Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 25


Хэсэг 25

1830 оны долоодугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой (хэсэг 24-ийн оршлыг үз). Энэхүү илчлэл бошиглогчийн эхнэр Эмма Смитэд хандсан Их Эзэний тааллыг илэрхийлдэг.

1–6, Сонгомол эмэгтэй Эмма Смит, нөхөртөө тусалж мөн тайтгаруулахаар дуудагдав; 7–11, Тэрчлэн тэрээр бичих, судруудыг тайлбарлах, мөн сүмийн дууллуудыг сонгохоор дуудагдсан бөлгөө; 12–14, Зөв шударгыг үйлдэгчдийн дуу бол Их Эзэнд хандсан залбирал болой; 15–16, Энэхүү илчлэл дэх дуулгавартай байдлын зарчмууд нь бүгдэд хамаардаг болой.

1 Эмма Смит, охин минь, Их Эзэн Бурханыхаа дуу хоолойг намайг өөрт чинь хандан ярих үед анхаарагтун; учир нь үнэнээр би чамд хэлнэ, миний сайн мэдээг хүлээн авдаг тэд бүгд миний хаант улсын хөвгүүд мөн охид билээ.

2 Би тааллынхаа талаар чамд нэг илчлэл өгч байна; мөн чи үнэнч байж мөн миний өмнө ариун журмын замаар алхлах аваас би чиний амь насыг хамгаалах болно, мөн чи Сионд өв хүлээн авах болно.

3 Болгоогтун, нүглүүд чинь чиний хувьд өршөөгдсөн болой, мөн чи бол миний дуудсан, сонгомол эмэгтэй болой.

4 Үзээгүй юмсынхаа улмаас болж чи бүү бувтна, учир нь тэдгээр нь чамд болон дэлхийд өгөгдөөгүй нь ирэх цагт надад орших мэргэн ухаан бөлгөө.

5 Мөн чиний дуудлагын албан тушаал нь өөрийн нөхөр, миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд зовлон зүдгүүрүүдэд нь тайвшруулагч үгсээр, номхон даруу байдлаар тайвшрал өгөх явдал болно.

6 Мөн чи түүнийг явах үед нь түүнтэй хамт явж, мөн би өөрийн үйлчлэгч Оливер Каудерийг хүссэн зүгтээ илгээж болохын тулд, түүнд бичээч болох хэн нэгэн байхгүй үед түүнд бичээч болох ёстой.

7 Мөн миний Сүнсээр чамд өгөгдөхийн дагуу, чи судруудыг тайлбарлах, мөн сүмийнхэнд ухуулахын тулд түүний гарын дор томилогдох болно.

8 Учир нь тэрээр чиний дээр гараа тавих болно, мөн чи Ариун Сүнсийг хүлээн авах болно, мөн цаг хугацаа чинь бичихэд болон ихийг сурахад зориулагдах ёстой.

9 Мөн чи эмээх хэрэггүй, учир нь нөхөр чинь чамайг сүмд дэмжих болно; учир нь тэдний итгэлийн дагуу миний хүссэн бүх зүйл тэдэнд илчлэгдэж болохын тулд, түүний дуудлага нь тэдний төлөө болой.

10 Мөн чи энэ дэлхийн зүйлсийг хойш тавьж, мөн илүү сайн дэлхийн зүйлсийг эрэлхийлэх ёстой гэдгийг би чамд үнэнээр хэлж байна.

11 Мөн миний сүмд байх, тэрчлэн, намайг баярлуулах сүмийн ариун нандин дууллуудын түүврийг илчлэгдсэний дагуу хийх нь чамд өгөгдөх болно.

12 Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярладаг авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө, мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно.

13 Иймийн тул, зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хийсэн гэрээнүүдээ сахигтун.

14 Номхон даруу байдлаар үргэлжлүүл, мөн бардамналаас болгоомжил. Нөхөртөө, мөн түүнд ирэх алдар сууд бодгаль чинь баярлаг.

15 Миний зарлигуудыг байнга сахигтун, мөн чи зөв шударгын титмийг хүлээн авах болно. Мөн үүнийг үйлдэхээс бусдаар, миний байгаа энд чи ирж чадах нь үгүй.

16 Мөн үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, энэ бол бүгдэд хандах миний дуу хоолой болой. Амен.