Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 43


Хэсэг 43

1831 оны хоёрдугаар сард Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед Сүмийн зарим гишүүд илчлэгчид хэмээн хуурамчаар зүтгэж байсан хүмүүсээр үймүүлэгдсэн байв. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн Сүмийн ахлагчдад хандсан энэхүү захиасыг хүлээн авсан билээ. Эхний хэсэг нь Сүмийг удирдахтай холбоотой; сүүлчийн хэсэг нь дэлхийн үндэстнүүдэд ахлагчдын өгөх ёстой сэрэмжлүүлгийг агуулдаг.

1–7, Илчлэлүүд болон зарлигууд зөвхөн томилогдсон нэгнээр дамжин ирдэг; 8–14, Их Эзэний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдсэнээр гэгээнтнүүд ариусгагддаг; 15–22, Ахлагч нар наманчлалыг тунхаглаж мөн хүмүүсийг Их Эзэний агуу өдөрт бэлтгэхээр урагш илгээгддэг; 23–28, Их Эзэн Өөрийн дуу хоолойгоор мөн байгалийн хүчнүүдээр дамжуулан хүмүүстэй харьцдаг; 29–35, Мянган жил мөн Сатаныг хүлэх нь ирэх болно.

1 Ай анхаарагтун, миний сүмийн ахлагч та нар, мөн та нарт миний ярих үгсэд чих тавигтун.

2 Учир нь болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний мутраас зарлигууд болон илчлэлүүдийг хүлээн авахын тулд та нарт миний томилсон түүгээр дамжуулан та нар миний сүмд хууль болох нэг зарлигийг хүлээн авсан билээ.

3 Мөн үүнийг та нар лавтайяа мэдэх болно—хэрэв тэр надад итгэлтэй хэвээр үлдэх аваас, түүнийг авагдах хүртэл зарлигууд мөн илчлэлүүдийг хүлээн авахын тулд өөр хэн ч та нарт томилогдох нь үгүй болой.

4 Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, түүгээр дамжихаас бусдаар өөр хэн ч энэхүү бэлэгт томилогдох нь үгүй бөлгөө; учир нь хэрэв энэ нь түүнээс авагдах аваас өөрийнхөө оронд хэн нэгнийг томилохоос өөр хүч түүнд байхгүй байх болно.

5 Мөн та нарт энэ нь хууль байх ёстой, та нар өөрсдийнхөө өмнө илчлэлүүд эсвэл зарлигууд хэмээн авчрагдах хэний ч зааврыг хүлээн авахгүй байх нь буюу;

6 Мөн та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд, тэдгээр нь надаас бус гэдгийг та нар мэдэж болохын тулд би та нарт үүнийг өгч байна.

7 Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, урьд нь та нарт миний хэлсний нэгэн адил надаар томилогдсон тэр нь хаалгаар орж, мөн томилогдох болно, миний томилсон түүгээр дамжуулан та нарын хүлээн авсан ба хүлээн авах тэдгээр илчлэлийг заахаар буюу.

8 Мөн эдүгээ, болгоогтун, та нар өөрсдийгөө хэрхэн авч явж мөн миний сүмийг хэрхэн удирдахыг, миний өгсөн хууль болон зарлигуудын хэсгүүдийн тухайд хэрхэн үйлдэхийг мэдэж болохын тулд та нар хамтдаа цуглах үедээ бие биедээ зааварлаж мөн сэнхрүүлэх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

9 Мөн та нар миний сүмийн хуулинд ийн зааварлагдаж, мөн өөрсдийн хүлээн авсан түүгээр ариусгагдах болно, мөн миний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдэхээр та нар өөрсдөө гэрээлэх болно—

10 Ийнхүү та нар үүнийг хийхийн хэрээр, та нарын хүлээн авсан хаант улсад сүр жавхлан нэмэгдэх болно. Та нар үүнийг хийхгүй байхын хэрээр, энэ нь, бүр та нарын хүлээн авсан нь ч холдуулагдах болно.

11 Та нар өөрсдийнхөө дундах алдсыг цэвэрлэгтүн; миний өмнө өөрсдийгөө ариусгагтун;

12 Мөн хэрэв та нар хаант улсын нууцыг хүсэж байвал, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийг та нар томил, мөн түүнийг миний өмнө итгэлийн залбирлаар дэмж.

13 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, хэрэв та нар хаант улсын нууцуудыг хүсэж байвал, түүнийг хоол хүнс мөн хувцас хунараар, мөн түүнд миний зарлигласан ажлыг гүйцэлдүүлэхэд нь хэрэгцээтэй аливаа зүйлээр хангаж өг;

14 Мөн хэрэв та нар үүнийг эс хийх аваас би өөрийнхөө өмнө цэвэр ариун хүмүүсийг өөртөө нөөцөлж болохын тулд, тэрээр өөрийг нь хүлээн авсан тэдэнтэй хамт үлдэх болно.

15 Түүнчлэн би хэлж байна, миний томилсон, миний сүмийн ахлагч та нар анхаарагтун: Та нар заагдахаар бус, харин өөрийн Сүнсний хүчээр та нарын гар дээр миний тавьсан тэдгээр зүйлийг хүмүүсийн үрсэд заахаар урагш илгээгдсэн буюу;

16 Мөн та нар тэнгэрээс заагдах ёстой. Өөрсдийгөө ариусга мөн та нар бүр миний хэлсний адилаар зааж болохын тулд та нарт тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх болно.

