Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75: “Миний нөхөд үйлчлэгч та нарт”


“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13: Иосеф Смит—Түүх 1:66–75: ‘Миний нөхөд үйлчлэгч та нарт,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Сасквиеханна гол

2-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75

“Миний нөхөд үйлчлэгч та нарт”

Иосеф Смит, Оливер Каудери хоёр судраас мэдэж авсан үнэнүүдийн талаар залбирч байхдаа нэмэлт мэдлэг хүлээн авсан юм (Иосеф Смит—Түүх 1:68). Та тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дэлхий даяар олон хүн Пеннсильванийн Хармони гэдэг газрын талаар огт сонсож байгаагүй байх. Гэвч Их Эзэн ихэнхдээ Өөрийн хаант улсын чухал үйл явдлуудад нэрд гараагүй газруудыг сонгодог. 1829 оны 5-р сарын 15-нд Хармонигийн ойролцоох ой модонд Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт амилсан биеэрээ үзэгдсэн юм. Тэр тэдний толгой дээр гараа тавин, “миний нөхөд үйлчлэгчид” (Сургаал ба Гэрээ 13:1) хэмээн, тэдэнд Аароны санваар олгосон.

Аврагчид баптисм хүртээж, Түүний ирэх (Матай 3:1–6, 13–17-г үзнэ үү) замыг бэлдсэн Иохан Баптистын нөхөд үйлчлэгчид болж тооцогдох нь хорин хэдтэй энэ хоёр залуугийн хувьд даруусмаар, бүр ахадсан хэрэг байсан нь гарцаагүй. Тухайн үед хүмүүс Хармониг мэддэггүй байсан шиг Иосеф, Оливер хоёрыг ч бас мэддэггүй байв. Гэвч Бурханы ажилд үйлчлэх нь биднийг хэн мэдэж байгаа гэдгээс илүүтэй хэрхэн үйлчлэх тухай асуудал юм. Таны хувь нэмэр жижиг эсвэл үл мэдэгдэм санагдаж байгаагаас үл хамааран та ч бас Их Эзэний агуу ажилд нөхөр үйлчлэгч юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 12

Их Эзэн намайг Сионы ашиг сонирхлыг төлөвшүүлэхэд туслаасай хэмээн хүсдэг.

Ахмад Иосеф Найт, түүний эхнэр Полли хоёр Иосеф Смитийг хорьтойдоо Нью-Йоркийн Колесвилл дэх ферм дээр нь ажиллаж эхлэх үед танилцсан байв. Иосеф Найт түүнийг хамгийн сайн ажилтнаа гэдэг байлаа. Тэр Иосеф Смитийг алтан ялтаснуудын талаар гэрчлэхэд итгэж, түүнийг Пеннсильванийн Хармони дахь гэртээ Мормоны Номыг орчуулж байхад нь Поллиг авч, түүн дээр очиж байжээ. Эхнэр нь ч бас тэр даруй итгэсэн юм. Иосеф, Полли хоёр амьдралынхаа турш сэргээгдсэн сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдсэн. Найтын гэр бүлээс 60 гаруй хүн нэгдэж, Нью-Йорк, Огайо, Миссури, Наувугаас гадна Солт Лэйк Сити дэх Сүмийг байгуулахад тусалцгаажээ.

Иосеф Найт Их Эзэний ажилд хэрхэн тусалж болохоо мэдэхийг хүсэж байв. Их Эзэний хариулт (Сургаал ба Гэрээ 12) танд, “мөн тэрчлэн энэ ажлыг урагш авчирч мөн төлөвшүүлэх хүсэлтэй бүх хүмүүст” хамаатай (7-р шүлэг). “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүл” (6-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? 7–9-р шүлгэн дээрх зарчим хийгээд зан чанарууд үүнийг хийхэд тань хэрхэн туслах вэ?

The Knight and Whitmer Families,” Revelations in Context, 20–24-ийг мөн үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 13

Аароны Санваарыг Иохан Баптист сэргээсэн юм.

