Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 125


Хэсэг 125

1841 оны гуравдугаар сард Иллинойн Наувуд, Айовагийн бүс нутаг дахь гэгээнтнүүдийн талаар бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.

1–4, Гэгээнтнүүд хотууд барьж мөн Сионы гадаснуудад цугларах ёстой.

1 Айовагийн бүс нутаг дахь гэгээнтнүүдийн талаарх Их Эзэний таалал юу вэ?

2 Үнэнээр, Их Эзэн бибээр ийн та нарт хэлж байна, хэрэв миний нэрээр өөрсдийгөө нэрлэдэг мөн миний гэгээнтнүүд болохыг чармайдаг тэд миний тааллыг хэрэгжүүлж мөн тэдний талаарх зарлигуудыг минь сахихыг хүсэх аваас, бибээр өөрийн үйлчлэгч Иосефоор тэдэнд томилох тэр газруудад тэд өөрсдийгөө цуглуулж мөн миний нэрэнд хотуудыг байгуулаг, тэгснээр тэд ирээдүйд тохиохоор нөөцөд байгаа тэр зүйлийн төлөө бэлтгэгдэж болох болой.

3 Науву хотын эсрэг талын газар дээр тэд миний нэрэнд хот байгуулаг, мөн Зарахемла гэдэг нэрээр үүнийг нэрлэг.

4 Мөн дорнод, мөн өрнөдөөс, умард мөн өмнөдөөс ирэх, тэнд амьдрах хүсэлтэй тэд бүгд, өөрсдийн өвийг тэнд, мөн Нашвилл хотод, эсвээс Науву хотод, мөн миний тогтоож өгсөн бүх гадсанд аваг хэмээн Их Эзэн хэлж байна.

Хэвлэх