Хэсэг 79
1832 оны гуравдугаар сарын 12-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.
1–4, Жаред Картер сайн мэдээг Тайтгаруулагчийн тусламжтайгаар номлохоор дуудагдав.
1 Үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Жаред Картер өөрийн томилогдсон томилолтын тэрхүү хүчээр, агуу баяр хөөрийн баярт мэдээг, бүр үүрдийн сайн мэдээг тунхаглан дорнод мужууд руу, газраас газарт мөн хотоос хотод дахин явах ёстой нь миний таалал бөлгөө.
2 Мөн үнэнийг бөгөөд хаашаа явах замыг нь түүнд заах Тайтгаруулагчийг бибээр түүнд илгээх болно;
3 Мөн тэрээр үнэнч байхын хэрээр, би түүнд тариан боодлуудаар дахин титэм хүртээх болно.
4 Иймийн тул, миний үйлчлэгч Жаред Картер, зүрх сэтгэл чинь баяртай байг, мөн бүү эмээ хэмээн чиний Их Эзэн, бүр Есүс Христ хэлж байна. Амен.