Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 72


Хэсэг 72

1831 оны арван хоёрдугаар сарын 4-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Хэдэн ахлагч болон гишүүд өөрсдийн үүргийг мэдэхийн тулд мөн Сүмийн сургаалуудад илүү гүнзгийгээр гэгээрэхийн тулд цугларсан байв. Энэ хэсэг бол нэг өдөр хүлээн авагдсан гурван илчлэлийн эмхэтгэл юм. 1–8-р шүлэг нь Ньюел К.Витнейг бишопоор дуудсаныг нь мэдүүлдэг болой. Тэгээд тэрээр дуудагдаж мөн томилогдов, үүний дараа 9–23-р шүлэг хүлээн авагдаж, бишопын үүргүүдийн тухайд нэмэлт мэдээлэл өгчээ. Дараа нь 24–26-р шүлэг өгөгдсөн ба Сионы цугларалтын талаар зааварчилгаа өгөгдсөн байна.

1–8, Ахлагчид ажил үүргийнхээ тайланг бишопт өгч байх ёстой; 9–15, Бишоп агуулах ажиллуулж мөн ядуус болон гачигдагсдыг халамжилдаг; 16–26, Бишопууд ахлагчдын зохистой байдлыг шалган батлах ёстой.

1 Өөрсдийгөө хамтад нь цуглуулсан, хаант улс бөгөөд хүч өгөгдсөн, миний сүмийн дээд пристүүд, ай та нар анхаарагтун, мөн Их Эзэний дуу хоолойг сонсогтун.

2 Учир нь үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, Их Эзэний жимсний талбайн энэ хэсэг дэх сүмд, та нарт эсвээс та нараас бишоп томилогдох нь миний хувьд зүйтэй байна.

3 Мөн үнэнээр энэ зүйлд та нар ухаалгаар ажиллалаа, учир нь даамал бүрийн гараас, ажил үүргийнхээ тайланг энэ амьдралд болон үүрд мөнхөд аль алинд нь өгөхийг Их Эзэн шаарддаг бөлгөө.

4 Учир нь энэ амьдралд үнэнч болон ухаалаг тэрээр өөрт нь зориулж Эцэгээс минь бэлтгэсэн харшуудыг өвлөх зохистойд тооцогдох болой.

5 Үнэнээр би та нарт хэлнэ, миний жимсний талбайн энэ хэсэгт сүмийн ахлагчид даамлын ажил үүргийнхээ тайланг, миний талбайн энэ хэсэгт надаас томилогдох бишопт үзүүлж байх ёстой.

6 Эдгээр зүйл Сион дахь бишопт гардуулагдахын тулд цэдэгт орох ёстой.

7 Мөн бишопын үүрэг нь өгөгдсөн зарлигуудаар, мөн чуулганы дуу хоолойгоор мэдүүлэгдэх болно.

8 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Ньюел К.Витней бол энэ хүчинд тавигдаж мөн томилогдох хүн байх юм. Энэ бол та нарын Бурхан, та нарын Гэтэлгэгч Их Эзэний таалал бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

9 Өгөгдсөн хуулиас гадна, жимсний талбайн энэ хэсэгт сүмд томилогдсон бишопын үүргийг мэдүүлэх Их Эзэний үг нь үнэнээр энэ бөлгөө—

10 Их Эзэний агуулах ажиллуулах; жимсний талбайн энэ хэсэгт сүмийн мөнгийг хүлээж авах;

11 Өмнө нь зарлиг болгогдсоны дагуу ахлагчдын тайланг авах; мөн тэдний хүслүүдэд туслах ба тэд хүлээн авсныхаа хариуд төлөх эсвээс байгаагийнхаа хэрээр төлөх ёстой;

12 Энэ нь тэрчлэн сүмийн сайн сайхны төлөө, ядуус болон гачигдагсдын төлөө зориулагдан өргөгдөж болох буюу.

13 Мөн төлөх юмгүй түүний тухайд, тооцоо бичигдэн мөн Сионы бишопт гардуулагдах болно, уг бишоп Их Эзэний гарт нь тавих тэрхүү зүйлээс өрийг нь төлөх болно.

14 Мөн сүнслэг зүйлсэд, сайн мэдээг болон хаант улсын зүйлсийг сүмд, мөн дэлхийд хүргэхээр хөдөлмөрлөдөг итгэгчдийн хөдөлмөрүүд нь Сион дахь бишопт өрийг нь төлсөн болгоно;

15 Ийн энэ нь сүмээс гардаг болой, учир нь хуулийн дагуу Сионд ирэх хүн болгон бүх зүйлийг Сион дахь бишопын өмнө тавих ёстой.

16 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, талбайн энэ хэсэг дэх ахлагч болгон өөрийн даамлын ажил үүргийн тайланг жимсний талбайн энэ хэсэг дэх бишопт өгөх ёстой учраас—

17 Жимсний талбайн энэ хэсэг дэх шүүгч буюу бишопоос Сион дахь бишопт өгөгдөх гэрчилгээ нь хүн бүрийг өвийнхөө хувьд хүлээн зөвшөөрөгдөж болохуйц гэдгийг, мөн ухаалаг даамлын мөн үнэнч хөдөлмөрлөгчийн хувьд хүлээн авагдаж болохыг мөн бүх шаардлагыг хангасан болохыг харуулдаг бөлгөө;

18 Эс тэгвээс тэрээр Сионы бишопоор хүлээн зөвшөөрөгдөх нь үгүй.

19 Мөн эдүгээ, би та нарт хэлнэ, жимсний талбайн энэ хэсэг дэх сүмийн бишопт тайлангаа өгөх ахлагч бүр, тэрээр бүх зүйлд өөрийгөө болон тайлангуудаа хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж болохын тулд, өөрийн хөдөлмөрлөдөг салбар эсвэл салбаруудаар санал болгогдог.

20 Мөн түүнчлэн, миний сүмийн бичиглэсэн зүйлсийн асуудлууд дээр даамлуудаар томилогдсон миний үйлчлэгчид бүх зүйлд бишоп юм уу бишопуудаас тусламж авах эрхтэй бөлгөө—

21 Илчлэл нийтлэгдэж мөн дэлхийн хязгааруудад урагш одож болохын тулд; тэд тэрчлэн сүмд бүх зүйлээр ашиг тустай байх сангуудыг олж авч болохын тулд буюу;

22 Тэд тэрчлэн өөрсдийгөө бүх зүйлд хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж болохын тулд, мөн мэргэн даамлууд хэмээн тооцогдохын тулд буюу.

23 Мөн эдүгээ, болгоогтун, ямар ч газарт тэдгээр нь үндэслэн байгуулагдсан бай, энэ нь миний сүмийн таруу байрласан бүх салбарын хувьд хэв загвар байх ёстой, мөн эдүгээ бибээр айлдваруудаа төгсгөл болгоё. Амен.

24 Хаант улсын хуулиудын хувьд сүмийн гишүүдийн талаар—Сион өөд явахаар Ариун Сүнсээр томилогдсон тэдний мөн Сион өөд явах онцгой боломжоор хангагдсан тэдний талаар—нэмж хэлэх хэдэн үгс оршвой.

25 Тэд сүмийн гурван ахлагчаас гэрчилгээг, эсвээс бишопоос гэрчилгээг бишопт авчраг;

26 Эс тэгвээс Сионы нутаг өөд явах тэр нь мэргэн даамал хэмээн эс тооцогдох болно. Энэ нь тэрчлэн загвар болой. Амен.