Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 37


Хэсэг 37

1830 оны арван хоёрдугаар сард Нью-Йоркийн Фэйетийн ойролцоо бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Энэ эрин үе дэх цугларалтын талаар анхны зарлиг үүнд өгөгджээ.

1–4, Гэгээнтнүүд Охайод цугларахаар дуудагдав.

1 Болгоогтун, та хоёр Охайо руу явах хүртлээ үргэлжлүүлэн орчуулах нь миний хувьд зүйтэй бус гэдгийг би та хоёрт хэлж байна, мөн энэ нь дайсны улмаас мөн та нарын ашиг тусын тулд болой.

2 Мөн түүнчлэн, та нар тэдгээр хэсэгт миний сайн мэдээг номлох мөн сүм байгаа газруудад хаана ч байлаа гэсэн, бүр ялангуяа Колесвиллд сүмийг бэхжүүлэх хүртлээ та нар явах ёсгүй гэдгийг би та нарт хэлнэ; учир нь, болгоогтун, тэд маш их итгэлээр надад хандан залбирдаг билээ.

3 Мөн түүнчлэн, сүмд миний өгөх зарлиг бол миний үйлчлэгч Оливер Каудери өөрсөд дээр нь эргэж ирэх тэрхүү цагт бэлтгэн, тэд Охайод хамтдаа цуглах ёстой нь миний хувьд зүйтэй байна.

4 Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой, мөн намайг ирэх хүртэл хүн болгон өөрийнхөө төлөө сонгог. Бүр тийм буюу. Амен.