Хэсэг 114
1838 оны дөрөвдүгээр сарын 11-нд Миссурийн Фар Вестэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.
1–2, Үнэнч бус тэдний хашдаг Сүмийн албан тушаалууд бусдад өгөгдөх болно.
1 Үнэнээр ийн Их Эзэн хэлж байна: Миний үйлчлэгч Давид В.Паттен өөрийн бүх ажил хэргийг чадахынхаа хэрээр аль болох түргэн шийдвэрлэж, арилжаа наймааныхаа ажлаас салах нь мэргэн ухаан болой, ирэх хавар бусадтай хамтран, бүр өөрийг нь оролцуулан арван хоёр хүн бүх дэлхийд миний нэрийг гэрчилж мөн баярт мэдээг хүргэхийн тулд тэрээр номлол хийж болохын тулд буюу.
2 Учир нь үнэнээр ийн Их Эзэн хэлэв, миний нэрийг үгүйсгэдэг тэд та нарын дунд байхын хэрээр тэдний оронд бусад нь тавигдаж мөн тэдний зөвлөлийн албыг хүлээн авах болно. Амен.