Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 65


Хэсэг 65

1831 оны аравдугаар сарын 30-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн, залбирлын талаарх илчлэл оршвой.

1–2, Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдэв, мөн сайн мэдээний байр суурь ялан мандах болно; 3–6, Тэнгэрийн мянган жилийн хаант улс ирж мөн дэлхий дээрх Бурханы хаант улсад нэгдэх болно.

1 Анхаарагтун, мөн харагтун, дээрээс доош илгээгдсэн, хүч чадалтай бас хүчтэй нэгний, дэлхийн хязгааруудад хүрч, тийм ээ, дуу хоолой нь хүмүүст урагш одох түүний дуу хоолойг буюу—Их Эзэний замыг бэлтгэцгээ, түүний харгуйг шулуутгацгаа.

2 Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ дэлхийн бүх хязгаарт урагш түгэх болно, уулаас хүний гар хүрэлгүйгээр цавчигдсан, бүх дэлхийг дүүргэх хүртлээ урагш өнхрөх тэр чулуу адил буюу.

3 Тийм ээ, ийн хашхирах дуу хоолойг анхаар—Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар, Хурганы үдшийн зоогийг бэлтгэгтүн та нар, Хүргэн Хүүгийн тулд бэлэн бологтун.

4 Их Эзэнд залбирагтун, түүний ариун нэрийг дуудагтун, түүний гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлэгтүн.

5 Дэлхий дээр буй Бурханы хаант улсыг угтахаар, өөрийн сүр жавхлангийн гэрэл гэгээг өмсөн, тэнгэр дэх Хүний Хүү бууж ирэх тэр өдрүүдэд оршин суугчид нь бэлтгэлтэй байж, мөн хүлээн авч болохын тулд, дэлхий дээр түүний хаант улс урагшилж болохын төлөө Их Эзэнд хандан залбирагтун.

6 Иймийн тул, дайснууд чинь дарагдаж болохын тулд, ай Бурхан, та тэнгэрт мөн түүнчлэн дэлхий дээр алдаршиж болохын тулд, тэнгэрийн хаант улс ирж болохын тулд, Бурханы хаант улс урагш одох болтугай; учир нь алдар хүнд, сүр хүч болон алдар суу нь үүрд мөн мөнхөд таных билээ. Амен.