Хэсэг 102
1834 оны хоёрдугаар сарын 17-нд Охайогийн Көртландад болсон Сүмийн анхны дээд зөвлөлийн зохион байгуулалтын тэмдэглэл оршвой. Жинхэнэ эх тэмдэглэлийг ахлагч Каудери, Оорсон Хайд хоёр хийжээ. Бошиглогч маргааш нь тэмдэглэлд өөрчлөлт оруулж мөн дараах өдөр нь уг засварлагдсан тэмдэглэлийг дээд зөвлөлөөс Сүмийн “дээд зөвлөлийн хууль болон хэв маяг” хэмээн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн ажээ. Арван хоёр Төлөөлөгчийн зөвлөлийг бий болгохтой холбогдсон 30–32-р шүлгийг, 1835 онд бошиглогч Иосеф Смитийн удирдамжаар энэ хэсгийг Сургаал ба Гэрээнүүдийн хэвлэлд зориулан бэлтгэж байхдаа нэмж оруулжээ.
1–8, Дээд зөвлөл Сүмд үүсдэг чухал бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр томилогдов; 9–18, Хэрэг явдлуудыг сонсох журмууд өгөгдөв; 19–23, Зөвлөлийн ерөнхийлөгч шийдвэр гаргана; 24–34, Давж заалдах журам толилуулагдав.
1 Энэ өдөр ерөнхий зөвлөлийн хорин дөрвөн дээд прист Бага Иосеф Смитийн гэрт илчлэлээр цуглаж, арван хоёр дээд прист, мөн тухайн нөхцөлд шаардахын дагуу нэг юм уу гурван ерөнхийлөгчөөс бүрдэх Христийн сүмийн дээд зөвлөлийг зохион байгуулахаар зорив.
2 Дээд зөвлөл нь, Сүмд үүсэн бий болж болох тэр, сүмээр юм уу бишопын зөвлөлөөр талуудын сэтгэл ханамжтай байдалд хүргэн шийдвэрлэгдэж үл чадах тэр, чухал учир холбогдолтой бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилгын тулд илчлэлээр томилогдсон байлаа.
3 Бага Иосеф Смит, Сидней Ригдон, мөн Фредерик Г.Виллямс нар зөвлөлийн саналаар ерөнхийлөгчдөөр хүлээн зөвшөөрөгдөв; мөн Ахмад Иосеф Смит, Жон Смит, Жозеф Көү, Жон Жонсон, Мартин Харрис, Жон С.Картер, Жаред Картер, Оливер Каудери, Самуел Х.Смит, Оорсон Хайд, Силвестер Смит мөн Лук Жонсон нарын дээд пристүүд сүмийн байнгын зөвлөл болж зөвлөлөөс санал нэгтэйгээр сонгогдов.
4 Дээр нэрлэгдсэн зөвлөхүүдээс дараа нь тэд томилолтыг хүлээн авч байгаа эсэхийг нь, мөн тэд тэрхүү албан тушаалд тэнгэрийн хуулийн дагуу ажиллах эсэхийг нь асуухад тэд бүгдээрээ өөрсдийн томилолтыг хүлээн зөвшөөрч буйгаа, мөн өөрсдийн албан тушаалыг, Бурханы өөрсөд дээр нь соёрхсон ач ивээлийн дагуу гүйцэлдүүлэх болно хэмээн хариулав.
5 Сүмийн нэрээр мөн сүмийн төлөө, дээр нэрлэгдсэн зөвлөхүүдийг томилоход санал өгсөн зөвлөлийг бүрдүүлэгч тоо нь дараах байдлаар дөчин гурав: есөн дээд прист, арван долоон ахлагч, дөрвөн прист мөн арван гурван гишүүн байв.
6 Санал өгсөн нь: Дээд зөвлөл нь дээр нэрлэгдсэн зөвлөхүүдийн долоогоос илүү нь эсвээс тэдний албан ёсоор томилогдсон залгамжлагчид байхгүй үед үйлдэх хүчтэй байж үл чадна.
7 Эдгээр долоо нь, байхгүй байгаа зөвлөхүүдийн оронд ажиллах зохистой мөн чадвартай хэмээн өөрсдийн үзсэн бусад дээд пристийг томилох хүчтэй байх болно.
8 Санал өгсөн нь: Дээр нэрлэгдсэн зөвлөхүүдийн аль нэг нь нас барснаар, зөрчлийн улмаас албан тушаалаас огцруулагдсанаар эсвэл сүмийн энэхүү удирдлагын хүрээнээс гарч нүүснээр аливаа орон тоо гарах тохиолдолд, энэ орон тоо нь ерөнхийлөгч юм уу ерөнхийлөгчдийн нэр дэвшүүлэлтээр бөглөгдөн, мөн уг зорилгын тулд хуралдсан дээд пристүүдийн ерөнхий зөвлөлийн саналаар сүмийн нэрээр үйлдэх нь зөвшөөрөгдөх ёстой.
