслолууд Аврагчийн хүчийг хүлээн авахад тань хэрхэн тусалсан бэ? Хуваалцаж болох туршлагынхаа талаар бод. Санваарын талаар заахад бэлдэхийн тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд санал болгосон судрууд, Судруудын удирдамж дахь “Санваар” (scriptures.ChurchofJesusChrist.org) сэдвийг судлах талаар бод.
Хамтдаа суралц
Санваарын тухай яриа өрнүүлэхийн тулд та чуулгын эсвэл ангийн гишүүдээс энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 13 болон Иосеф Смит—Түүх 1:66–75-аас уншсанаасаа мөн Аароны санваарын сэргээлтийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахад урьж болно. Мөн та Аароны санваарын сэргээлтийг дүрсэлсэн зураг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, [2009], д. 93 гэх мэт], чуулгын эсвэл ангийн гишүүдийг энэ үйл явдлын талаар мэдэх зүйлээ хуваалцахад урь. Яагаад бид санваар сэргээгдсэнд талархдаг вэ? Доорх үйл ажиллагаанууд санваар гэж юу болох, түүгээр бид хэрхэн адислагддаг тухай илүү сайн ойлгоход таны заадаг хүмүүст тусална.
-
Санваарын талаар хэзээ ч сонсож байгаагүй хүмүүст энэ нь юу болох талаар чуулгын эсвэл ангийн гишүүд хэрхэн тайлбарлах вэ? Тэдэнд туслахын тулд та санваарын талаар хүмүүсийн асууж болох Санваар гэж юу вэ? Хүмүүс санваарыг хэрхэн хүлээн авдаг вэ? Санваартан биеэ хэрхэн авч явах хэрэгтэй вэ? Санваартнууд юу хийдэг вэ? зэрэг хэд хэдэн асуултыг самбарт бичиж болно. Заадаг хүмүүсээ судраас болон “Нэмэлт эх сурвалж” дахь бусад эх сурвалжаас хариултыг хайж олоод, самбарт бичихэд урь. Та тэднээс санваарын ачаар амьдралд ирсэн адислалуудаа хуваалцахыг хүсэж болно. Түүнчлэн “How the Priesthood Works” (ChurchofJesusChrist.org; мөн Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60–63) видео бичлэгийг үзүүлж, ярилцаж болно.
-
Хэрэв та Аароны санваартнуудад заадаг бол тэдэнд Дуглас Д.Хөүмс ахын “Аароны санваартан бүр юуг ойлговол зохих вэ?” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 65–69) захиасыг унших нь үр өгөөжтэй байж болох юм. Та чуулгын гишүүн бүрд захиасын эхний хэдэн догол мөрийг эсвэл бусад дөрвөн хэсгийн нэгийг уншуулахаар оноон өгч болно. Аароны санваартан бүр ойлговол зохино гэж бодож байгаа зүйлийг олоход хүн бүрийг урь. Сурч мэдсэн зүйлээ хуваалцаж, яагаад тэр сургаалыг сонгосноо тайлбарлах боломжийг тэдэнд олго.
-
Хэрэв та залуу эмэгтэйчүүдэд заадаг бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тэдэнд зориулан хэлсэн “Сүнслэг эрдэнэс,” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85) захиасыг хуваалцаж болно. Та ангийн гишүүдээс түүний захиасаас “Аврагчийн хүчийг” амьдралдаа илүү бүрэн дүүрэн “олж авахын” (83-р хуудас) тулд хийж болох ямар нэгэн зүйлийг олохыг хүсэж болно. Бид санваарын хүчээс хэрхэн хүртэж болох талаар ерөнхийлөгч Нэлсон юу заасан бэ? Санваарын хүч биднийг хэрхэн адисалдаг вэ? Залуу эмэгтэйчүүдийг “Санваарын хүчийн талаар өөрийн олж чадах бүх үнэнийг залбирч судлахыг би та нараас гуйж байна” (84-р хуудас) хэмээх ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Сургаал ба Гэрээ 84:17–22; 107:1–5 (Санваар бол Бурханы хүч, эрх мэдэл юм)
-
Еврей 5:4; Итгэлийн тунхаг 1:5 (Санваартнууд Бурханаар дуудагдаж, эрх мэдэлтэй нэгнээр томилогддог)
-
Cургаал ба Гэрээ 121:34–46 (Санваарын хүч, эрх мэдэл нь зөвхөн зөв шударга ёсны зарчмаар хэрэгждэг)
-
Maтай 3:1–6; 28:16–19; Иохан 15:16; Сургаал ба Гэрээ 12:3–4 (Зохистой эрэгтэй, эмэгтэйчүүд сайн мэдээг тунхагладаг)
-
Үйлс 3:1–8; Иаков 5:14–15 (Санваартнууд өвдсөн, зовж зүдэрсэн хүмүүст эдгээх адислал өгдөг)
-
3 Нифай 11:21–22; 18:1–5; Сургаал ба Гэрээ 107:20 (Санваартнууд ёслолуудыг гүйцэтгэдэг)
-
Сургаал ба Гэрээ 65:2; 107:18–21 (Санваартнууд Сүмийг удирдахад тусалдаг)
-
“Итгэлдээ үнэнч байх нь,” (2004), 3–4, 101–102, 124–128-д “Аароны санваар,” “Мелкизедек санваар,” “Санваар”-ын талаар бий.