Мормоны Номд “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” нь “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэж заадаг. Сүмийн түүхийн туршид, олон улсын үндэстэн, ястан болгоны хүмүүс баптисм хүртэн мөн Сүмийн итгэлтэй гишүүдийн амьдралаар амьдарсаар ирсэн. Иосеф Смитийн амьдралын туршид, цөөн хэдэн хар арьстай эрэгтэй гишүүд санваарт томилогдож байжээ. Сүмийн түүхийн эхэн үед Сүмийн удирдагчид Африк гаралтай хар арьстан эрэгтэйчүүдэд санваарыг томилохоо больсон байна. Энэхүү дадал заншил хаанаас эх үндэстэй талаар Сүмийн түүхэнд тодорхой мэдээлэл байдаггүй. Сүмийн удирдагчид энэ заншлыг өөрчлөхийн тулд Бурханаас илчлэл авах хэрэгтэй гэж үзэж байсан бөгөөд залбиралтайгаар удирдамжийг эрэлхийлэв. Сүмийн Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллд уг илчлэл ирсэн бөгөөд 1978 оны зургаадугаар сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүм дотор Сүмийн бусад удирдагчид баталгаа өгөгдсөн байна. Уг илчлэлээр санваарт хамаатай байсан арьс өнгөний бүх хязгаарлалтыг үгүй болгожээ.