9 Сүмийн ерөнхийлөгч, тэрчлэн уг зөвлөлийн ерөнхийлөгч тэр нь илчлэлээр томилогдож, мөн сүмийн дуу хоолойгоор өөрийн удирдлагад хүлээн зөвшөөрөгдөнө.
10 Мөн тэр өөрийн өндөр албан тушаалын дагуу сүмийн зөвлөлийг тэргүүлэх ёстой; мөн тэр өөрийнх нь адил маягаар томилогдсон хоёр өөр ерөнхийлөгчөөр туслуулдаг байх нь түүний онцгой боломж билээ.
11 Мөн түүнд туслахаар томилогдсон тэдний нэг нь эсвэл хоёул байхгүй тохиолдолд тэрээр туслагчгүйгээр зөвлөлийг тэргүүлэх хүчтэй байна; мөн тэрээр өөрөө байхгүй тохиолдолд, бусад ерөнхийлөгч хоёул эсвээс аль нэг нь түүний оронд тэргүүлэх хүчтэй байна.
12 Христийн сүмийн дээд зөвлөл нь дээрх загвараар албан ёсоор зохион байгуулагдах тутамд, тоогоор шодож мөн тэгснээр арван хоёрын хэн нь эхэнд нь ярихыг нэгээс эхлэн дэс дарааллаар арван хоёр хүртэл тогтоох нь арван хоёр зөвлөхийн үүрэг байх болно.
13 Энэхүү зөвлөл ямар нэгэн хэргийг авч хэлэлцэхээр хуралдах тутамд, арван хоёр зөвлөх энэ нь бэрхшээлтэй юү, үгүй юү гэдгийг шийдэх болно; хэрэв энэ нь үгүй аваас, зөвлөхүүдээс зөвхөн хоёр нь дээр бичигдсэн хэлбэрийн дагуу үүн дээр ярих болно.
14 Харин хэрэв энэ нь бэрхшээлтэй гэж бодогдох аваас, дөрөв нь томилогдох болно; мөн хэрэв энэ нь илүү бэрхшээлтэй аваас, зургаа нь буюу; харин ямар ч тохиолдолд зургаагаас илүү нь ярихаар томилогдохгүй байх болно.
15 Буруутгагдсан нь бүх тохиолдолд доромжлол болон шударга бус явдлаас сэргийлэхийн тулд зөвлөлийн хагасыг авах эрхтэй байна.
16 Мөн зөвлөлийн өмнө ярихаар томилогдсон зөвлөхүүд, нотолгоог шалгасны дараа, уг хэргийг зөвлөлийн өмнө үнэн зөвөөр нь танилцуулах ёстой; мөн хүн болгон тэгш эрх мөн шударга ёсны дагуу ярих ёстой.
17 Тэгш тоог буюу 2, 4, 6, 8, 10, мөн 12-ын тоог сугалдаг зөвлөхүүд нь буруутны өмнөөс хамгаалдаг, мөн доромжлол болон шударга бус явдлаас сэргийлдэг хувь хүмүүс байна.
18 Нотолгоонуудыг сонсож, мөн тухайн хэргээр ярихаар томилогдсон зөвлөхүүд өөрсдийн санал дүгнэлтүүдийг дуусгасны дараа, бүх тохиолдолд буруутгагч болон буруутан нь өөрсдийнхөө төлөө зөвлөлийн өмнө үг хэлэх онцгой боломжтой байх болно.
19 Нотолгоонуудыг сонсож, зөвлөхүүд, буруутгагч болон буруутан нь ярьсны дараа, ерөнхийлөгч уг хэргийн талаар тэрээр ямар ойлголттой болсныхоо дагуу шийдвэр гаргаж, мөн арван хоёр зөвлөхөөс өөрсдийн санал өгөлтөөр уг шийдвэрийг дэмжин зөвшөөрөх хүсэлт тавина.
20 Харин яриагүй үлдсэн зөвлөхүүд, эсвэл тэднээс хэн нэгэн нь нотолгоонуудыг мөн мэдүүлгүүдийг шударгаар сонссоны дараа ерөнхийлөгчийн шийдвэрт алдааг олох аваас, тэд үүнийг мэдэгдэж болно, мөн хэргийг дахин сонсох ёстой.
