Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 14. Эрэгтэй, эмэгтэй хүний бурханлаг үүргүүд хэрхэн бие биенээ нөхдөг вэ? Сургаал ба Гэрээ 23–26


“3-р сарын 14. Эрэгтэй, эмэгтэй хүний бурханлаг үүргүүд хэрхэн бие биенээ нөхдөг вэ? Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“3-р сарын 14. Эрэгтэй, эмэгтэй хүний бурханлаг үүргүүд хэрхэн бие биенээ нөхдөг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Судар судалж буй гэр бүл

3-р сарын 14

Эрэгтэй, эмэгтэй хүний бурханлаг үүргүүд хэрхэн бие биенээ нөхдөг вэ?

Сургаал ба Гэрээ 23–26

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн бид одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?

  • Бидний амьдрал. Сүүлд хуримтлуулсан ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Тэнгэрлэг Эцэг эрэгтэй, эмэгтэй хүмүүст Өөрийнх нь төлөвлөгөөг биелүүлэх эн тэнцүү нэн чухал үүрэг оноосон. Эдгээр үүрэг нь харилцан бие биенээ нөхдөг. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүст эдгээр үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд онцгой бэлэг, ур чадвар өгсөн. Чуулгын эсвэл ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 25-ыг судалсан байж болох юм. Энэхүү илчлэлтэд Их Эзэн Эмма Смитэд сайн мэдээний сэргээлтэд гүйцэтгэх чухал ажлынх нь талаар зөвлөж, Иосеф, Эмма хоёр бие биедээ хэрхэн тус дэм болох ёстойг тайлбарлажээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажлыг хийхдээ харилцан бие биенээ нөхөх замаар хамтран ажиллаж байгаа ямар ямар жишээг та харж байсан бэ? Та өөрийн заадаг залуу эрэгтэйчүүд эсвэл залуу эмэгтэйчүүдийг тэнгэрлэг үүрэг хариуцлагаа ойлгож, Бурханы хаант улсыг байгуулахад хамтран зүтгэхэд хэрхэн сүнслэгээр өдөөж болох вэ?

Та заахаар бэлдэхдээ “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) болон ерөнхийлөгч Линда К.Бөртоны “Хамтдаа өсөж хөгжицгөөе” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15) захиасыг уншиж болно.

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд бялуу чимэглэж байгаа нь

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулах үйлсэд хамтран зүтгэхэд суралцаж чадна.

Хамтдаа суралц

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд хэрхэн Бурханы хаант улсад хамтран ажиллах тухай ярилцлага өрнүүлэхийн тулд чуулгын эсвэл ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 25-ыг уншихад урьж болно. Эмма, Иосеф хоёрын нэг нэгнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ? Бид 25-р бүлгээс эхнэр, нөхөр хоёр хэрхэн хамтран ажиллах ёстой талаар юу мэдэж авч болох вэ? Та заадаг хүмүүстээ олж мэдсэн зүйлсээ бичиж тэмдэглэх цаас өгч, бодол санаагаа хуваалцах боломж олго. Дараа нь Бурхан охид, хөвгүүдээсээ хэрхэн хамтран ажиллахыг хүсдэг талаар тэдэнд илүү сайн ойлгуулахад туслах дараах үйл ажиллагаануудаас сонго.

  • Та “харилцан бие биенээ нөхдөг” гэдэг нь ямар утгатай үг болохыг чуулгын эсвэл ангийн гишүүддээ ойлгуулахад туслах жишээ бодож олж чадах уу? Жишээ нь, тэд туслах өнгөний талаар эсвэл найрал дууны өөр өөр хоолой хэрхэн дууг улам сонсголонтой болгодог талаар ярилцаж болно. Эрэгтэй, эмэгтэй хүний бурханлаг үүргүүд хэрхэн бие биенээ нөхдөг вэ? Чуулга эсвэл ангиараа ерөнхийлөгч Линда К.Бөртоны “Хамтдаа өсөж хөгжицгөөе” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13) захиасын “Харилцан бие биенээ нөхөх үүргүүдээ биелүүлэхдээ нэг нэгнээ өргөн, дэмжиж туслах нь” гарчигтай хэсгийн эхний хоёр догол мөрийг хамтдаа унш. Эсвэл гэрлэсэн хосыг чуулга юм уу ангид тань ирж, үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд тэд хэрхэн бие биедээ тусалдаг мөн Их Эзэн хэрхэн тэдэнд тусалсан талаар ярихад урьж болно. Бид ерөнхийлөгч Бөртоны захиасаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлдээ бие биенээ хэрхэн дэмждэг талаар юу мэдэж авсан бэ?

  • “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан судрууд чуулгын эсвэл ангийн гишүүдэд гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрдэг үүрэг хариуцлагын талаар сурч мэдэхэд тусалж болно. Та чуулгын эсвэл ангийн гишүүн бүрд эдгээр судрын нэг хэсгийг уншихыг даалгаж болно. Тэднийг өөрсдийн уншсан шүлгийг хуваалцаж, үүнд дүрсэлсэн үүрэг хариуцлагын талаар ярихад урь. Эдгээр сударт эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар юу заадаг вэ? Эхнэр, нөхрүүд бурханлаг үүргээ гүйцэтгэхэд нь бие биедээ хэрхэн тусалж чадах вэ? Амжилттай байхад нь Аврагч тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Хүүхдүүд тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Чуулгын эсвэл ангийн гишүүддээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш хамтрагчдын хувиар хэрхэн харилцан бие биенээ нөхөж болохыг ойлгоход нь туслахын тулд Эцгийн үүргүүд ба Эхийн үүргүүд гэсэн гарчгуудыг самбарт бич. Чуулгын эсвэл ангийн гишүүдээс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг уншаад, олж мэдсэн зүйлээ зохих гарчгийн доор бичихийг хүс. Бид эцэг, эхийн тэнгэрлэг үүргүүдийн талаар юу сурч мэдсэн бэ? Эцэг эх үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ харилцан бие биедээ “адил тэгш” туслах ёстой гэдэг нь ямар утгатай вэ? Бид эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа биелүүлж, харилцан бие биедээ адил тэгш тусалдаг тухай өөрсдийн амьдралын ямар ямар жишээнээс хуваалцаж болох вэ? Залуучууд эдгээр ирээдүйн үүрэг хариуцлагадаа одооноос эхлэн бэлдэж болох арга замуудын талаар та нар мөн ярилцаж болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн заасан хүмүүсийг бэлдэж, тэдэнд чухал үүрэг хариуцлага оноосон. Та заадаг хүмүүсээ Бурханы охид, хөвгүүдийн хувиар хамтран ажиллахад нь хэрхэн бэлдэж болох вэ? (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 27–28-ыг үзнэ үү.)