Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 75


Хэсэг 75

1832 оны нэгдүгээр сарын 25-нд Охайогийн Амхерстад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ хэсэг нь нэг өдөр өгөгдсөн хоёр тусгай илчлэлээс (эхнийх нь 1–22-р шүлгийг, хоёр дахь нь 23–36-р шүлгийг багтаадаг) бүрддэг юм. Уг үйл явдал нь Иосеф Смит Дээд санваарын ерөнхийлөгчөөр дэмжигдэн мөн томилогдсон чуулган байв. Тодорхой хэдэн ахлагч өөрсдийн тухайн үеийн үүргүүдийн талаар илүү тодорхой олж мэдэхийг хүсэж байв. Эдгээр илчлэл дагалдан ирсэн ажээ.

1–5, Сайн мэдээг номлодог итгэлтэй ахлагчид мөнх амьдралыг олох болно; 6–12, Бүх зүйлийг заадаг Тайтгаруулагчийг хүлээн авахын тулд залбирагтун; 13–22, Өөрсдийнх нь захиасыг эсэргүүцэгч тэдний шүүлтэд ахлагчид суух болно; 23–36, Номлогчдын гэр бүлүүд Сүмээс тусламж авах ёстой.

1 Үнэнээр, үнэнээр, бүр Сүнснийхээ дуу хоолойгоор яригч, бүр Альфа ба Омега, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан бибээр та нарт хэлж байна—

2 Анхаарагтун, миний сайн мэдээг тунхаглахаар, мөн миний жимсний талбайг тайрахаар урагш одохоор нэрээ өгсөн, ай та нар.

3 Болгоогтун, би та нарт хэлнэ, та нар урагш одож мөн үлдэхгүй, мөн залхуурахгүй байж, харин хүч чадлаараа хөдөлмөрлөх нь миний таалал болой—

4 Та нарт миний өгсөн илчлэлүүд мөн зарлигуудын дагуу үнэнийг тунхаглан дуу хоолойгоо бүрээн дуу мэтээр өргө.

5 Мөн ийн, хэрэв та нар үнэнч байх аваас, та нар олон боодлыг авч, мөн алдар хүнд, сүр жавхлан, үхэшгүй байдал, мөн мөнх амьдралын титмийг хүртэх болно.

6 Тиймийн тул, бибээр өөрийн үйлчлэгч Виллям Э.МакЛелинд үнэнээр хэлнэ, дорнын мужууд руу явагтун хэмээн түүнд өгсөн даалгавраа би цуцалж байна;

7 Мөн зүрх сэтгэлийнх нь бувтналын улмаас түүнийг зэмлэн, Их Эзэн бибээр шинэ даалгаврыг түүнд өгч байна;

8 Мөн тэрээр нүгэл үйлдсэн болой; гэсэн хэдий ч, би түүнийг өршөөж мөн, Чи өмнөд нутгууд руу явагтун хэмээн түүнд дахин хэлж байна.

9 Мөн миний үйлчлэгч Лук Жонсон түүнтэй хамт явж, мөн тэдэнд миний зарлигласан зүйлсийг тунхаглаг—

10 Өөрсдөд нь зүйтэй байгаа бүх зүйлийг тэдэнд заах Тайтгаруулагчийн төлөө Их Эзэний нэрийг дуудаг—

11 Тэд шантрахгүйн тулд ямагт залбираг; мөн тэд үүнийг хийхийн хэрээр, бүр эцсийг хүртэл би тэдэнтэй хамт байх болно.

12 Болгоогтун, энэ бол та нарын талаарх Бурхан Их Эзэний чинь таалал юм. Бүр тийм буюу. Амен.

13 Мөн түүнчлэн, Их Эзэн үнэнээр ийн хэлж байна, миний үйлчлэгч Оорсон Хайд мөн миний үйлчлэгч Самуел Х.Смит хоёр дорнод мужууд руу аян замдаа гараг, мөн тэдэнд миний зарлигласан зүйлсийг тунхаглаг; мөн тэд үнэнч байхын хэрээр, харагтун, би тэдэнтэй бүр төгсгөл хүртэл хамт байх болно.

14 Мөн түүнчлэн, өөрийн үйлчлэгч Лайман Жонсон, мөн өөрийн үйлчлэгч Оорсон Пратт хоёрт, тэд тэрчлэн дорнод мужууд руу аян замдаа гарах ёстой гэдгийг бибээр үнэнээр хэлж байна; мөн болгоогтун, мөн харагтун, бибээр тэрчлэн тэдэнтэй, бүр төгсгөл хүртэл хамт байх болно.