21 Мөн хэрэв анхааралтайгаар дахин сонссоны дараа, уг хэрэгт ямар нэг мэдээлэл нэмэгдсэн бол, шийдвэр нь үүний дагуу өөрчлөгдөх болно.
22 Гэвч хэрэгт нэмэлт мэдээлэл өгөгдөөгүй бол зөвлөлийн олонх нь анхны шийдвэрийг тодорхойлох хүчтэй байж, энэ шийдвэр нь хэвээр үлдэх болно.
23 Сургаал эсвэл зарчмын талаар бэрхшээл гарсан үед, хэрэв хэргийг зөвлөлийн санаа бодолд тодорхой болгох бичгээр хийсэн хангалттай мэдээлэл байхгүй бол ерөнхийлөгч асууж мөн Их Эзэний бодлыг илчлэлээр олж мэдэж болно.
24 Дээд пристүүд хол аялж байхдаа, талууд юм уу тэдгээрийн аль нэг нь хүсэх үед, дээрх маягаар зөвлөлийг дуудаж мөн зохион байгуулах, бэрхшээлүүдийг шийдвэрлэх хүчтэй байна.
25 Мөн энд өгүүлсэн дээд пристүүдийн зөвлөл тухайн үед ийм зөвлөлийг тэргүүлэхийн тулд өөрсдийнхөө дотроос нэгийг нь томилох хүчтэй байх болно.
26 Өөрсдийн шийдвэрлэсэн хэргүүдийн нэг хувийг, шийдвэрийг нь гэрчийн бүрэн нотолгооны хамт тэр даруй Сүмийн Тэргүүн зөвлөлийн суудал дахь дээд зөвлөлд хүргүүлэх нь энд өгүүлсэн зөвлөлийн үүрэг байх болно.
27 Талууд юм уу тэдгээрийн аль нэг нь энд өгүүлсэн зөвлөлийн шийдвэрт сэтгэл ханамжгүй байх аваас, тэд Сүмийн Тэргүүн зөвлөлийн суудлын дээд зөвлөлд давж заалдаж болно, мөн бичигдсэн өмнөх загварын дагуу, ямар ч ийм шийдвэр гараагүй мэтээр, уг асуудлыг авч үзэж мөн дахин сонсож болно.
28 Хол аялж байгаа дээд пристүүдийн энэхүү зөвлөлийг сүмийн үйл ажиллагааны хамгийн бэрхшээлтэй хэргүүд дээр зарлан хуралдуулах болно; мөн нийтлэг юм уу ердийн ямар ч хэрэг нь ийм зөвлөлийг зарлан хуралдуулахад хангалтгүй болой.
29 Хол аялж байгаа эсвэл хол суурьшсан дээд пристүүд ийм зөвлөлийг зарлан хуралдуулах шаардлагатай юу үгүй юү гэдгийг хэлэх эрхтэй байна.
30 Дээд зөвлөл юм уу хол аялж байгаа дээд пристүүд, мөн арван хоёр төлөөлөгчөөс бүрдсэн аялагч дээд зөвлөлийн хувьд, тэдгээрийн гаргах шийдвэрүүдийн хооронд ялгаа буй.
31 Эхний хэдийн шийдвэрийг давж заалдах нь байж болно; харин сүүлчийн хэдийн шийдвэрийг давж заалдаж болохгүй.
32 Зөрчлийн тохиолдолд сүүлчийн хэдийг гагцхүү сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд давж заалдаж болно.
33 Шийдвэрлэсэн нь: Сүмийн Тэргүүн зөвлөлийн суудал дахь ерөнхийлөгч юм уу ерөнхийлөгчид давж заалдаж болох ийм аливаа хэргийг даван заалт болон мөн дагалдагч нотолгоо, мэдээллүүдийг шалгасны дараа дахин сонсох нь шударга хэмээн үзэхийг тодорхойлох хүчтэй байх болно.
34 Тэгээд арван хоёр зөвлөх хэн эхэлж ярихыг шодох буюу сонгох хуудсаар тогтоов, мөн дараах нь үр дүн нь байв, тодруулбал: 1, Оливер Каудери; 2, Жозеф Көү; 3, Самуел Х.Смит; 4, Лук Жонсон; 5, Жон С.Картер; 6, Силвестер Смит; 7, Жон Жонсон; 8, Оорсон Хайд; 9, Жаред Картер; 10, Ахмад Иосеф Смит; 11, Жон Смит; 12, Мартин Харрис.Залбирлын дараа чуулган өндөрлөв.
Оливер Каудери,
Оорсон Хайд,
Бичиг хэргийн ажилтнууд