17 Анхаарагтун та нар, учир нь, болгоогтун, Их Эзэний агуу өдөр ойрхон байна.

18 Учир нь Их Эзэн тэнгэрээс дуу хоолойгоо сонсгох өдөр ирэх болно; тэнгэрүүд сэгсрэгдэж мөн газар чичрэх болно, мөн Бурханы бүрээ удаанаар мөн чангаар дуугарах болно, мөн нойрсож буй үндэстнүүдэд: Гэгээнтнүүд та нар босож мөн амьдар; би та нарыг дахин дуудтал нүгэлтнүүд та нар үлдэж мөн нойрс хэмээн хэлэх болно.

19 Иймийн тул та нар ёс бусыг үйлдэгчдийн дунд олдогдох вий хэмээн хормойгоо шуугтун.

20 Дуу хоолойгоо өргө мөн бүү хамхи. Үндэстнүүдийг, хөгшин болон залуу аль алиныг нь, боол болон чөлөөт аль алиныг нь наманчлахад дуудан, ийн хэлэгтүн: Их Эзэний агуу өдөрт өөрсдийгөө бэлтгэцгээ;

21 Учир нь хэрэв би хүн байгаад, дуу хоолойгоо өргөн мөн наманчил хэмээн та нарыг дуудаж, мөн та нар намайг үзэн ядаж байхад дэлхийн хязгааруудаас аянганууд дуу хоолойгоо өргөн—Наманчлагтун, мөн Их Эзэний агуу өдөрт бэлтгэгтүн хэмээн амьдардаг бүхний чихэнд өгүүлэх тэрхүү өдөр ирэхэд та нар юу хэлэхсэн билээ?

22 Тийм ээ, мөн түүнчлэн, аянгын гялбаа дорноос өрнөд рүү зурсхийн гялбахад, мөн амьд бүхэнд дуу хоолойгоо өргөхөд мөн сонсох бүхний чихэнд хангинан—Наманчлагтун та нар, учир нь Их Эзэний агуу өдөр ирлээ хэмээх эдгээр үгийг хэлэхэд буюу?

23 Мөн түүнчлэн, Их Эзэн тэнгэрээс дуу хоолойгоо өргөн ийн хэлэх болно: Анхаарагтун, ай дэлхийн үндэстнүүд та нар, мөн та нарыг бий болгосон Бурханы үгийг сонс.

24 Ай, дэлхийн үндэстнүүд та нар, эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хэчнээн удаа цуглуулах байсан билээ, харин та нар цуглахыг хүссэнгүй!

25 Хэчнээн удаа би өөрийн үйлчлэгчдийн амаар, мөн тэнгэр элч нарын тохинууллаар мөн өөрийнхөө дуу хоолойгоор, мөн аянгын дуу хоолой, гялбааны дуу хоолой, мөн хуй салхины дуу хоолойгоор, газар хөдлөлтийн дуу хоолойгоор, мөн агуу их мөндөрт шуурга, мөн төрөл бүрийн өлсгөлөн болон өвчин тахлын дуу хоолойгоор, мөн бүрээний агуу дуугаар, шүүлтийн дуу хоолойгоор, мөн бүх өдрийн турш нигүүлслийн дуу хоолойгоор, мөн мөнх амьдралын агуу алдар суу мөн хүндэтгэл мөн баялгуудын дуу хоолойгоор та нарыг дуудсан билээ, мөн та нарыг үүрдийн авралд аврахыг хүсэв, гэвч та нар хүссэнгүй!

26 Болгоогтун, миний хилэнгийн аяга дүүрэх тэр өдөр ирчихээд байна.

27 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, эдгээр нь та нарын Бурхан Их Эзэний үгс мөн бөлгөө.

28 Иймийн тул, хөдөлмөрлөгтүн та нар, сүүлчийн удаа миний жимсний талбайд хөдөлмөрлөгтүн та нар—сүүлчийн удаа дэлхийн оршин суугчдыг дууд.

29 Учир нь би өөрийн тогтоосон цагт дэлхийд шүүлтэд ирэх болно, мөн миний хүмүүс гэтэлгэгдэх болно, мөн дэлхий дээр надтай хамт хаанчлах болно.

30 Учир нь өөрийн үйлчлэгчдийн амаар миний ярьсан агуу Мянган жил ирэх болно.

31 Учир нь Сатан хүлэгдэх болно, мөн тэр дахин суллагдсан үедээ зөвхөн богинохон хугацаанд хаанчлах болно, мөн тэгээд дэлхийн төгсгөл ирэх бөлгөө.

32 Мөн зөв шударгаар амьдрах тэр нь нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх болно, мөн дэлхий галаар мэт үгүй болох болно.

33 Мөн ёс бусыг үйлдэгчид унтаршгүй гал руу орох болно, мөн тэдний төгсгөлийг дэлхий дээр хэн ч мэдэх нь үгүй, мөн миний өмнө тэд шүүлтэд ирэх хүртэл хэзээ ч мэдэх нь үгүй.

34 Та нар эдгээр үгийг анхаарагтун. Болгоогтун, бибээр Есүс Христ, дэлхийн Аврагч болой. Эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгал, мөн үүрд мөнхийн чанд байдал та нарын оюун ухаанд оршиг.

35 Чанд бай. Миний бүх зарлигийг сахь. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх