Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 73


Хэсэг 73

1832 оны нэгдүгээр сарын 10-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Өмнөх арван хоёрдугаар сарын эхэн үеэс эхлэн бошиглогч, Сидней хоёр номлоход оролцсоор байв, мөн энэ аргаар Сүмийн эсрэг үүсэн бий болсон тааламжгүй санаа бодлуудыг багасгахад ихийг хийжээ (Хэсэг 71–ийн оршлыг үз).

1–2, Ахлагчид номлохоо үргэлжлүүлэх ёстой; 3–6, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийг дуустал нь орчуулахаа үргэлжлүүлэх ёстой.

1 Учир нь, үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, тэд сайн мэдээг номлохоо үргэлжлүүлэх, мөн эргэн тойрныхоо нутгууд дахь сүмүүдэд чуулган болтол ухуулах ёстой нь миний хувьд зүйтэй байна;

2 Мөн тэгээд, болгоогтун, тэдний хэд хэдэн үүрэг даалгавар чуулганы дуу хоолойгоор тэдэнд мэдүүлэгдэх болно.

3 Эдүгээ, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон та хоёрт үнэнээр би хэлнэ, дахин орчуулж эхлэх нь шаардлагатай болой хэмээн Их Эзэн хэлж байна;

4 Мөн чуулган болтол эргэн тойрны нутгуудад боломжийнхоо хэрээр номлох нь; мөн үүний дараа орчуулгын ажлаа дуустал үргэлжлүүлэх нь шаардлагатай байна.

5 Мөн энэ нь цаашдын мэдлэгийг хүртэл, бүр энэ нь бичигдсэний дагуу ахлагчдад загвар байг.

6 Эдүгээ энэ цагт бибээр та нарт илүүг өгөх нь үгүй. Хормойгоо шууж мөн чанд байгтун. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх