Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 23


Хэсэг 23

1830 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Манчестерт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери, Хайрум Смит, Самуел Х.Смит, Ахмад Иосеф Смит мөн Ахмад Иосеф Найт нарт өгөгдсөн таван илчлэл оршвой. Нэр нь дурдагдсан уг таван хүн өөр өөрсдийн үүргийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүссэн учир Их Эзэнээс бошиглогч асууж мөн хүн тус бүрд зориулсан илчлэлийг хүлээн авчээ.

1–7, Эдгээр анхны шавь нар номлох, ухуулах, мөн Сүмийг бэхжүүлэхээр дуудагдав.

1 Болгоогтун, Оливер чамд би хэдэн үг хэлье. Болгоогтун, адислагдсан болой чи, мөн буруутгал дор орших нь үгүй бөлгөө. Гэвч чи уруу таталтад орохгүйн тулд бардамналаас болгоомжил.

2 Өөрийнхөө дуудлагыг сүмийнхэнд, мөн тэрчлэн дэлхийнхний өмнө мэдүүлэгтүн, мөн энэ үеэс эхлэн мөн үүрд мөнхөд зүрх сэтгэл чинь үнэнийг номлохоор нээгдэх болно. Амен.

3 Болгоогтун, Хайрум чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн буруутгал дор орших нь үгүй, мөн зүрх сэтгэл чинь нээгдсэн, мөн хэл чинь чөлөөтэй болгогдсон бөлгөө; мөн дуудлага чинь ухуулга бөгөөд сүмийнхнийг байнга бэхжүүлэх нь болой. Иймийн тул чиний үүрэг үүрд мөнхөд сүмд юм, мөн энэ нь гэр бүлийнхний чинь улмаас бөлгөө. Амен.

4 Болгоогтун, Самуел чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн буруутгал дор орших нь үгүй, мөн дуудлага чинь ухуулга бөгөөд сүмийнхнийг бэхжүүлэх нь болой; мөн чи дэлхийнхний өмнө номлохоор хараахан дуудагдаагүй бөлгөө. Амен.

5 Болгоогтун, Иосеф чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн буруутгал дор орших нь үгүй, мөн дуудлага чинь түүнчлэн ухуулга бөгөөд сүмийнхнийг бэхжүүлэх нь болой; мөн энэ үеэс эхлэн мөн үүрд мөнхөд энэ нь чиний үүрэг бөлгөө. Амен.

6 Болгоогтун, Иосеф Найт чамд би эдгээр үгээр илэрхийлж байна, чи загалмайгаа үүрэх ёстой, ингэхийн тулд чи дэлхийн өмнө мөн гэр бүлдээ, мөн найз нөхдийнхөө дунд, мөн бүхий л газарт чанга дуугаар түүнчлэн нууцаар залбирах ёстой.

7 Мөн, болгоогтун, чи хөдөлмөрлөгчийн шагналыг хүлээн авч болохын тулд үнэн сүмтэй нэгдэж, мөн үг хэлээ үргэлж ухуулгад зориулах нь чиний үүрэг болой. Амен.

Хэвлэх