Сургаал ба Гэрээ 2021
2-р сарын 28. Наманчлах гэж юу гэсэн үг вэ? Сургаал ба Гэрээ 18–19


“2-р сарын 28. Наманчлах гэж юу гэсэн үг вэ? Сургаал ба Гэрээ 18–19,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“2-р сарын 28. Наманчлах гэж юу гэсэн үг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Суралцаж буй залуу эмэгтэй

2-р сарын 28

Наманчлах гэж юу гэсэн үг вэ?

Сургаал ба Гэрээ 18–19

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ?

  • Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Есүс Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг уншаад, биднийг гэсэн Аврагчийн хайрыг мэдрэхгүй байхын аргагүй. Эдгээр шүлэгт Тэрээр бидний нүглийг цагаатгаж байхдаа юу туулсан болохыг дүрсэлж, “[бид] наманчлах аваас, [бид] зовохгүй байж болохын тулд” яагаад асар их зовж шаналах болсныг илчилсэн. Наманчлал бол Аврагчийн бидэнд өгсөн адислал юм. Нүглээ орхиж, Бурханд хандах нь өдөр тутам тогтмол хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Өөрт нь эргэн очиход бидэнд туслах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Хэрхэн наманчлахыг ойлгох нь бидэнд нүглээсээ цэвэршиж, зүрх сэтгэл, оюун ухаанаа өөрчилж, Бурханд илүү ойртоход тусална.

Наманчлал хэрхэн таныг Их Эзэнд ойртоход тусалсан бэ? Та заадаг хүмүүстээ наманчлах хүсэлтэй болоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэдэнд ноцтой гэм нүгэл үйлдсэн л бол наманчлах ёстой биш, харин өдөр тутам наманчлах ёстой гэдгийг олж харахад хэрхэн тусалж чадах вэ? Заахад бэлдэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80) захиасыг судална уу.

Зураг
Есүс Христ залбирч байгаа нь

Христ Гетсеманийн цэцэрлэгт, Харри Андэрсон

Хамтдаа суралц

Эхэн үеэс эхлэн бүх бошиглогч хүмүүсийг наманчлалд дуудаж байсан. Гэсэн ч, ямар ч наманчлах урилгад Сургаал ба Гэрээ 19:15–19 дээрх Аврагчийн урилгатай адил хүч агуулагддаггүй. Өсвөр үеийнхэн үүнийг энэ долоо хоногт уншсан байж болох юм. Та тэднээс эдгээр шүлгээс Аврагчийн тухай олж мэдсэн зүйлийг нь асууж болно. Эдгээр шүлэгт Их Эзэний мэлмий дэх наманчлалын ач холбогдлын талаар юу зааж байна вэ? Дараах санаанууд заадаг хүмүүст тань наманчлалыг амьдралын өдөр тутмын адислал гэж харахад тусална.

  • Та чуулгын эсвэл ангийнхаа гишүүдэд наманчлал бидний амьдралыг хэрхэн адисалдгийг ойлгуулан туслахын тулд дараах асуултуудыг тавьж болно. Үүнд: Наманчлах оролдлого маань үр дүнтэй байгааг би хэрхэн мэдэх вэ? Аврагч надад өөрчлөгдөхөд хэрхэн туслах вэ? Нүглээс өршөөгдөхөөс гадна өөр ямар адислал наманчлалын үр дүнд ирдэг вэ? Ангийн гишүүдийг “Нэмэлт эх сурвалж” дахь судруудаас нэг эсвэл түүнээс олныг уншаад, дээрх асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. Тэд юу олж мэдсэн бэ? Ярилцлагын үеэр та “Repentance: A Joyful Choice” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно.

  • Олон залуу наманчлалын талаар буруу ташаа ойлголттой байдаг. Тэд наманчлахаас айдаг эсвэл зөвхөн ноцтой нүгэл үйлдсэн тохиолдолд наманчлах ёстой гэж боддог байж болох юм. Та энэхүү буруу ойлголтыг залруулахын тулд чуулгын эсвэл ангийн гишүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80) захиасын хэсгээс судлаад, наманчлах гэдэг нь ямар утгатайг ойлгоход туслах үг хэллэг олоход урьж болно. Наманчлал гэж юу болохыг өөрөөр харахад тусалсан ямар зүйлийг тэд олж мэдсэн бэ? Ерөнхийлөгч Нэлсон наманчилдаг хүмүүст ямар ямар адислал амласан бэ?

  • Бид яагаад мөн хэрхэн наманчилдаг болохыг заадаг хүмүүстээ ойлгоход нь туслахын тулд та юу хийж болох вэ? Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–114) захиас тус болж болох юм. Та чуулгыг эсвэл ангийг дөрвөн бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрд ерөнхийлөгч Өүксийн захиасын дөрвөн хэсгийг нэг нэгээр нь унших даалгавар өг. Бүлэг тус бүр уншсан зүйлээ, захиас дээрх сурч мэдсэн зүйлийг нь дэмжсэн ямар нэгэн судрын хамт нөгөө бүлэгтээ танилцуулж болно. Та чуулгын эсвэл ангийн гишүүдээс Бурханы төлөвлөгөөнд наманчлал ямар ач холбогдолтой болох талаар гэрчлэлээ хуваалцахыг хүссэнээр хичээлийг дуусгаж болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдыг итгэлээр үйлдэж, Өөрийн заасан үнэний дагуу амьдрахад уриалсан. Та заадаг хүмүүстээ өдөр бүр наманчлахын хүчийг олж харахад туслахын тулд юу хийж болох вэ? (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 3135-ыг үзнэ үү.)

Хэвлэх