Иохан Баптист зөвхөн нэг өгүүлбэрээр Аароны санваарын тухай олон үнэнийг илчилсэн. Энэ хэсгээс (мөн хэсгийн гарчгаас) мэдэж авсан бүхнээ жагсааж бичихийг бод. Олж мэдсэн зарим үг хэллэгээ судалж мэдэх нь танд тустай байж болно. Эхлэхэд тань туслах хэдэн жишээг харуулав. Үүнд:

Та Аароны санваараар дамжуулан ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь

Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь, Дэл Парсон

Иосеф Смит—Түүх 1:66–75

Ёслолууд надад Бурханы хүчийг хүртэх боломжийг олгодог.

Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Кэрол М.Стэфэнс эгч “Санваарын эдгээр ёслол, гэрээнүүд Бурханы амласан адислалуудыг бүрнээр нь авах боломжийг бидэнд олгодог. Мөн эдгээр адислал Аврагчийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон билээ. Эдгээр нь Бурханы охид, хөвгүүдийг Бурханы хүчээр зэвсэглэдэг бөгөөд мөнх амьдралтай болох боломжийг бидэнд олгодог” гэж заасан (“Бид өөрсдөдөө байгаа зүйлээ мэддэг үү?2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12).

Иосеф Смит—Түүх 1:66–75-ыг 71-р шүлгийн төгсгөл хэсгийн тэмдэглэлтэй хамт уншихдаа Иосеф, Оливер хоёрыг юу баптисмын талаар асуухад хүргэснийг тунгаан бодож, санваарын ёслолуудад оролцсоны дараа тэдэнд ирсэн адислалуудыг бич. Ёслол хүлээн авсныхаа дараа бичиж үлдээсэн тэмдэглэлээ уншиж эсвэл эдгээр үйл явдлын талаар санаж байгаа зүйлсээ бичихийг бод. Та санваарын ёслолуудаар дамжуулан ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 84:20–22; Гэгээнтнүүд, 1:65–68-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 12:8Биднийг Их Эзэний ажлыг хийхэд энэ шүлэг дээрх зан чанарууд яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 13.Юу гэр бүлийн тань Аароны санваарын сэргээлтэд итгэх итгэлийг нэмэгдүүлж болох вэ? “Restoration of the Aaronic Priesthood” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг эсвэл энэ тойм дээр байгаа уран зураг Аароны санваарын сэргээлтийг төсөөлөн бодоход гэр бүлд тань тусалж болно. Тэдэнд Иосеф Смит—Түүх 1:68–74-өөс уншсан зүйлийнхээ дагуу уг үйл явдлын зургийг зурах нь таалагдах болов уу? Тэд бас өөрсдийн амьдрал дахь санваарын хүчийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

Мөн “Priesthood Restoration Site”-ийг history.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

Иосеф Смит—Түүх 1:68.Бид асуултууддаа хариулт авахдаа Иосеф Смит, Оливер Каудери хоёрын жишээг хэрхэн дагаж чадах вэ? Та нарт хамт унших үедээ завсарлага авч, уншиж байгаа зүйлтэй холбоотой асуулт гарсан эсэхийг лавладаг хэвшил тогтсон байж болно.

Иосеф Смит—Түүх 1:71, тэмдэглэл үйлд.Оливер Каудеригийн ямар үг танай гэр бүлийн гишүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Танай гэр бүлд “хэзээ ч мартагдах аргагүй” ямар өдрүүд байдаг вэ?

Иосеф Смит—Түүх 1:73–74.Ариун Сүнс Иосеф, Оливер хоёрт ямар нөлөө үзүүлсэн бэ? Сүнс хэзээ танай гэр бүлд судруудыг ойлгож мөн Их Эзэнд баясахад тусалж байсан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Санваарыг сэргээлээ,” Хүүхдийн дууны ном, 60.

Заах чадвараа сайжруулах

Сэдэв сэдвээр суралц. Гэр бүлээрээ илүү нарийвчилж судалмаар байгаа сэдвээ сонго. Жишээ нь, энэ долоо хоногт та нар Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг ашиглан Аароны санваарын талаарх судруудыг олж болно.

Иохан Баптист Иосеф Смитэд Аароны санваар хүртээсэн нь

Миний нөхөд үйлчлэгч та нарт, Линда Көрли Кристэнсэн