15 Мөн түүнчлэн, бибээр өөрийн үйлчлэгч Эйса Доддс, мөн өөрийн үйлчлэгч Калвес Вилсон хоёрт, тэд тэрчлэн өрнөд мужууд руу аян замдаа гарч, мөн бүр тэдэнд миний зарлигласанчлан, миний сайн мэдээг тунхаглах ёстой хэмээн хэлж байна.

16 Мөн үнэнч тэрээр бүх зүйлийг дийлэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно.

17 Мөн түүнчлэн, бибээр өөрийн үйлчлэгч Мэйжр Н.Ашлей, мөн өөрийн үйлчлэгч Бөрр Риггс хоёрт, тэд тэрчлэн өмнөд муж руу аян замдаа гараг хэмээн хэлж байна.

18 Тийм ээ, тэдэнд миний зарлигласанчлан айлаас айлд, тосгоноос тосгонд, мөн хотоос хотод явж, тэд бүгдээрээ аян замдаа гараг.

19 Мөн та нар ямар ч айлд орлоо гэсэн тэд та нарыг хүлээн авбал, тэр айлд адислалаа үлдээгтүн.

20 Мөн ямар ч айлд та нар орлоо гэсэн, мөн тэд та нарыг хүлээн авах нь үгүй бол, та нар тэр айлаас үтэр түргэн гарч явах ёстой, мөн тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвэх ёстой.

21 Мөн та нар баяр хөөр бөгөөд баяслаар дүүрэх болно; мөн үүнийг, шүүлтийн өдөр та нар тэр айлын шүүгчид байж, мөн тэднийг буруутгана гэдгийг мэдэгтүн;

22 Мөн шүүлтийн өдөр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүс тэр айлаас илүү тэвчиж болохуйц байх болно; тиймийн тул, хормойгоо шууж мөн үнэнч байгтун, мөн та нар бүх зүйлийг дийлж, мөн эцсийн өдөр өргөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.

23 Мөн түүнчлэн, Их Эзэн та нарт ийн хэлж байна, өөрсдийнхөө талаарх түүний тааллыг та нар мэдэж болохын тулд нэрсээ өгсөн, ай миний сүмийн ахлагчид та нар—

24 Болгоогтун, би та нарт хэлнэ, сайн мэдээг дэлхийд тунхаглахаар дуудагдах мөн дэлхийд илгээгдэх шаардлагатай тэдний гэр бүлийг дэмжихэд туслах нь, мөн тэрчлэн тэдний гэр бүлийг дэмжих нь сүмийн үүрэг болой.

25 Иймийн тул, Их Эзэн бибээр та нарт энэ зарлигийг өгч байна, та нарын ах дүүс зүрх сэтгэлээ нээхэд бэлэн байгаагийн хэрээр та нар гэр бүлдээ зориулж гэр орныг олж ав.

26 Мөн гэр бүлдээ орон байр мөн тэдэнд сүмийн дэмжлэгийг олж авч чадах тэд бүгд, дорнод руу, өрнөд рүү, эсвэл умард тийш, эсвэл өмнөд зүгт ч явах байна уу, дэлхийд одохоо бүү болиг.

27 Тэд гуйг тэгвэл тэд хүлээн авах болно, тогшиг тэгвэл энэ нь тэдэнд нээгдэх болно, мөн тэд хаашаа одох нь дээрээс, бүр Тайтгаруулагчаар мэдүүлэгдэх болно.

28 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, гэр бүлээ хангах үүрэг хүлээсэн хүн болгон, тэрээр хангаг, мөн тэрээр титмээ яавч алдах нь үгүй; мөн тэрээр сүмд хөдөлмөрлөг.

29 Хүн болгон бүх зүйлд хичээнгүй байг. Мөн залхуурагч нь наманчилж мөн өөрийн замуудыг өөрчлөхгүй бол тэрээр сүмд байргүй байх болно.

30 Иймийн тул, миний үйлчлэгч Симеон Картер, миний үйлчлэгч Эмер Харрис хоёр тохинуулалд нэгдэг;

31 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Эзра Тайэр, миний үйлчлэгч Томас Б.Марш хоёр;

32 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Хайрум Смит, миний үйлчлэгч Рэйнолдс Кахун хоёр;

33 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Даниел Стантон, миний үйлчлэгч Сеймоур Брансон хоёр;

34 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Силвестер Смит, миний үйлчлэгч Гидеон Картер хоёр;

35 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Рагглес Еамес, миний үйлчлэгч Стефан Бурнетт хоёр;

36 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Майка Б.Велтон, тэрчлэн миний үйлчлэгч Еден Смит хоёр болой. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх